Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /17-р хэсэг/


Санчир толгой нь задрах гэж байгаа аятай өвдөн эргэж хөрвөөсөөр арайхийн дөнгөж унтаад байтал хэн нэг нь түүнийг цохин сэрээв.

Дагаад яв хэмээн харгалзагч хэлэхэд нойрноосоо бүрэн сэрж ядан учрыг нь ололгүй даган алхасаар нэгэн өрөөнд оров. Тэнд түүнийг энгийн хувцастай халзан ч гэмээр шингэн үстэй ширүүн харцтай 40 орчим насны хүн хүлээж суув.

Овог нэр?

Эрдэнийн Санчир

Аль улсаас ирсэн?

Монгол улсаас

Энд юу хийдэг бичиг баримттай юу?

Би оюутан тиймээ байгаа

Алив үзье?

Одоо надад юу ч байхгүй. Намайг гэртээ байж байхад гэрийн минь хувцастай барьцаалаад аваад явсан. Би барьцаанд байж байгаад одоо суллагдаж болно гэдэг өдөр цагдаа нарт баригдсан

Чи ямар учраас баригдсанаа мэдэж байна уу?

Би юу ч мэдэхгүй, санахгүй байна

Яагаад?

Би их согтоод бүр тасарчихсан юм

Чи дөнгөж сая барьцаанд байсан гээгүй билүү?

Тийм л дээ барьцаалж байсан хүмүүс намайг суллагд гээд бид хоёр виски уусан

Их л өгөөмөр барьцаалагчид юм даа хэмээгээд инээмэр аядахад хажууд нь харгалзаж байсан цагдаа ч мөн жуумалзав. Тэрээр үргэлжлүүлэн: Чамайг ингэхэд яагаад барьцаалсан юм?, Ямар хүмүүс барьцаалсан гэж?, Бас хаана барьцаалж байлгаж байсан юм? Хэмээн цаанаа л нэг ёжлонгуй өнгөөр асуувал Санчир юу гэхээ мэдэхгүй хэсэг тээнэглэзэж байсанаа бүх үнэнээ хэлэхээр шийдэн

Яагаад барьцаалах болсоныг би ч мэдэхгүй. Нэг л мэдэхэд барьцааны хүн болсон гадаад хүн гээд мөнгөтэй гэж бодсон юм байлгүй. Би Кэтий гээд Англи найз хүүхэнтэй байсан нэг л өдөр тэрний нөхөр гээд нэг залуу намайг барьцаалж байна гээд харанхуй шөнө нүдийг минь боож байгаад аваад явсан. Нүд минь боолттой байсан болохоор яг хаана байсанаа би мэдэхгүй. Нүдний боолтыг авахад нэгэн хаусны зооринд байсан

Чи тэгээд хэнтэй виски уусан болж байна?

Рондотой. Кэтийгийн нөхөртэй хамт уусан

Тэнд та хоёроос өөр хүн байсан уу?

Уг нь намайг харж байсан хар залуу байсан. Пэт гээд тэр харин тэр шөнө бид хоёртой уугаагүй

Яагаад?

Рондо хэлэхдээ Пэт машиныг нь унаад хүүхэн найрах гээд явчихсан гэсэн хэмээгээд инээхэд шүүгч хэлсэн бүхнийг нь бодож байснаа ширээн доороосоо уутанд хийсэн нэгэн хутга үзүүлээд

Энэ хэний хутга болохыг мэдэж байна уу?

Үгүй ёстой мэдэхгүй. Байз байз энэ чинь Пэтийн биенээсээ салгадаггүй байсан хутга байна. Би бариулыг нь хараад таньж байна

Гарцаагүй биз?

Тиймээ нэг удаа энэ хутгаараа намайг сүрдүүлж хуйнаас нь сугалан нүүрэн дээр минь тулгаж байхад би энэ хээг их сайн харж авсан хэмээн хэлээд хуруугаараа хас лугаа хээг заан хэлбэл шүүгч

Бүгдийг ойлголоо. Одоо чиний хурууны хээг авах болно. Тэгээд энэ хутган дээрхи хурууны хээтэй харьцуулна. Пэт чинь энэ хутгандаа алагдчихсан чиний хажууд хэвтэж байсан. Харин чи их хэмжээний хар тамхи хэрэглэсэн бас энэ хутгийг тас атгаад гар чинь цус болчихсон байсан. Бүх шинжилгээг аваад сарын дараа дахин шүүх хурал хуралдана

Юу??? Үгүй ээ энд эндүүрэл гарсан байна. Би хүн алаагүй би алуурчин биш хэмээн орилоход харгалзагч түүний хоёр гарыг гавлан өрөөнөөс аваад гарав. Санчирыг авч гаран нэгэн өрөөнд оруулан хувцас олгож өгөөд түүнийг хорих тасагт ганцааранг нь оруулав. Хоригдлууд өрөөнийхөө цонхоор шинээр ирж буй ялтанг сониучирхан ширтэцгээнэ. Санчир орилоод цөхөрсөн бололтой болж байгаа бүхэнтэйгээ эвлэрч ядан уйлж эхлэв. Төмөр орон дээр гавыг нь авсан гараараа толгойтой үсээ тас зууран өвдөгөө тэврэн хэдий хир удаан суусныг мэдэхгүй хаалга онгойх дуулдахад дээш харвал өндөр хар харгалзагч түүнд адъяал мөн нэг бор ууттай зүйл өгөөд хаалгийг нь дахиад түгжив. Санчир даарч байсан тул адъяалаа нөмрөөд уутны амыг онгойлговол жижиг савтай сүү, хэрчим талх, нэг зүсэм хиам, ширхэг алимтай харагдахад өлсөж байгаагаа сая л нэг мэдэв.

 ****

            Нарантуяа Энхээг ирэхээр хэрхэн ярих талаараа бодон сууж байтал түүнийг араас нь цочтол нь хэн нэг нь тэврээд авахад өөрийн эрхгүй дуун алдан огло харайвал Энхээ сандран

Уучлаарай би чамайг цочооё гэж бодоогүй юм шүү уучлаарай

Чи ямар мангар юм бэ? Яг зүрх амаар гаргах гэж байна ш дээ

Зүрх чинь их томоо амаар багтаж гарахгүй санаа зоволтгүй хэмээгээд инээхэд Нарантуяа ч тэсгэлгүй инээд алдан

Чи нээрээ хэдэд ирнэ гэчихээд хэдэн цагт ирж байгаа юм бэ? Тэгээд хоцорчихоод хүн цочоогоод ийм найз байдаг юмуу хэмээн худлаа уурлаж буй янз үзүүлбэл Энхээ үнэхээр гэмшиж буй бололтой

Харин тиймээ яг гарах гэсэн чухал ажил гараад нухаж суусаар байгаад цаг ийм орой болсоныг мэдсэнгүй

Ямар ажил гэхээрээ бүхэл бүтэн хүн мартуулхад хүргэдэг байнаа? Хэмээн худлаа үгийн далимд мэдэж авахаар далим гарсанд олзуурхан бушуухан өлгөж аваад хэлбэл

Харин санаандгүй байж байгаад нэг юм олоодоо. Тэрийг тайлж унших гэж толь бичиг эргүүлсээр байтал хамаг цагаа авчихлаа

Аан ямар хэл дээр юм би Англи хэл гадарлана л даа хэмээн худлаа хэнэггүй царайлан хэлбэл Энхээ гараа сунган гараас нь атгаад

Чамд маш их баярлалаа. Найз нь ч гэсэн Англи хэлийг гадарлана. Гадарлана ч гэж Англид сургууль төгсөөд ирсэн ухаантай. Герман хэлийг ч муухан гадарлана. Харин Хятад хэлийг бол ёстой А ч байхгүй юм байнаа

Нээрээ тийм ш дээ. Чиний хажууд ингэж хэлсэндээ ичиж байна мартчихаж хэмээгээд доош харвал Энхээ

Зүгээр дээ угаасаа бид ямар удаан уулзаж байгаа биш. Тэгээд ч би чамд энийг хэлж байхад чи их айсан байсан л даа

Тиймээ за тэр яахав битгий муухай юм сануулаад бай. Ингэж хамаг бүхнээ умарттал ажил гарсаныг бодоход их л чухал ажил байна даа тиймээ. Найз нь чадах хирээрээ туслахад бэлэн байна. Учир нь чи намайг нэг удаа аварсан би чамд өртэй үлдмээргүй байна

За ойлголоо дараа чиний туслалцаа гарвал би шууд хэлнээ. Энэ нэг их чухал юм бишээ. За одоо ажил яриад яахав өлсөж байна сайхан хоол идэцгээе хэмээн ярианы сэдэвээ өөрчлөөд өмнөх менюгээ харан чи юу идэх вэ? Би сайхан шөл ч уучихдаг юм билүү хэмээн өөдөөс нь харан инээмсэглэвэл Нарантуяа эхний ажил нь бүтэлгүй болсонд өөртөө уур нь хүрэн харж харж шпагетти гээд бие засаад ирье хэмээгээд босов. Нарантуяа ариун цэвэрийн өрөөнд орон Эрдэнийн утасруу залгавал тэрээр олон ч дуудуулсангүй утсаа авав.

Эрдэнэ ахаа би Нарантуяа байна. Бид дөнгөж сая уулзлаа. Энхээ ирнэ гэсэн цагаасаа хоцроод

Ингэхэд чи хаанаас ярьж байна

Би ариун цэвэрийн өрөөнөөс нь ярьж байна

Хэний? Энхээгийн гэрт байгаа юмуу?

Үгүй дээ бид хоолны газар байна

Аан тэгвэл сайхан хооллоорой. Маргааш би өөрөө чамруу яръя хэмээгээд хариу хэлэлгүй утсаа таслав. Нарантуяа яагаад ч юм сандран хэсэг азнан тайвширч аваад гарах гэтэл өмнөөс нь Энхээ ороод ирэх нь тэр.

0 Сэтгэгдэлтэй: