Хэн нэгний гээсэн алчуур мэт дурсамжийг
Хэрэг болгон хүзүүндээ зангидаад
Сэрүүхэн гунигтай цэнхэр өдрүүдийг
Сувд мэт энгэртээ хэлхээд
Тасарч унасан навчны хээтэй алгандаа
Танигдахгүй болтол өөрчлөгдсөн чиний зургийг атгаад
Гомдол цөхрөл нэвт үнэртэх
Гоёлын хар даашинзаа
Голт зүрхнийхээ цаана нулимсаараа услаж ургуулсан
Ганцхан ширхэг цагаан сарнайгаар чимэглээд
Авс гэж нэрлэдэг тэнгэрийн хүлэгт суухдаа алдаа оноо хоёроо цуглуулж
Амар амгалан тэр ертөнц рүү уусаж одно
Атаа хорсол, гомдол бухимдал дүүрэн өдрүүдийг
Арчиж хаяад гав ганцаараа уртөнцөөс буцна
Мандаж гардаг хэрнээ уусаж жаргадаг нарыг
Магнай дээр минь эрхлэж тоглодог одыг
Майхан шиг дэрвэх цэнхэр тогоруудыг
Мөрөөдлийн зэрэглээт шаргал талыг
Мөлхөхдөө бүдэрсэн бор чулуудыг
Мөрийг чинь хадгалсан Мөрөнгийнхөө шороог
Ээжийнхээ аялдаг байсан гунигтайхан цагаан аялгууг
Энгэрт нь чихэр наалдсан охиныхоо инээдийг
Зүрхэнийхээ гүнд өнгө өнгөөр нь зурж аваад
Зүүдний тэр ертөнц рүү сэтгэл амар буцнаа
Хөхбэх
2012 оны 06-р сарын 28
0 Сэтгэгдэлтэй: