Чиний тухай бодоод л баймаар анир үргээх мөчүүд


Чимээгүйхэн суугаад л баймаар  орчлонгийн нам гүм шөнө
Чиний л тухай бодоод л баймаар анир үргээх мөчүүд
Чин зүрхний минь үгийг хайр болгон сиийлэх үзэгнийхээ
Чимээ гарган цаасан дээр гүйх жимийг дагадаг ч юм бил үү...

Шүлгэн мөртүүдээ сэтгэлийн гүнд тарих ахуй дор
Шүүдрийн дуслаар хөлөө норгоод жаахан алхдаг ч юм бил үү
Шүүрэн шанаг  шиг болсон зүрх сэтгэлээ анагааж
Шүлэг бадгаараа хайрын галыг ноцоодог ч юм бил үү

Одод анивчих шөнийн уртыг үл анзааран байж
Орчлонгийн гоод сэтгэл автсанаа мэдрээд ч байгаа юм уу
Омог бардам зангаа гээж чиний л өмнө сөхрөөд
Олны дундаас чамдаа л хайртай гээд чангаас чанга хашгирмаар ч юм уу

Гэхдээ би даруухан ханхүү болж сэтгэлээ нуугаад
Гэрэлт өдрүүдэд дурсамж болгон чанд хадгалдаг ч юм бил үү
Гэгэлзсэн сэтгэлээ бусдын нүднээс нууцлан байж
Гэмгүй төрхтэй сайн андын хувиар дэргэд чинь үлддэг ч юм бил үү

Амьдрал үзэж доль цохисон төрхөөр чамайг үргээж
Ахиад учрахгүй алдчих ч юм бил үү бүү мэд... энэ сэтгэл
Алаглаж нүд хуурсан энэ хорвоогийн амьдралд
Амрагхан чинийхээ зүрхийг чинь шархлуулчих ч юм бил үү гэж эмээх юм...

0 Сэтгэгдэлтэй: