Эрээн цамцны өнгөтэй хээнцэрхэн залуу насаа
Эвлүүлж хэлж чадаагүй хайрын үгтэйгээ хамт тайлж
Мандаж жаргадаг нарын өчүүхэн чөлөөнд нуугаад
Мартсан гэж өөрийгөө хуурсныг минь чи мэдэх үү?
Дэндүү бүүдгэр тэнгэрийн дор ганцаардах үед чиний харц
Дэнлүү адил сэтгэлийг минь гэрэлтүүлж
Онгож хэзээ ч үл хуучрах ганцхан дурсамжаар
Он цаг хэмээх хөлгүй тэнгисийг туулж гарсныг чи мэдэх үү?
Урагдсан сэтгэл салбарсан итгэл
Уруудаж, өгсөж, унаж босох гэж тэмүүлсэн өдрүүдэд
Нууж унагасан нулимсаа чиний тухай дурсамжаар арчаад
Нүүж яваа шиг чимээгүйхэн буцсныг минь чи мэдэх үү?
0 Сэтгэгдэлтэй: