Хайрт минь баяртай гээд сэтгэлдээ шивнээд өөрөө холдохоос доо



Чиний л тухай бодох тусам сэтгэлд харуусал хургана
Чимээгүйхэн алсрах тусам хоргодох сэтгэл төрнө
Чихэнд сонсголонтой сайхан үгсийг чинь үгүйлэн байж
Чийг даасан нүдэнд минь дурсамж өөрөө шиврэн бууна

Хайртай ч гэлээ хагацах л тавилан заяасан хойно
Хамар шархируулах харуусалдаа автаад дуулаад л явахаас даа
Хаа ч байсан чи л бодогдох нь ойлгомжтой учраас
Хайрт минь баяртай гээд сэтгэлдээ шивнээд өөрөө холдохоос доо

Үйл мөр нь нийлэхгүй тавилантай энэ л орчлонг яалтай
Үнэн худал хослоод байдаг ч чи бидэн хослохгүй нь... яая даа хөө
Үнэнч хайр байлаа ч хувь тавилан биднийг салгах шалтаг болох юм
Үзэсгэлэнт хонгор минь аз жаргалтай байгаарай. Намайг бүү мартаарай...

0 Сэтгэгдэлтэй: