ИТГЭЛ ТЭЭСЭН ХҮЛЭЭЛТ

Би гуниглаад л байна. үүнийгээ хэнээс ч нуухгүй

Битүүхэн шаналсан сэтгэлд гомдол хургаад болохгүй ч

Бичсэн үг бүрт минь тунирхал гүн шигдчихээд

Билгийн уран үгс нь намайг орхиж дайждаг ч


Түүнийг гэсэн сэтгэлээр хичээсэндээ би харамсахгүй ч

Түргэн зангийн бодохлоор тэсгэл алдаад болохгүй ч

Түймэр аятай хуйсагнах зан аашийг чинь тэвчих ч

Түмэн түмэн шаналалд зүрх өөрөө шархлах ч...


Гэхдээ би өөгүй нэгэн биш.... Өөрийгээ ч бас буруутгана

Гэнэхэн андын сэтгэлийг шархалуулсан үнэн байгаа л байх

Гэрэлт орчлон гэдэг сүүдрийг өөртөө дагуулдаг шиг

Гэмшил гэдэг өөрөө аз жаргалыг бас дагалдах юм даа..


Хүн хүнээ хайрлахдаа хүндэтгэл гэдгийг үл огоормоор

Хүйтэн харьцаанаас зайлсхийж, хайр сэтгэлээ нандигнамаар

Хүрэшгүй мэт жаргалын амтыг мэдрэх агшинд

Хүн чанараа гээлгүй, хүмүүн ёсоор амьдармаараа...

Чин үнэнийг хэлэхэд чамайг би уучилчихсан.. Хайрт минь

Чимээгүйхэн хаалга чагнаад чиний ирэхийг хүлээдэг... Хонгор минь

Чихэнд шивнэсэн үг чинь зүрхэнд цуурай хадааж

Чинийхээ төлөө амьдармаар хүсэл дандаа л төрдөг


Намайг ойлгох сэтгэл хонгор чамд минь байгаа л байх

Нартад тохиосон учралаа нандигнах учрыг мэдэх биз

Найзын дотно сэтгэлээр чамайг би хүлээнээ... хайрт минь

Наддаа эргээд ир дээ, Чи бидний хайр нандин. Итгэ

Эх сурвалж: Тодбэх

0 Сэтгэгдэлтэй: