Хайртай хайртай гээд хайртай болчихгүй...
Найз найз гэлээ гээд найз болчихгүй...
Үнэн үнэн гэлээ гээд үнэн болохгүй...
Хэллээ хэллээ гээд хийсэн болохгүй...
Би хэн нэгнийг буруутгах дургүй...
Би хэн нэгэнд өс санах дургүй...
Би хэн нэгэнд атаархах дургүй...
Би хэн нэгнийг мөнгөөр үнэлэх дургүй...
Би зүгээр л хайрийг хүссэн юм...
Би зүгээр л халамжийг хүссэн юм...
Би зүгээр үнэнч сэтгэлийг хүссэн юм...
Би зүгээр л амьдрахыг хүссэн юм....
Би бардам байж болно гэхдээ онгироо биш...
Би хатуу үгтэй байж болно гэхдээ худалч биш...
Би итгэмтгий байж болно гэхдээ тоглоом биш...
Би мөнгөгөй байж болно гэхдээ ядуу биш...
Ядруу сэтгэлгээтэй ядмагхан бодолтой хүн олон болжээ
Ядарч олсон миний хэдэн төгрөг надад амттай...
Хэдэн халтар төгрөгтэй болчихоод аархах нэгэн олон болжээ
Хэтэрхий гэнэн л байна даа тэд...
Мөнгөөр худалдаж авч болохгүй бүхнийг үнэ цэнэ гэдэг юмаа...
Үнэ цэнэгүй амьдралыг ямар амьдрал гэхэв дээ хөөрхий тэдний нүд сохорчээ...
Cheer Up 2012.04.26
0 Сэтгэгдэлтэй: