Чиний араас сэтгэл тэмүүлдгийг ч мэдэхгүй ээ... Хонгор минь чи


Чиний эзгүйд сэтгэл шаналан суухдаа утсаа л чагнаад
Чимээгүйхэн зүрхэндээ түгшүүр тээн өнжидгийг минь чи мэдээгүй
Чихэр бурам шиг амталж ханаагүй аз жаргалаа санан үгүйлэхдээ
Чиний араас сэтгэл тэмүүлдгийг ч чи мэдрээгүй ээ... Хонгор минь

Буцааж болдоггүй тэр хайрын жаргалтай мөчүүдийг эргүүлэхсэн гэж
Бурхан заяандаа мөргөж залбираад ч өнгөрсөн учрал юм уу даа...
Бултаж үгүйсгэх аргагүй чин үнэн болохоор чамдаа хайртай гээд
Будан суусан амьдралын түүчээнд хөл бүдчин сэтгэл эмзэглэн алханаа би чинь

Ухаарал олох тусам амьдралын алдаа ихсээд ч байх шиг бодогдоод л
Учрал далласан тэр мөчүүдээ эргэн эргэн дурсаад л байх юм... сэтгэл минь
Уулзах хувь байгаа бол уу амраг минь... Би хүлээнээ... гэвч чи ирэхгүй байх
Уртын уртад дурайх өөр нэгэн амьдралын замаар чи минь алсан одсон байх даа... яая даа

0 Сэтгэгдэлтэй: