Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /9-р хэсэг/


Намайг олж харсанд талархалаа. Би таны хий гэж даалгасан бүхнийг чадах чинээгээрээ хийх болно.

Тэрийг чинь цаг хугацаа л харуулах болно. Оюутан хүнд хэрэгтэй зүйл гарвал надад дуулгаарай. Энэ хэрэгцээний мөнгө. Чи сайн байгаад миний үгэнд орох юм бол үүнээс ч ихийг авах болно хэмээгээд түүнд боодол юань шидэн өгөв. Мөнхбат өнөөх мөнгийг талархан аваад Шин овогтыг бишрэн хүндэлсээр салж билээ. Мөнхбатийг гарсаны дараа Шин овогт ганцаар үлдсэн хойноо: Сайн нохой бэлтгэхийн тулд гөлөг байхаас нь тэжээ. Тэгэхдээ хэзээ ч гэдэсийг нь цадтал хооллож болохгүй бас хоосон байлгаж болохгүй. Уяа ундыг нь сойн чангалан тааруулсан нохой эзэндээ хамгаас үнэнч байдаг биш билүү. Чи ч гэсэн тэрнээс ялгаа юун. Яагаад эцгийг чинь биш чамайг сонгосон нь чи гөлөгнөөс ялгаа юун. Анхнаас нь жижигхээн зүйлээр туслаж буй мэт болон өөрийн хүн болгоод авах хэрэгтэй. Нэгэнт эзэндээ үнэнч нохой эзнээ хамгаалан хэнийг ч ойртуулахгүй өөрөө өмнөөс нь золиосонд явах өдөр ирж л таараа. Тэр Монголд хүчээ авч буй Сан-Эр группыг өөрийн болгоод авбал дараа нь хотыг нь бүр цаашилбал улсыг нь хараат болгож элэнц хуланцийн гавъяаг давтах бишүү хэмээн ганцаараа ярин түүндээ баясан инээд алдан сууна. Тэрээр Мөнхбатийг сургуулиа төгсөхөд нь Монголд байх бас нэгэн хамтрагч компанийн эзэнтэй ярьж байгаад Мөнхбатийг Сан-Эр группт ажилд оруулав. Мөнхбатийг Сан-Эр группт ажилд орох болсоныг дуулаад захих зүйлсээ сайн захиж билээ.

Би чамайг Монголын хамгийн том группт ажилд оруулж өглөө. Нэг өдөр чи миний төлөө чадах бүхнээ хийнэ гэж байсанаа санаж байна уу?

Тиймээ өчигдөр юм шиг л маш сайн санаж байна

Сайн байна сайн байна. Тэгвэл чи энэ том группын ерөнхийлөгчийн итгэлт хүн болох хэрэгтэй. Бас боломжоо ашиглан санхүүгийн мэдээлэл авч болох албанд оч. Хэрэв тэгж чадвал чи надад бүх мэдээлэлийг өгч бай. Хэрэв энэ талаар хэн нэгэнд ам ангайвал би чамайг хаанаас ч олоод авна гэж мэд

Ойлголоо би хэзээ ч хэнд ч хэлэхгүй. Та намайг оюутан байхад надад яг л толинд харж байгаа юм шиг мэдрэн их тус болж байсан. Тэгээд ч аав минь дампууран өр нь нэхэгдэн тунчиг хэцүү байхад та өгөөмөр сэтгэл гаргаж манай гэр бүлийхэнийг аюулаас аварсан. Би тэрийг хэзээ ч мартахгүй. Бас тийм том группт хүртэл ажилд оруулж өглөө

Сайн байна сайн байна тэрийг мэдэж байна гэдэг чинь л сайн. Чамайг хэрэгтэй мэдээлэл дамжуулах бүрт чинь би шагнаж байх болно. Очингуутаа надтай байнга холбоотой байж байгаарай. Ингээд Мөнхбат Шин овогтын хүн болов. Нэг л мэдэхэд өвөрлөгч эрийн харааны хүн болсоноо ямарч өөрчлөлтгүй гурван жил Сан-Эр группт ажиллаж байхдаа нэг өдөр бодож билээ: Би ч гарахын аргагүй аалзны шүлсэнд орсон бололтой. Бололтой ч гэж угаасаа орчихож. Шин овогт надад яагаад ийм найрсаг хандаад байна энэ нэг л учиртай. Миний олж авсан мэдээлэл хүн бүхэнд нээлттэй байдаг байдаг л нэг мэдээлэл. Түүнийгээ учирлаж хэлэхээр тун удахгүй чи харин ерөнхийлөгчийнхөө итгэлийг олоод ав. Том юманд хөдлөхийн тулд яарах хэрэггүй гээд байх юм. Би ямар зүгээр л цалингаас цалингийн хооронд амьдарч өдөр бүхэн тогтсон ажилаа хийх гэж хоёрын хоёр их сургууль төгссөн биш. Эндээс гарах талаараа нэг удаа хэлтэл Шин овогт ихэд уурлан ер халгаагаагүй. Хэдий би энд ресторанаа нээхэд нь нэг их чухал үүрэг гүйцэтгээгүй ч надад тодорхой хэмжээний хувь хэмээн мөнгө өгөх юм. Одоо яалтай ч билээ энүүгээрээ л дуусая. Шин овогтын итгэлийг л алдаж болохгүй. Эрдэнэ ерөнхийлөгч санасаныг бодвол их хашир хүн юм. Яажшуу нэг итгэлийг нь олж авдаг юм билээ байз. Бас ч гэж гурван жил ямарч алдаа мадаггүй үнэнч ажиллаа. Тийм болохоор намайг шууд өөрт минь хэлэхгүй ч харж мэдэж л яваа байх. Ёстой л Шин овогтын хэлсэнээр хүлээх л үлдэх шив хэмээн бодож байсан тэр л өдрүүдийн нэгэнд Эрдэнэ ерөнхийлөгч түүнийг дуудан судалгааны багтаа оруулж одоо бүр хэрэгжүүлэх ажилыг даалган өөрийн итгэлт хүн болсоныг хэлсэн. Энэ чинь бөөн боломж биш гэж үү? хэмээн бодоход хүрэв.

****

Санчир нэг сэрвэл байж ядан хүлээтэй бие нь чилэн шархирна. Хажууд нь толгой нь заадсаараа салах гэж байгаа аятай янгинан өвдөх аж. Ам нь тэсэхүйеэ цанган хоолой нь хатан тэр сацуу хамаг биеийнх нь хүйтэн хөлс гаран орон дээр тэсэхээ байхдаа нааш цааш эргэн байтал Кэтий ороод ирэв.

Ашгүй хонгор минь надад уух юм хийгэээд өгөөч би тэсэхгүй нь. Кэтий түүнд аягатай ус авчирч өгөхөд Санчир нэг амьсгаагаар хөнтөрч орхиод сая нэг юм ярихтайгаа болов.

Хүлээсээ одоо тайлаа хонгор минь хамаг бие чилээд хэцүүдлээ? Бидний секс улам харгис болоод байнаа. Толгой задрах нь чи жаахан тун өгчих...хэмээн ар араас нь урсгахад Кэтий өмнөөс нь харан түшлэгтэй сандал дээр суугаад хөдөлсөнгүй.

Кэтий тоглоом чинь хэтэрч байна чи энэ хүлээсээ тайлаадах

Би хүлээгүй ээ тэгээд ч би тайлж болохгүй

Яагаад!!! Энэ чинь юу гэсэн үг юм бэ? Хэмээн хашгичивал Кэтий мөрөө нэгэнтээ хавчсанаа босон тамхи аван асаан суулаа.

Чи намайг зөндөө хуурсан ээж мөнгө явуулна гэж хэлээд намайг их өрөнд оруулсан. Ойлгож байна уу чи намайг зөндөө өрөнд оруулсан хэмээн аажуухан хэлбэл Санчир

Тиймээ би мэдэж байна. Ээж, аав хоёр явуулахгүй байна би ажил хийгээд өрөө төлчихье. Тэгээд чи тэрүүхэний төлөө хайрыгаа ингээд хүлж байгаа юмуу гээд инээмэр аядахад Кэтий нүдээ эргэлдүүлсэнээ царайгаа төв болгоод

Хэн чиний хайр гэж?

Кэтий чи зүгээр үү арай чи татчихсан байгаа юм биш биз дээ. За энийгээ тайлаадах би чилж үхлээ хэмээн хашгичиж байтал гаднаас нэгэн эр орж ирээд Санчирийг харан инээд алдсанаа Кэтийг бэлхүүсээр нь тэврэн биедээ ойртуулан

Сайн ажиллаа хайрт минь  хэмээн үнсэж эхэлтэл Кэтий ч мөн түүндээ эрхлэн бараг л Санчирын хажууд нь элдэв юм болохоо алдав. Санчир Кэтийгийн энэ байдлыг хараад

Арай ч дээ чи ийм хүүхэн байсан гэж үү? арай ч дээ би ямар тэнэг юм бэ хэмээн уйлах үглэх хоёрын хооронд дуугараад ороо дэрлэн доош харав. Рондо Санчирын дэргэд ирэн үснээс нь атган толгойг нь өргөөд

Май чи энэ миний эхнэрийг ашигласаны чинь төлбөр хэмээн нэг шанаадаад аан харин энэ бол биднийг өрөнд оруулж хамаг өвсийг минь татсаны төлбөр хэмээн дахин шанаадахад Санчирын хамарнаас цус урсан нүд нь бүрэлзээд ирэв. Санчир үг дуугарах гэсэн боловч дуу гарсангүй. Рондо харанхуй болохыг хүлээж байгаад харанхуй болмогц нүдийг нь боон амыг нь таглаад хаашаа ч юм авч явхаар гарахдаа Кэтийд хандан

Миний хайраа наанаасаа авчихмаар юм байвал бүгдийг нь хамчих. Энэ дахиж энэ байранд ирэх ч үгүй биз. Маргааш чи эзэнтэй нь уулзаад гарах болсоныг хэлчих за тэгээд гэртээ хариад хүлээж бай би энийг нөгөө газраа хүргэж өгчихөөд ирье. Санчир дуугарахыг хүсэн боловч ам нь боолттой болхоор хий л хамраараа дүнгэнэтэл Рондо түүний элгэнд нь хүчтэй цохиод аваад гарав.


0 Сэтгэгдэлтэй: