ХАГАЦЬЯ ДАА АМРАГ МИНЬ


Хайрт минь чамайг зүүдлэж хүлээсэн өдрүүдийг сэтгэлийнхээ чандад нуугаад
Харгуй замын дундаас би буцлаа
Бэтгэртлээ шаналж, үгүйлдэг байсан тэр гуниг хайрыг
Бээлий тайлах шиг суга татах амархан байна гэж бодоогүй биз дээ
Би нулимс дүүрэн нүдтэй буцаж байна
Битгий намайг дуудаарай
Нэрийг чинь сонсоод л уярч догдолдог
Нууцлагхан энэ хайрын түүхийг сэтгэлийнхээ мухарт аргамжчихлаа
Энгэрийн алчуур шиг соличихлоо гэж эндүүрээгүй биз дээ
Эрх хонгор сэтгэлд минь мөсөн уул мөргөлдөж
Зангираад асгарах нулимсаа залгисаар байтал
Зовлонд шантардаггүй зүрх өвдөж байна
Холоо явчихсан гэж бодож хүлээгээрэй амраг минь
Хагацал дүүрэн учралд хөл битгий алдаарай
Эх сурвалж: Хөх бэх

0 Сэтгэгдэлтэй: