Diego Forlan-ий гайхалтай тоглолтын ачаар Уругвайчууд 3:0 харьцаатайгаар Өмнөд Африкийн шигшээ багийг буулгаж авлаа. Ингэснээр тэд “А” группээс шалгарах маш том хожлын оноогоо авлаа.
Уругвайн шигшээ багийн шилдэг довтлогч Forlan-ий эхний гоол нь 23 орчим метр зайнаас цохиж оруулсан гоол бол 2 дахь гоолоо торгуулийн цохилтоос авлаа. Энэхүү 2 гоолыг оруулсны дараагаар Өмнөд Африкийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид шоконд орж vuvuzela-ийн дуу түр хугацаагаар чимээгүй болон үзэгчдийн чихийг амраалаа.
Гэсэн хэдий ч Forlan-ий оруулсан 2 гоол нь тоглолтын төгсгөл биш байжээ. Уругвайн шигшээ багийн хамгаалагч Alvaro Pereira тоглолтын эцсийн цэгийг тавин өөрийн багийн 3 дахь гоолыг орууллаа. Энэ хожил нь Уругвайчуудад группээс шалгаран шилдэг 16 багт багтах сайхан боломжийг нээж өглөө. Уругвайн шигшээ баг Өмнөд Африкийн шигшээ багийг 3:0 харьцаатай хожиж бахдам ялалтыг байгууллаа.
Харин Өмнөд Африкийн шигшээ багийн хувьд энэхүү хожигдол нь тэднийг тун хүнд байдалд орууллаа. Bafana bafana-чууд группын сүүлийн тоглолтоо 1998 оны дэлхийн аварга 2006 оны мөнгөн медальт Францын хүчирхэг багтай хийх болно. Магадгүй Францын шигшээ багийн хувьд группын хамгийн шилдэг баг нь тул Өмнөд Африкийн шигшээ баг группээсээ шалгарна гэдэг тун хэцүү болоод байна.
Уругвайн шигшээ багийн дасгалжуулагч Oscar Tabarez багаа хэр сайн бэлдсэн нь энэ тоглолтоос харагдлаа. Тэд Cape Town-д Баасан гаригт Францын эсрэг тоглолтонд гоолгүйгээр тэнцсэн.
Ургувайн шигшээ баг группын сүүлийн тоглолтоо 6-р сарын 22-нд Мексикийн шигшээ багтай хийх бол энэ тоглолттой давхцаад Өмнөд Африкийн шигшээ Францын шигшээтэй тоглох болно.
Тоглолтын бичлэгийг энд дарж үзнэ үү...
0 Сэтгэгдэлтэй: