Дахиад л хавар үүдийг минь тогшиж
Даль жигүүрээ дэлгэн нисэх шувууд дээвэр дээр минь чуулж
Эрх чөлөөний тухай дуу аялан модод нахиагаа дэлгэж
Эмзэгхэн нялх ногоо ээвэр газар даган нарлаж байна
Сэвэлзүүр хөх салхины үзүүрээс
Санчигны чинь үнэр ханхийх шиг болоход санаа алдаж
Хязгааргүй алсад одох цаг хугацааны нугачаан дундаас
Хайрт минь чамайг хайн бэдчиж байна
Үнсэхэд ч хайран улаахан уруулыг чинь
Үлээхэд ч хиртэм цэл залуухан насыг чинь
Санахад л уярмаар дулаахан үгийг чинь
Сар хүртэл атаархам цайлган харцыг чинь
Өдөр хоног, сар жилийн тэртээгээс хайлаа
Өчнөөн жил санан, санан хүлээнэ гэхээр
Дахиад л намар хаалгыг минь нээж орж ирэхэд
Даарсан сэтгэлээ би юугаар бүлээцүүлэх юм бэ?

0 Сэтгэгдэлтэй: