ДАШТ 2010: Гана 1-1 Австрали

6-р сарын 19-ны өдөр “D” группын 2-р тойргийн 2 дахь тоглолт болох Гана болон Австралийн шигшээ багуудын тоглолт Монголын цагаар 22:00 цагт Rustenburg хотын Royal Bafokeng цэнгэлдэхэд амжилттай болж хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөлөө.

Эхний үеийг Австралийн шигшээ баг эрч хүчтэй эхлүүлж тоглолтын 11 дэх минутанд Австралийн шигшээ багийн довтлогч Holman тоглолтын эхний гоолыг оруулсан. Тэдний энэ давамгайлал удаан үргэлжлээгүй ба тоглолтын 24 дэх минутанд Австралийн шигшээ багийн шилдэг довтлогч Kewell өөрийн торгуулийн шугам дотор гар хүрснээр шүүгч түүнд улаан хуудас өгч, улмаар торгуулийн цохилтыг Ганачууд гүйцэтгэхээр болсон. Энэ боломжийг ч Ганачууд алдаагүй ба өмнөх тоглолтонд торгуулийн цохилтыг гүйцэтгэж багтаа ялалт авчирч байсан Gyan цохилтыг амжилттай болгож тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Тоглолтын хоёрдугаар үед 10 хүнтэй Австралийн шигшээ багийг Ганачууд хүний илүүгээ ашиглаж ялах болов уу гэтэл тийм зүйл болсонгүй. Хоёр баг бөмбөгийг тэнцүүхэн эзэмшиж, довтолгоог ээлжлэн гүйцэтгэж байсан ч гоол орсонгүй. Ерөнхийдөө Ганын шигшээ багийн хувьд илүү олон довтолгоо, цохилтыг гүйцэтгэж байсан ч сайхан боломжуудаа ашиглаж чадалгүй байсаар тоглолтыг дуусгалаа.

Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү...

0 Сэтгэгдэлтэй: