Мөрөөдөл байхад мөнгөөр яахав л гэх юм
Мөнгөгүй хүнийг чи нэг нүдээрээ ч болов хардаг билүү
Мөнхийн сэтгэлд нь бадамлах зулыг нь
Мөнгө мөнгө гэдэг үгээр үлээдэг л биз дээ.
Мөнгөгүй бол гудамжинд гарна гуйлга гуйна
Гуйлагчин хүнийг чи өрөвдөж харахаас өр зүрхрүү нь өнгийдөггүй л биз дэ
Гутал нь урагдсан бол тэнгэр ширтээд хажуугаар нь зөрөөд л өнгөрнө
Гурав хоног усанд ороогүй бол хамараа чимхээд халгаж зугтаана
Гуйлагчин хүний доторлуу чи нэг удаа ч нэвтрээгүй нэвтрэхч үгүй хүсэх ч үгүй.
Зоос зоос гээд гүйгээд байдаг баян хүнийг чи үзэн яддаг л гэнэ
Зоостой хүн чамайг гэвэл чи үгүй л гэхгүй
Зогсолтгүй цохилох зүрхрүү нь өнгийх бүүр эзэмдээд авахыг ч хүснэ гээч
Зорилгодоо яаж хүрэв яаж баян болов гэдгийг нь судлаад эрдэмтэн болох дөхнө
Зоостой бол харшид амьдрана хаан шиг алхана
Хаан шиг хүнрүү хялам хялам хийж муухай харахгүй чинь үнэн
Хамгийн сайханыг эдлэж хэрэглэхээр нь хачиг шиг очоод наалдах л байх
Хамараа сөхсөн эсэх нь хамаагүй чи хажууд нь дагахыг хүснэ
Хаашаа явж байгааг нь асууна хачин ихээр налигнана.
Эргээд ядуу хүнрүү ороё......
Ядуу бол ухаантай байгаад нэмэргүй ээ
Ядаж гудамд орилоход хүртэл бэрхтэй
Үнэн үг хэлэвч хөгийн гуйлагчин гээд чи чихээ бөглөөд өнгөрнө
Үйлийн сайныг хийвч нүдэнд чинь хэзээ ч торохгүй.
Баян бол ухаан байгаад яахав тийм үү
Баяжих ухаан байна гэдэг чинь суут ухаантнаас дээр мөн үү
Худал хэлэвч дэвтэртээ чи тэмдэглээд авна
Хулгай хийсэн ч чи хэлээ хазаад суралцана.
За тэгээд хүн чанар байхад халаас хоосон байхад яахав л гэнэ
Зах дээр хог түүж яваа хүний хүн чанарыг чи сонирхож үзсэн үү??
Зарим нь зуун төгрөг зуун найзын тухай ярих л юм
Зориглоод нэг үнэнээ хэл чи ядуу хүнтэй найзлах уу???
Багц багцаар нь мөнгө тоолох баянаар яахав муу хүн л гэнэ
Барагдахгүй хөрөнгөтэй бол муу муухай гэдэг үг тэнд олдохгүй
Баярхаж цамаархсан хүмүүсээс харшилтай л гэнэ
Багахан ч болов хувь хүртэх гэж хошуурах чинь үнэн.....
Ингээд бодхоор ядуу хүний дотор юу байдаг бол их сонин санагдах
Их л зүйлийг гуйлаг гуйдаг аяганыхаа ёроолд нууж суудаг байх даа
Өчүүхэн ч болов хүндлээд үг сонсвол
Өөлөхгүй их ухаан магад байдаг байх даа...
Тэгхээр баян нь баянаараа ядуу нь ядуугаараа л дуусна
Тэнэг миний мөрийг уншаад чи ядуусыг хүндлээд баядыг үзэн ядахгүй.
Зүгээр харин миний бодлоор бүх ялгаварыг аваад хаячихвал
Зөв сэтгэж зөв амьдрах магад юм шүү та нэг бодоорой...
Мартсанаас би ядуу бол интернэтгүй байх л байсан
Магад та энэ шүлгийг хаанас ч уншихгүй л байсан
Харин баян бол энэ шүлэг зурагтаар гарах байсан
Хамгийн алдартай найрагч болох байсаан би......

0 Сэтгэгдэлтэй: