Рондо гэртээ нааш цааш холхин алхална. Кэтий халуун кофе хийж өгөөд занг нь мэдэх болохоор юу ч хэлэлгүй чимээгүйхэн хөдөлгөөн бүрийг нь ажиглан суув. Гэтэл ч энэ бүх байдлыг эвдэн Рондогийн утасанд дуудлага ирэхэд тэрээр үүнийг л хүлээж байсан мэт бушуухан аван нууц нэрээ хэлтэл цаанаас нь нэгийг хэлэв бололтой төд удалгүй утсаа буйданруу чулуудаад нүд хэрцгийгээр эргэлдэн
Тэнэг юм даа хэмээн өөртөө хэлээд хаашаа ч юм гарахаар хувцаслаж эхлэв. Кэтий харин энэ удаа хүрмийг нь барин өмсгөж өгөөд
Хаачих гэж байгаа юм хонгороо. Хэн тэнэг гэж?
Чиний мөнгөний уурхайг баян эцэг нь хаясан бололтой. Сохор зоос ч өгөхөө больсон гэнээ. Тэгсэн мөртөө өөрөө тэндээ банк хүртэл байгуулж баяжиж байгаа юм байх. Сая Шин овогт ярьж өгөөшөөс хурдан салахыг хэллээ. Алсан ч болно яасан ч болно бидний дур юм гэнээ
Тиймүү хэрэв алах бол гарын хээгээ үлдээвээ хонгороо. Чи урьд нь ял эдэлж байсан энэ хэрэг илэрвэл би чамгүйгээр удаан байхад надад үнэхээр хэцүү байна хэмээгээд бэлэн нулимсаа асгавал Рондо Кэтийг энгэртээ тэврээд
Би хуруугаа ч хүргэхгүй. Энэ бүхнийг нөгөө мангар хараар хийлгэх болно битгий санаа зов хонгор минь хэмээгээд үнсээд гэрээс гаран. Рондо явсаар Санчирын байгаа газарт дөхөж ирээд гэрлээ унтраан явсаар сая байшинд ирэн нууц дохиогоороо хаалга гурвантаа тогшвол Пэт бушуухан хаалгаа нээгээд түүнийг дотогш оруулав. Рондог ирсэнд ихэд баясан
Ашгүй цаадуулаас чинь нэг мөнгө ирэв үү их удаж байна шүү?
Буруу тооцоолсон байна Пэт. Энэ өгөөшийн эцэг нь мөнгө өгч чадахгүй гэсэн гэнэ. Эзэн өгөөшийг яаж ч болно хэмээн чи бид хоёрын мэдэлд үлдээсэн. Үүнийг сонсоод Пэт ихэд уурлан
Чи муу нохой худлаа яриад хамаг мөнгө авчихаад. Ямар эзэн хаана байдаг хүн юм тэр чинь? Би энэ эзгүй байшинд бүхнээс хол энэ өгөөшийг чинь харж өчнөөн удлаа. Эхэндээ худлаа хэдэн поунд өгчихөөд одоо өгөхөө болино гэж юу гэсэн үг байдаг юм. Энэ бүхэн чамаас гарцаагүй хэмээгээд заамдан авч цамцных нь захаар хоолойг нь шахан хана хүчтэй цохин налуулбал ингэнэ чинээ санаагүй байсан Рондо амьсгал нь боогдон хөл нь газраас хөндийрөөд ирэх мэт болж нүд нь ч бүлтрэх шахан хацар нь халуун оргин толгой нь дүүрээд ирэхэд хамаг хүчээ шавхан Пэтийн салгадаггүй хутгийг бүснээс нь сугалан аваад суганд нь дүрвэл Пэтийн гар нь сулран амандаа хараал урсгасаар тэрий хадан уналаа. Цус хараад нэгэнт улайрсан Рондо эвхрэн хэвтэх Пэтийн дээрээс мордон суугаад
Би ч гэсэн чамтай адил юу ч үгүй хоцорлоо мэдэж байна уу? Ингээд чи хүнийг боож ал май чи хэмээгээд зүрхэн тушаа нь хэд хэд бүлэхэд Пэт юу ч дуугарч чадалгүй хэд татвалзаж байсанаа үхтэхийн уналаа. Рондо сая сэхээ аван үсрэн босоод цустай гараа харан амандаа хараал урсгасаар яахаа мэдэхгүй эргэлдэж байсанаа доод хонгилд байх Санчирт энэ бүхнийг чихэхээр шийдэн бушуухан гараа арчаад юу ч болоогүй мэт түүн дээр оров.
Санчир минь чи суллагдсан. Танай эцэг чиний бүх мөнгийг манай эзэнд өгсөн байна. Чамд баярласанаа хэлж суллахаар ирлээ
Аав намайг энд байгааг мэдэхгүй чи битгий худлаа яриад бай
Худлаа байталаа би чамайг дайлах гээд шар айраг хүртэл аваад ирэх үү. Зовоож байсан бол уучлаарай. Май энийг уучих хэмээн дээр хөргөгчнөөс авсан шар айрагаа түүнд өгөхөд Санчир ч гуйлгуулаад байсангүй нэг амьсгаагаар бүгдийг уувал ходоод нь халуу оргин нэг л таатай ч юм шиг мэдрэмж төрөөд ирэхэд дахин нэгийг задлан мөн л бараг нэг амьсгаагаар бүгдийг уугаад
Пэт хааччихав бидэнтэй найрлахгүй юм байх даа?
Цаадах чинь би сая хэлэхэд уухай орилоод гараад гүйсэн. Одоо нэг хүүхний дээр мордохоор зэхэж байгаа биз хэмээгээд инээхэд Санчир ч мөн даган инээгээд
За тэгвэл явцгаах уу хэмээн өндийвөл Рондо сандарч байсан ч түүнийгээ ил гаргалгүй
Түр хүлээж бай одоохон. Пэт миний машиныг аваад явчихсан. Хоёулаа иртэл нь сайхан ууж байя хэмээгээд өмднийхөө араас виски гарган тавиад ихээр инээвэл Санчир
Чи энийг уучихаар яаж машинаа барих юм. Хоёулаа очиж байгаад болъё хэмээн худлаа найр тавьтал Рондо
Тийм шүү угаасаа энэ хар шөнөөр яваад дэмий байх. Явлаа ч чамд очих газар, хүлээх хүн байгаа биш. Би Кэтийд чамд байр олчихоорой гэж наашаа гарахдаа хэлсэн. Тэгэхээр маргааш өглөө эрт гараад орой очвол чи орох оронтой болчихно. Санчир Кэтий гэдэг нэрийг дуулаад хөмхийгөө зуун гараа зангидан суутал Рондо энэ бүхнийг нь хараад
Найз минь одоо уурлаад яахав. Би ч анхандаа мэдээгүй надаас их хөндий болоод байхаар нь би тагнаж байгаад чамтай хамт байх болсоныг нь мэдээд. Үнэнийг хэлэхэд Кэтий надаас холдож чадахааргүй их өртэй юм. Хүүхнүүд угаасаа л ийм. Би чам дээр хүүхэн авч ирэх гэсэн боловч энэ бөглүү газраас олдохгүй байна. Тийм болохоор хоёулаа л сайхан ууя хэмээн түүнд ахиухан аяглан барьлаа. Санчир ч нээрээ очих газаргүй би хаачих билээ хэмээн уусаар.
Хэн нэг нь түүний гарт хүйтэн төмөр хүргэхэд тэрээр арайхийн толгойгоо дааж ядан өргөвөл дөрөв таван цагдаа харагдах нь тэр.
Би... Рондо чи...та нар юу болоод байнаа...хэмээн орилтол нэгэн цагдаа түүний шилэн хүзүүн дээр цохин ухааныг нь манартуулаад машинд чихэн суулгав.
Та нар намайг яалаа гэж авч явж байгаа юм бэ? Би барьцаанд байсан энэ бүхнийг тэр Рондо л мэднэ. Тортой бүхээгтэй машины тээшинд гавтай суугаа түүнийг цагдаа нар сонссон ч хэн ч түүнтэй юу ч ярьсангүй явсаар сая ирэх газраа ирцгээв бололтой машинаас буулгалаа.
Би хаана байнаа. Энэ Англи улсын нутаг дэвсгэр мөн биз дээ? Хэн ч хариулахгүй байгаад аргаа баран орох байшингийнхаа үүдэнд ирээд хаягийг нь харвал Искапа хотын урьдчилан хорих газар гэсэн хаяг харагдах нь тэр. Хүргэж ирсэн цагдаа ороод түүнийг тушаагаад гарахад өндөр хар харгалзагч гавтай чигээр нь дагуулан явсаар том өрөөнд ганцааранг нь оруулав. Хана дагуулан тавьсан модон орнууд дээр эвхээд тавьсан адъяал харагдахад үүнийг нөмрөөд унт өглөө шүүгч ирнэ хэмээгээд гаднаас нь том төмөр түлхүүрээр зүрхийг нь зүстэл дангинатал эргүүлэн түгжээд цаашаа явав. Санчир энэ бүхнээ зүүд байгаасай хэмээхдээ өөрийгөө чимхэн үзвэл өвдөж байсанд хаалганы хажуугийн модон орон дээр хөлөө эвхэн суугаад юу болоод байгааг ойлгохоор хичээж байсан ч түүний толгой эрүүл бусаар сэтгэн дүйнгэтэн яг л хар тамхиа татсан аятай өвдөн зовооно.

0 Сэтгэгдэлтэй: