Хүсэл мөрөөдөлгүй амьдрал гэж үгүй. Өмнөө тавьсан зорилгоо илүү тодруул. Хамгийн чухал гэсэн 10 хүслээ цаасан дээр бич. Хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө та өөрөө чин сэтгэлээсээ хүсэж байгаа эсэхээ тодорхойл.
Аливаа зорилго хүнд урам өгч байж л эрч хүчийг авчирдаг. Мөрөөдлийнхөө деталь бүрийг дэлгэрэнгүй гарга. “Амжилтанд хүрэх” зураг зур. Тухайлбал та турах зорилго тавьсан байж. Нар, шинэхэн жимс, далайн эрэг зэрэг зуны сайхан цогцолбор зураад дунд нь өөрийгөө хамгийн гуалигханаар дүрслэн зур. Энэ зургаа цүнхэндээ авч яв. Илүү хоол идэхээс зураг чинь таныг сэрэмжилнэ гэх мэт.Мөрөөдлийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд:
- Өөртөө болон амьдралд хандах хандлагыг өөрчлөх
- Бүхнийг бараан эсвэл гэгээлэг аль өнгөөр харах нь таны сонголт
- Ямар ч зүйлээс таашаал авч чаддаг нэгэн байхад өөрийгөө үргэлж хэрэггүй стресст оруулж явдаг нь ч бий
- Та ямар нэгэн зүйл хийж чадна гэж итгэж байгаа бол таны зөв. Yүний адил та өөрийгөө хийж чадахгүй гэж бодож байгаа бол мөн таны зөв гэж Генри Фордын хэлсэн үгийг сана.
- Хэн нэгний бус зөвхөн таны хувийн үзэл бодол амьдралд голлох үүрэгтэй
- “Би ямар тэнэг алдаа хийчих вэ”, “Хэзээ ч бүтэшгүй зүйл гэдгийг мэдэж байсан” гэж өөрийгөө яллахын оронд “Би буруу зүйл хийлээ. Гэхдээ үүнийгээ засч чадна”, эсвэл “бүтээж чадахгүй зүйл гэж байдаггүй. Би үүнийг заавал биелүүлэх болно” гэж хэлж сур.
- Аливаа зүйлд эерэг эсвэл сөрөг талаас нь хандах хандлагаас таны амжилт шалтгаална.
0 Сэтгэгдэлтэй: