БИ ХӨЛЧҮҮРХЭН СУУНА. САРХАД ҮҮНД БУРУУГҮЙ


Би хөлчүүрхэн сууна. Сарханд үүнд буруугүй
Битүүхэн шаналсан сэтгэл л бодол ухааныг мансууруулна
Бичиж чадахгүй гэж бодовч шүлэг урсах мөчид
Битгий над шиг шанал гэж бусдад хэлмээр бодогдоно

Ухаан самуураад байна. Гэхдээ би хар тамхичин биш
Ухаарлын мананд төөрөөд зам хайсан бадарчин мэт
Уясал хайранд умбаж, жаргалын амтанд ташуурсандаа
Учирсаны дараа хагацах тохиолыг мартсандаа л мансуурсан байна

Цаг цагаар дассан сэтгэлийн үнэн гашууныг
Цагаан өвлийн цасан дээр мөр үлдээн сийлсэндээ
Цалгин сайхан байсан хайрын мананд төөрсөндөө
Цадаж хандаггүй сэтгэл шунаж шаналж хөлчүүрхээд байна

Би хөлчүүрхэн сууна. Гэхдээ архинд бус
Билгийн нүдээр харах авъяас дутсан заяандаа
Бичигдээгүй хуулийн үнэнд хөл алдан бүдэрсэндээ
Битүүхэн шаналсан сэтгэлдээ хөлчүүрхэн суугаа нь тэр би

Эх сурвалж: Тодбэх

0 Сэтгэгдэлтэй: