Чи ирээгүй


Чи ирээгүй.... Гэрт минь хүйтэн жавар л хурганам
Чимээ алдараад сэтгэл чинь холдсоноос миний итгэл унтарсан
Чихэндээ ч үл итгэм чиний л хэлсэнд тэр үгэнд гомдохдоо
Чимээгүйхэн мэгшээд зүрхэндээ гунигаа би нуучихсан...
Чи тэгэхэд бас л ирээгүй... ирэх ч үгүй биз...

Жаргалтай амьдарнаа гээд чи гараад алхсан... Би араас чинь хараад л хоцорсон
Жаахан хүлээхэд ирнэ биз дээ гэж бодсон... гэтэл чи сураг тасарсан
Жам жамаараа хувь төөргөөрөө амьдрах гэж чи шийдсэн.. Би хорьж чадаагүй ээ
Жавар хургасан хүйтэн гэртээ л би ганцаар хоцорсон. Чамайгаа явуулсан
Жаргалтай байсан дурсамж л сэтгэлийн гүнд үлдээд... харуусал нөмөрсөн

Хоног өдөр гунигт дурсамжаар цасан будрах мэт намайг дарсан
Хоосон гэртээ би өнчрөөд итгэл алдран ганцаар л хэвтсэн
Хоол ч идмээргүй, шаналаад л суухад тамхи л хань болсон
Хорвоо гэдэг ийм байсийм уу гэж хашгираад үсээ зулгаасан
Хоног өдрүүд ингэж л өнгөрсөн... Харин чи мэдээгүй ээ...

Чи ирээгүй.... Гэрт минь хүйтэн жавар л хурганам
Чимээ алдараад сэтгэл чинь холдсоноос миний итгэл унтарсан
Чихэндээ ч үл итгэм чиний л хэлсэнд тэр үгэнд гомдохдоо
Чимээгүйхэн мэгшээд зүрхэндээ гунигаа би нуучихсан...
Чи тэгэхэд бас л ирээгүй... ирэх ч үгүй биз...

0 Сэтгэгдэлтэй: