Нулимс болоод урсчихсан

Чиний харцанд би чихэр шиг уусаж
Чимээгүйхэн нулимс болж нүднээс чинь тасарсан
Энгэр дээр чинь борооны дуслаас ч аниргүйхэн шингэж
Элэг зүрхэнд чинь гуниг болон тогтсон
Хэзээ ч чи намайг мартахааргүй болсон
Хэврэгхэн дурлал байсийм гэж мэтгэхээргүй болсон
Уруулынхаа хээг чиний хацарнаас арчиж хаясан ч
Учирлаж хэлсэн үгээ би зүрхэн дээр чинь сийлчихсэн
Бодолгүйхэн, хэнэггүйхэн залуу насыг намрын навч шиг гээж орхисон ч
Богинохон учиралтай 22 насаа чиний дурсамжинд өлгийдсөн
Салаа замын үзүүрт зангидаж үлдээсэн учирлыг
Сар жилүүдийг үл тоож санаж хүлээсэн мөчүүдийг
Хайр гэдэг дөрөвхөн үсгэнд холбоод
Хагацал гэдэг ганцхан үгээр хэлхээд
Хэзээ ч үл мартах сэтгэлийнхээ чандад нуучихсан
Хэн ч одоо биднийг олохооргүй болсон

0 Сэтгэгдэлтэй: