ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НУЛИМС ГАШУУН БАЙДАГ ЮМ

Эмэгтэй хүний нулимс гашуун байдаг юм
Эмзэглэм яагаад ч юм нэг л жихүүн байдаг
Зүрх зүсэм охидын нулмис үнэтэй байдаг

Зүүдэндээ хүртэл уйлах нь даанч хайран байдаг


Орондоо уйлсан үдэш бүрийн тоогоор
Одод түүнийг аргадах гэж л н гэрэлтэж

Нулимсыг нь арчих гэж салхин шивнээ

Нууцхан ирээд буцдаг юм билээ

Цэцэгсийн шүүдэр шиг цөөхөн дуслууд
Цэлмэг тэнгэрт үүл хурах шиг гунигтай

Өнөөдөр чам руу харцанд нь сүүдэрлэдэг юм шүү
Эрхэмсэг, бардам зант мэт харагдавч
Энхрийхэн яг үнэндээ шаналал мэдрэгдэх
Үзэсгэлэнт охидын уйлахыг нь хүртэл
Үнэн сэтгэлээсээ хайрлаж яваарай


Эмэгтэй хүний нулмис гашуун байдаг юм

Эмзэглэм яагаад ч юм нэг л жихүүн байдаг юм
Зүрх зүсэм охидын нулимс үнэтэй байдаг
Зүүдэндээ хүртэл уйлах нь даанч хайран байдаг юм
Эх сурвалж: Э.Бүжинлхам

0 Сэтгэгдэлтэй: