Зуршил бол 2 талдаа иртэй чинжаал хутга адил билээ. Нэгэн зүйлийг олон дахин давтан хийж, сүүлдээ та өөрийн мэдэлгүй, өөрийн бодолгүй тэр зүйлээ “автоматаар” хийдэг болох нь таны зуршил юм. Сайн зуршил, муу зуршил гэж байна. Муу зуршил бол мэдээж эргэн тойрны хүн, амьтанд муу нөлөө үзүүлж буй зуршил юм. Эргэн тойрны хүмүүст чинь муу нөлөө, үр дагавар үзүүлж байвал таньд ч гэсэн муу л үр нөлөөг авчирна. Би бол их олон муу зуршилтай… хүн байлаа гэе. Яагаад гэвэл би эдгээр зуршлуудаасаа салахыг хүсч байгаа юм. Зуршил бол дээр дурьдсанчлан дадсан, олон дахин хийсэн аль эсвэл тэдгээрийг хийх нь энгийн үзэгдэл мэт таны тархинд үлдсэн зүйлүүдийн гарч буй илрэл нь билээ. Жишээ нь тамхи. Монголд тамхи татдаггүй хүн ховор гэхэд болно. Би ч татдаг байлаа. Яагаад ихэнх хүмүүс тамхийг жигшдэггүй вэ? Яагаад гэвэл энэ нь монголын зуршил болжээ. Архийг яръя. Согтож үзээгүй хүн байна уу? Байхгүй. Ууж үзээгүй хүний талаар сонссон хүн байна уу? Ховор. Яагаад дээрхи хоёр жишээг дурьдсан бэ гэхээр тамхинаас гарахыг хүсч байгаа ч чадахгүй байгаа найз таньд ядаж л 1 байна. За одоо уухгүй ээ гэчихээд өөртөө нэг өдрийн амралт олгосон найз таньд 2 байна. Дээрхи бол зөвхөн жишээ юм. Таны ухамсар, санаа бодол чинь хүсэхгүй байхад яагаад та тэдгээрийг хийнэ вэ? Энэ бүхний нууц ердөө л таны өдөр тутмын эргэн тойрондоо яаж ханддаг вэ гэдэгт байна. Та тамхинаас гарах юмсан гэж бодох хэрэггүй. Тэрний оронд өөр өөртөө тамхи татдаггүй гээд л итгүүлчих. Ойлгож байна уу? Таны эргэн тойрон таньд тамхи энгийн зүйл гэж итгүүлсэнтэй адил, та өөртөө тамхийг жигшдэг гээд итгүүлчих. Тэгвэл таны тархинд буй тэр зуршлуудыг удирддаг далд ухамсар тань тэгж л хүлээж авна. Хэд хоног тэсээд тэрийгээ давтаад л байвал тамхийг жигших зуршилтай болно. Тэгэхлээр бид өөр өөрсдийгээ програмчилж болдог байхнээ? Тэгвэл хийе гэж бодсон, санасан, хүссэн бүхнээ энэ маягаар програмчилахаар та сайн зуршилтай болох нь байна. Зуршил болсон хойно, яаж босно доо, яаж хийнэ дээ гэхээргүй болно гэсэн үг шүү дээ. Сайн зуршил ихсэх тусам та гэгээрэх бөлгөө. Сайн зуршил дэлгэрэх болтугай.
0 Сэтгэгдэлтэй: