Нэг их зангирсан гунигаа инээднийхээ цаана нууж байгаад
Нэвсийтэл асгарах бороо шиг уйлж байж тайтгардаг
Өөрөө өөрийгөө сэмлэн нимгэрч байгаагаа мэддэггүй
Өрөөлийн төлөө дусал дуслаар хорогддог
Би үүл юм
Сэхүүн зандаа орооцолдож
Сэтгэлд байгаа хайраа дотроо нууж
Чимээгүйхэн шаналж, битүүхэн гунисаар
Чигээрээ дув дуугүй хоцорсон
Би уул юм
Санахдаан шаналж, шаналахдаан ганцаардаж дэргэд чинь оччихоод
Санаа алдахын төдийд буцаад л алахчихсан
Санчигний чинь үсэнд гараа ч хүргэж зүрхлээгүй хэрнээ
Сар мэлтэртэл үгүйлэн санаж чамд хоргоддог
Би салхи юм
Үгүйлэн санахын жаргалд хүлээстэй
Үгүйсгэж бодохын гачланд орооцолдоостой
Дурсамжаар хөглөгдсөн хайранд уяатай
Дуусгаж хэзээ ч чадахгүй зовлонд гагнаастай
Энэ хайр минийх юм
2012-07-04
0 Сэтгэгдэлтэй: