ЧИНИЙ ӨМНӨ НУУЦ ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭХСЭН


Дурлал гийсэн харцаараа зүрхийг чинь сүлбэн ширтлээ ч
Дуугүйхэн явчихаад гараас инь атгалгүй зугтахсан
Хар хурдаараа гүйн чиний нүднээс би холдохсон
Хайраа чамд үлдээчихээд өөрийгөө чамаас авахсан

Чиний өмнө нууц хэвээрээ үлдэхсэн
Чимээгүйхэн шилний цаанаас мишээгээд
Цоожтой хаалгаа хэзээ ч нээж өгөлгүй
Цонхон дээрээ суугаад шөнөжин чамайг ширтэхсэн

Хүзүүг чинь таалан чамайг би энхрийлэхгүй ч
Хүйтэн уруулын өнгөөр өөрийг чинь би тамгалахгүй ч
Намар хаврын өнгөтэй салхин үнсэлтээрээ
Намирсан гэзгээ хийсгэж чиний зүг илгээхсэн

Үл мэдэг гуниг хорогдсон нүдэндээ
Үнэнээ зүрхээ уусгаж, чамайг би зурмаар
Хажууд нь өөрөө чамтай хамт дүрсэлж
Хагацал гэдэг нэр энэ бүтээлдээ өгмөөр

Мөнхөд чиний уншиж чадахгүй
Цор ганц ном баймаар
Мөс шиг цэвдэг харагдлаа ч
Гал шиг халуун хайр чинь баймаар

Харцанд чинь би
Орь ганцаараа үүрд гүймээр
Хараагүй царайлж сэтгэлийг чинь
Өвдөхийг бас хармаар
Насны төгсгөл иртэл
Түгжээтэй хэвээрээ үлдмээр
Надаас түлхүүрийг асуувал
Зүрх чинь л байсым гэж хэлмээр

Эх сурвалж Э.Бүжинлхам

0 Сэтгэгдэлтэй: