ШАРГАЛ ХУУДАСНААС ӨНДИЙХ ЗУРВАС


Энэ шөнийн нойрыг минь хугалсан, тэмдэглэлийн дэвтэрний шарласан хуудаснаас өндийж буй дурсамж минь. . . Сайн байна уу. . .


Өнгөрсөн рүүгээ харах ч би дургүй ч, Өнөөдөр яалт ч үгүй өчигдөрийн үргэжлэл, маргаашын эхлэл ажээ. Оюун бодолд, зүрх сэтгэлд дэндүү гэгээхнээр, шив шинэхэн хаврын бороо, нялх нахиа шиг дурсагдах ӨНГӨРСӨН минь чи . . . ОДООГ аж!!! би чамд шивнэе . . .

"Амьдрал аа гэж" хэмээн амандаа аяархан шивнэх бүртээ үл мэдэг санаа алддагаа нуух юун. Хорвоогоор дүүрэн өргөс мэт сэтгэлтэнгүүд холхих агаад зүрх рүү цоо хатгаж, цусыг нь шүүрүүлчихээд, тэгсэн атлаа гүйцэд амийг нь тасалчихдаггүй АРАНШИТАНГУУД . . . Хүйт даасан зэвсэгээр нуруу руу хутгалдаг хэрнээ жишим ч үгүй урдаас инээмгэлдэг хүмүүc. . . Гэсэн ч хэзээ ч, миний уучлалын гялбааныг бүр мөсөн унтраачихдаггүй сахиулсан тэнгэрүүд. Нүд минь бусад руу харахад тэд бурхан, Нуруугаараа ажихад харин буг бологсод . . . Намайг тойроод яасан их . . .

Яг одоо би дахиад л уйлж байна. Нөгөө л нэг бурхан, буг чөтгөрүүдээс болоод. Лааны бүрдэг гэрэл, тэмдэглэлийн дэвтэо үзэг гурваас минь өөр намайг гэрчлэх нэгэн энд алга. Тэд азаар дуугардаггүй юм. Салхивчаар зуны шөнийн бүлээхэн салхи үлээж нулмисыг чанга эхэр татан, цурхиран уйлахыг хүсэв ч, хайртай хүнээ надаас болж шаналахыг нь хүсэхгүй тул би, уйлах дууг минь сонсох вий гэсэндээ, өвдөгөө тэврээд хүйтэн өрөөний шалан дээр гараа хазлан сууна. Амьсгал, чичирхийлэх хоолойгоо хүртэл хорьж ядна.

Дураараа асгарах эрхгүй дусалхан минь . . . Чи минь яасан өрөвдмөөр юм бэ дээ. . .

Уйлах бүртээ хүмүүсд гомдохдоо, шантрахдаа, хүсэл тэмүүлэлгүй болох бүртээ санадаг зүрхнээс өндийх гоморхол дүүрэн дурсамж минь . . . Энэ шөнө, чи дахиад л бодолд өнжив. Би анх зориглон хийсэн бүхэндээ харамсаж, үзэн ядаж нэг ч удаа үзээгүй боловч ганц л зүйлд дэндүү ихээр гомдож явдаг. Чиний хайраар, сэтгэлээр чинь би дутаж шаналахгүй ээ, гомдох ч үгүй. Хувь тавилан угаас ийм л байсан хойно чамд ямар ч бурууг би өгөхгүй. Яагаад намайг хайрласангүй вэ, яагаад намайг тэвчиж чадаагүй юм бэ гэж би чамаас ХЭЗЭЭ Ч асуухгүй.

Надад харин үүнийг л хэлээд өг !!!

ЯАГААД надад сүүлчийн удаа аз жаргал ерөөж болоогүй юм бэ. Сэтгэл зүрхнээсээ надад жаргал хүсэхгүй байлаа ч, ядахдаа худлаа ч гэсэн сайхан үг шивнэчихэж яагаад чадаагүй юм. Сүүлчийн үгнээс чинь үзэн ядалт ханхалж байсан. Би чамаас юу ч хүсдэггүй байсаан, юу ч хүсээ ч үгүй, хүсэх ч үгүй. Харин аз жаргал хүсье гээд хэлчих хэдхэн үгээр чинь л БИ ДУТАЖ ЯВНА . . . Надад үүнийг л шивнэчихсэн бол уйлах гуних, зовлон минь хүртэл арай л цөөхөн байх байсан ч юм билүү гэж бодогдоно.

Би дахиад л бүдрээд уначихлаа, тархи минь томорч бодол минь арвижих тусам энэ зам дээр хад чулуу ихтэй юм. Өвдөг минь шалбарч, өр зүрх минь өмөрч байна. Цааш жаахан л алхвал, дахиад нэг л удаа өндийвөл сайхан цэцэгс хүлээж байгаа болов уу. Тэвчээд л гарчихвал, зориглоод л амьдралтай тулалдан өндийвөл энэ хар шуурга зогсох уу. . . ХАРИУЛААЧ . . . Он цагийн хуудаснаас өнгийх, ондоо хүн шиг аашлах эрхэм ээ, надад хэлээд өгөөч . . .

Зүүдэнд минь хүртэл зөвшөөрөлгүй дайрч орох танихгүй нэгэн чи, саранд юу шивнэн суугаа бол доо. . . Өчигдөр минь . . . аз жаргал хүсье . . .

0 Сэтгэгдэлтэй: