Гар минь чичирч байна би даарч байна
Гадаа намуухан салхи үлээж намайг жиндүүлж байна
Гашуун нулимс минь хацар даган зүрхэнд юүлэгдэж байна
Гарцаагүй миний бие хөрч байна зүрх минь зогсож байна
Өнгөрөх хугацаанд байсан цэцэгс хатаж гундаж
Өнчирч үлдсэн модод навчисаа гөвж орхино
Тэнд бороо ахиад орохгүй
Тэнд хавар ахиад ирэхгүй
Тэр бол өнгөрсөн баларсан хуучирсан хоног өдрүүд
Тэндээс анхилам үнэрч үнэртэхээ байж
Би................ би чамайг санаж байна
Бичихээс өөр би яаж ч чадах билээ
Бийрэндээ уураа гаргахаас өөрийг хийж би яахин хүчрэх билээ
Тэр шөнийн үгүй ээ үүрийн гэгээг хөшгөөр хаахад
Тийм амар амгалан саруулхан бас харанхуй байсан
Тэр үгүй ээ чи миний цамцыг өмссөн байсан
Тэндээс чи үнэртэж байсан гэвч
Одоо юу ч байхгүй
Орилмоор байсан ч дуу байхгүй
Зүгээр л би байхгүй зүүд минь ч байхгүй
Зүрх минь ч байхгүй зөн билэг минь ч байхгүй
Харах нүд тэмүүлэх мөрөөдөл тэмтрэх сэтгэл
Хайчилбар бундан хар өнгийн зангиа ч байхгүй болсон
Байхгуй
Зүгээр л байхгүй болчихсон
Зүгийн шувуудыг дагаад чи одчихсон
Зүиргүй анхилам үнэрээ сэтгэлд улдээгээд
Зөндөө удаан хүлээгээрэй гээд явчихсан
Урууланд минь амтат будагаа орхиод
Ухаанд минь гэгээн дүрээ үлдээгээд
Уулсын энгэрт сарнайн дэлбээг тасдаж орхиод
Уйлах ч үгүй инээсээр явсан.
Би чамайг санаж байна
Битүүхэндээ биш ээ бүүр илээр бүүр галзуурч солиорч ....... эсвэл
Би яамаар ч үгүй
Би тэгж их санаж байна........би шаналж байна.
0 Сэтгэгдэлтэй: