Хайргүй хүний өвөрлүү би нислээ


Хайгаад хэрэггүй дээ чи намайг олохгүй
Учирал хагацал баяр гунигийг өөрөөсөө нууж
Ухаангүй энэ дурлалаас залхаж эхэллээ
Эрээд ч хэрэггүй дээ би чамаас бүрмөсөн явлаа
Эцсийн удаа гэж бодоод энгэрээ нортол уйлчихлаа
Мөрийг минь дэрлээд суухдаа ч өөр хүнийг мөрөөдөж байдаг
Мөстөж гүйцсэн энэ хайраас би зугатаахаар шийдлээ
Хөндий, бардам ихэмсэг тэр бүсгүй руу би нислээ
Хүйтэн л байгаа даа тэнд гэж бодохоос айж байна
Далдалсан гунигаа инээмсэглэлээр чимж
Даруухан, хуурамч төрхтэй айлын нөхөр болж суухаар шийдлээ
Хайгаад хэрэггүй дээ чи намайг олохгүй
Хайргүй хүний өвөрлүү би нислээ

0 Сэтгэгдэлтэй: