Хуучин мэдээ


Хорин настай хүүд өгөөмөр гараа дэлгэж
Гуниг шингэсэн нүдтэй тэр охинг чи надруу илгээсэн байна
Гомдол дүүрэн амьдралд хөл алдан сөхөрсөн хүү
Гудамжны буланд од ширгэтэл болзоонд зогсоон даажигнаж
Бээрсэн гарыг минь амьсгалаараа бүлээцүүлэх
Бодолгогүй гэнэхэн нэгнийг элч болгон зарсан байна
Хэзээ ч амьдрал болохгүй энэ дурлалд
Хэрсүүжиж томоожоогүй зүрх бууж өгөхгүй байна
Аашны сайхан харцны зөөлхөнд уярчихаад
Алдуурсан унага эхрүүгээ тэмүүлэх шиг цээжиндээ багтахгүй дэнсэлж байна
Хаврын зөөлхөн салхитай хамт хаалга татсан анхны хайр шиг
Хачин их догдолж, сэтгэл гижигдээд байна
Оройтсон хайр, хожимдсон учирал, орь залуу насны дурсамжийг сэргээж байна
Одоо боллоо, дурлал чи хоцорч ирсэн байна
Заяа заяагаа дагасан тавилан гэж байдгаас бус
Зайгүй дотноссон сэтгэлд хагацал гэж байдаггүй
Мөр мөрөө дагасан амьдрал гэж байдгаас
Мөнхийн залуу хайранд сүйрэл гэж байдаггүй
Ялдамхан охин минь одоо сэтгэлийнхээ хаалгыг хаа даа
Яг одоо оройтож ирсэн дурлалын тухай мартацгаая

0 Сэтгэгдэлтэй: