Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /15-р хэсэг/


Шин овогт гартаа байнга эргүүлдэг шааригаа эргүүлэн хараал урсган сууна: Ямар бүтэлгүй юм. Ёстой л бидний хэлдэг үхэр Монголчууд нэрэндээ таарсан бүтэлгүй унхиагүй шаар юм даа.Яах гэж би энийг нь ийм хожуу мэдэв. Жараахайгаар халим агнах хүсэл минь ингээд талаар боллоо гэж үү? Үгүй үгүй яавч тийм юм байж болохгүй. Эрдэнээ чи намайг тийм ч амар дөнгөхгүй. Би чамаас цаадхыг харна уу гэхээс үгүйдээ л чамтай адил харахгүй гэдгийг минь мэдэхгүй л байна даа. Мөнхбат бууны нохой яаж би чамайг өөд нь татлаа.

Хүний ач мэддэггүй өөдгүй новш. Одоо энэ Энхээг бас өөд нь татаад байдаг арай энэ Мөнхбат шиг бүтэлгүй юм биш байгаа. Аль нь чиг байлаа гэсэн та хоёрыг уулзуулж болохгүй араа бодох хэрэгтэй Шин овогт минь. Эцсийн мөчид Монголыг Монголоор нь устгуулна. Намайг илчилж чадахгүй болох бүх юмыг нь л хийх хэрэгтэй байна даа. Мөнхбат ч яахав тэртэй тэргүй амаа үдүүлсэн хүн харин энэ Энхээгийн амыг яажшуухан үддэг юм билээ хэмээн бодолд дарагдан суутал факсных нь машин дуугаран факс ирэв. “ Шин овогтоо би Мөнхбат байна. Хэдий Эрдэнэ ерөнхийлөгч их хуралд өрсөлдөж чадахаа байсан ч Хог дахин боловсруулах үйлдвэрээ байгуулах нь хэвээрээ юм байна. Иймд та тайван байж болно. Сая намайг дуудан энэ тухайгаа хэлэн нөгөө Хятадууд чинь хэвээрээ юу хийнээ гээд болдоггүй юм бол хийчихээд болгоно доо гэхийг нь би хоёр чихээрээ сонслоо. Одоохондоо мэдээлэл энэ байна”. Үүнийг уншаад саяхан хамаг хараалаа урсган хөмсөгөө атиралдуулж байсан Шин овогтийн магнай нь харин ч нэг тэнийх шиг болж ганцаараа чангаар инээд алдан сууна.

Үүнээс арваад хоногийн дараа түүн дээр Мөнхбат маасайтал инээсээр ороод ирэв.

За сайн залуу ажил сайн уу?

Тиймээ эрхэм Шин овогтын буянаар маш сайн байгаа

Сайн байна сайн байна. Танай хар нохой яаж нэг бодолоо өөрчилөв? Тэр их сонин байна

Та намайг дутуу л үнэлж байна даа. Би Эрдэнэ ерөнхийлөгчийн итгэлт хүн болсоныг та мэднэ дээ. Сонгуульд бие даан нэр дэвшихийг нь түдгэлзүүлсэний дараа ерөнхийлөгч их ууртай байх болсон. Нэг өдөр би өрөөнд нь таны өгсөн үйлдвэрийн төсөлөө барин ортол өөдөөс уурлан: Наадах чинь одоо хэрэггүй гээд газар шидэхээр нь би хамж аваад

Ерөнхийлөгч минь сайн бодоод үздээ. Та уг нь мундаг сийрэг толгойтой хүн дээ. Улс өдий олон жил ярьчихаад хийж чадаагүй юмыг нь та байгуулаад ард олны итгэл, талархалыг хүлээвэл ямар вэ? Гэхэд минь удтал дуугүй сууснаа намайг магтаад зөвшөөрсөн

Сайн байна сайн байна. Би чамайг ийм мундаг чадалтайг чинь мэдэх болохоороо өөрийн итгэлт хүнээрээ сонгосон юм шүү дээ. Тиймээ чи ааваасаа өөр хүн хэмээн инээд алдан хэлээд авчирсан бичиг цаастай танилцаж эхлэв. Ингээд цаашид хэрхэхээ ярин тохиролцоод маргааш нь Мөнхбат буцан явлаа.

Энэ чинь ямар үнэтэй юм, нөгөө хямд хийнэ гээд байсан нь яасан хэмээн Эрдэнэ асуувал Мөнхбат

Миний олсон энэ газар бол хамгийн гол нь туршлагатай юм билээ. Урд нь Англид бас нэг ийм үйлдвэр барьсан

Тэгэхдээ энэ бол ханасан үнээ хэлсэн байна. Дахиад жаахан буулгах хэрэгтэй байна. Ер нь би өөрөө очиж нэг уулзана байгаа. Нэг бол намайг урьж байна гэж хэл. Ерөөсөө тэр нь дээр юм байна. Үйлдвэр байгуулах газраа ч нүдээрээ үзэг

За би дамжуулъя. Одоо би явж болох уу ерөнхийлөгч өө маш их ядарч байна. Өглөө буугаад шууд л тань дээр хүрээд ирсэн болохоор

Тэгдээ өнөөдөр сайхан амарчихаад миний үгийг дамжуулаарай. Мөнхбат ерөнхийлөгчийн өрөөнөөс гаран өрөөндөө ганцаараа суудаг тул Шин овогтод факс явуулан саяны Эрдэнийн ярьсан бүхнийг бушуухан бичиж дуусгаад гэрээдээ гарав.
 
Ажилчид бүгд тарцгаасан тул Сан-Эр группын байрны бүх цонх харанхуй харагдана. Гагцхүү нэгэн цонх ёлтойн гэрэлтэн харагдана. Түүний гар дээр Мөнхбатын Шин овогтод явуулсан факс Хятад хэл дээр байгаа харагдана. Юу бичсэнийг нь тайлж уншихаар толь бичиг барин суусаар ийнхүү ганцаараа ажил дээрээ орой болтол суусныг ч анзаарсангүй. Ганц нэг үгийг нь тайлж уншаад холбох гэж оролдон суугаа залуу их л махруу харагдана. “ Шин овогтыг таньдаг өөр хүн энд байдаг байх нь ээ. Энэ дээр юу гэж бичсэн юм бол. Ямарч байсан нэг үйлдвэрийн л тухай бичиж. Үнэ хөлс өндөр гэнэ үү? яг юу гэсэн утгатай юм болоо? Хэнд итгэж тайлж уншуулах вэ? Хамаагүй нууц задруулчихвал үүнийг олж авсанаараа би буруутан болон Шин овогтын гарт үхэх нь тодорхой. Зарим үг нь толь бичиг дээр байхгүй юм. Интернэтээс утгачилж хайхаар мөн их удаж байна даа. Мөнхбат гэж арай ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг судалгааны багын Мөнхбат биш байгаа даа. Ер нь тэрнээс зайлахгүй. Шин овогт аргагүй л урт гартай новш юм даа. Намайг юу гэж хэлж ерөнхийлөгчийн группт ажилд орууллаа. Энэ Мөнхбат бас л тийм үүрэгтэйгээс зайлахгүй. Ингэхэд юу л болоод байна даа. Би ер нь хаашаа яваад байна?  ” хэмээн Энхээ бодолд дарагдан суутал түүнийг цочтол утсанд нь мессэж ирэв. Дугаарыг нь харвал Нарантуяагаас байсанд орой уулзана гэж байсанаа гэнэт санан бушуухан утасаа аваад

Уучлаарай би одоо болтол ажил дээрээ байна гэнэт ажил гараад

Аан за би харин гайхаад чамайг хүлээж ядаад залгаж байна

Юу? Чи одоо болтол наанаа байгаа юмуу?

Тиймээ би хүнд худлаа ярих дургүй баяртай хэмээгээд утсаа таслах хооронд Энхээгийн бачимдан хүлээж байгаарай одоохон очлоо гэх дуун бүдэг сонсогдов. Нарантуяа нэг хэгжүү нь хөдлөн явах гэснээ Эрдэнэтэй ярьсан яриагаа бодоод тэсэхээс өөр аргагүй болон хүлээхээр шийдэв.

            Тэр нэг өдрөөс хоёр хоногийн дараа Нарантуяа Эрдэнэрүү залган уулзмаар байгаагаа хэлэхэд тэд нэгэн тансаг газар уулзахаар болзов. Нарантуяа тохирсон цагтаа яван очвол Эрдэнэ аль хэдийн ирчихсэн түүнийг хүлээж сууна.

Энд чи бид хоёрт саад болох хүн нэг ч байхгүй. Ямар хоол идэх вэ?

Баярлалаа би хоол идмээргүй байна

За тэгвэл хэмээн хонхоо даран захиалгаа өгөөд авчираад гарахад нь хэрэг болбол би өөрөө дуудна хэмээн үйлчлэгчид нь хэлэхэд өнөөх нь ч угийн тийм журамтай бололтой толгой дохиод гарав.

За бодож үзэв үү?

Тиймээ би зөвшөөрч байна

Сайн охин би мэдээд байсан юмаа чамайг итгэл даах охин гэж. Тэгэхээр өнөөдрөөс ажилдаа орцгооё. Чи Хандад ажилаасаа гарах болсон тухайгаа маргааш хэлээрэй. Юу ч гэсэн яахав. Гадагшаа гарах гэж байгаа ч гэж хэлсэн болно

Би хэлчихсээн Эрдэнэ ахаа. Өнөөдөр өглөө захиралд хэлчихсэн. Их гайхаж байна билээ

Тэгнээ чамд их сайн юм билээ. Чи тэгэхээр яг юу хийх ёстойгоо ерөнхийд нь мэдсэн тиймээ

Тиймээ би сайн ойлгосон. Захирал намайг гарахад нүдэнд нь нулимс цийлэгнээд хоолой нь чичрээд: Нарантуяа чи заавал гарах ёстой юмуу? Хүү минь гадагшаа гараад ямарч сураггүй болсон. Одоо чи ингээд хажуунаас минь холдчихоор миний бие үнэхээр хоосон болж ганцаараа үлдэж байх шиг болоод байна гээд би ч тэсгэлгүй дагаад уйлчихсан. Та битгий хэлээрэй гэсэн болохоор уучлаарай гэхээс өөрийг хэлж чадахгүй байсаар гарсан хэмээн санаа алдахад Эрдэнэ өөдөөс нь хайр шингээсэн эцэг хүний энэрэнгүй харцаар ширтээд

Тиймээ Ханд минь Санчирыг санаад их хэцүү байгаа. Үнэндээ бол Энхээг таньж чадвал бид хоёр чамайг Санчирлуу явуулах бодолтой байгаа. Тэгэхдээ тэрийг дараагийн ээлжинд ярьцгаая. Одоо эхний ээлжинд чи надад Энхээг таниад өг

Захиралын сайхан сэтгэл, таны надад хүлээлгэсэн тэр их итгэлийг зөрчиж би үнэхээр чадахгүй юм билээ. Санчир одоо болтол надруу нэг ч яриагүй магадгүй тэндээ хүнтэй болсон юм байлгүй дээ хэмээгээд санаа алдахад Эрдэнэ энэ янзаараа бол байдал бишдэж Нарантуяа Энхээд дасчихвал бүх зүйл нурна хэмээн санаад өмнөх цайнаасаа хэд балгаад

Нарантуяа чи маш анхааралтай сонсоорой. Би чамд бас нэг нууц дэлгэе. Энэ мөн л чи бид хоёрын хооронд л үлдэнэ. Бас үүнийг сонсоод битгий миний хүүгээс нүүр бууруулаарай гэж би чамаас хүсэх байна

Тэр чинь юу гэсэн үг вэ Эрдэнэ ахаа?

Үнэнийг хэлэхэд Санчир тэндээ хүнтэй болоогүй. Би очоод ирсэн. Санчир минь дураараа болохоор тэнд задарч байх шиг байна билээ. Ууж идэн хичээлээ ч олигтой сурахгүй. Би зуны амралтаараа ирээгүй болохоор нь хэлэлгүйгээр нэг очтол гэртээ баахан залуустай шал согтуу байсан хэмээн хэлээд үргэлжлүүлэн тэгээд би уурлаад түүнээс хойш халаасны мөнгө өгөхөө байсан. Шартай юм болохоороо мөнгө өгөхгүй байна гээд надад уурлаад наашаа залгах ч үгүй, ирэх ч үгүй байгаа юм. Үнэндээ ээжтэйгээ ч ярьдаггүй. Ханд минь хүүгээ бас л хараад, санаад хэцүү байх шиг байна билээ. Одоо охин минь бүхнийг ойлгов уу? Би энэ ажилыг дуусахаар чамайг Санчирын хойноос явуулж хажууд нь сургуулийг нь төгсөж иртэл нь байлгах бодолтой.

Яанаа тийм гэж үү нээрээ юу? Хэмээн дуун алдахад Эрдэнэ

Төрсөн хүүхдээ худлаа ярьж муулдаг эцэг гэж хаана ч байдаггүй юмаа. Чамайг би нэгэнт өөрийн гэрийн хүнээр бодох болж дэндүү их итгэл хүлээлгэж байгаа болохоороо энэ бүхнийг хэлж байна

Тиймээ одоо би бүхнийг маш сайн ойлголоо. Намайг өөрийн хүнээр бодож итгэл хүлээлгэсэнд маш их баярлалаа. Би таны төлөө чадах бүхнээ хийх болно. Бас захиралын төлөө. Ханд багш минь надад үнэхээр сайн байдаг юм. Тийм болохоор би энэ сайхан сэтгэлийг хөсөрдүүлэх ухамсар надад байхгүй ээ

Энэ чинь л чухал за амжилт охин минь чамд баярлалаа. Ингээд тэр хоёрын уулзалт өндөрлөв. Нарантуяа уулзаж байхад Энхээ хэд хэд залгасан болохоор нь буцаж утасдвал орой уулзая хэмээгээд суух газраа хэлчихээд өөрөө ийнхүү алга болсон нь энэ билээ.

0 Сэтгэгдэлтэй: