Бодоо л байхнээ амьдралд үргэлж сайн муу, уйтгар баяр, зовлон жаргал ээлжлэн хөвөрнө. Хүмүүс ч гэсэн нэгэн хэвийн биш. Сайн сайхан, зөв бодолтой, инээмсэглэсэн нүдэнд дулаахан цаанаа л нэг гоё, ухаалаг, хамт байхад энерги өгдөг хүмүүс байхад бас ууртай, муухай ааштай, юм л бол архи ууж тамхи татсан, цайчгүй царайчгүй, гутранги хүмүүс байдаг. Угаас хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг хэллэг нь тэр хүний доторхийг тод томруун харуулаад өгдөг юм шиг. Хоорондоо ийм ялгаатай хүмүүсийн амжилт бүтээл, амьдралын хэмнэл, аливаа нэгэн юманд хандах хандлага нь ч өөр өөр. Яг өөрийхөөрөө, бүх хийсэн үйлдлийхээ хариуцлагыг өөрөө үүрээд, олон олон туршилт хийгээд, ажиглаад, бодоод үзэхээр хүн ямар сэтгэлгээтэй байна яг тэр хэмжээгээрээ амьдарч байдаг юм шиг. Жишээ нь би өөрөө шинэ юм туршиж үзэхийг маш их хүсдэг, сониуч бас тэгсэн мөртлөө юмыг байгаагаас нь үргэлж доогуур үнэлэх хандлагатай болохоор надад үргэлж шинэ шинэ үйл явдал, боломж их ирдэг хирнээ миний амьдрал, хэмнэл, хийж байгаа зүйлс миний бодож байснаас дандаа доогуур байдаг. Харин миний харж чадсан зүйл бол хүн ямар байгаагаасаа хамаарахгүйгээр өөдрөг байгаарай, болох бүтэх талаас нь хичээгээд өөртөө итгээд оролдоод үзэж байгаасай гэсэн сэтгэлгээтэй байх юм. Дээр хэлсэнээрээ иймэрхүү cэтгэлгээтэй хүнтэй хүртэл уулзахад сайхан байдаг, эрч хүч урам аваад яг энэ хүн шиг ийм сайхан амжилтанд хүрээд, аз жаргалтай амьдрах юмсан гэж боддын. Тийм ч учираас хүн амьдралдаа ямар хүнтэй тааралдаж, үерхэж нөхөрлөж байгаагаас хүний амьдрал шалтгаалдаг гэж манай ухаант өвөг дээдэс бид нарт захиж, сургамжилсаар ч ирсэн байх. Сайхан хүн ч гэлтгүй гоё аятай дуу сонсох, байгалийн сайхныг харах, гоё өөдрөг зүйлийг өгүүлсэн мэдээ хүртэл уншаад нэг л урам зоригтой, хийж бүтээх хүсэл хөдөлсөн, эрч хүчтэй болдог шүүдээ. (Энэнд гэхдээ романтик зан ямар ч хамаагүй) Үнэн, байгаа юмыг бодитоор нь хүлээн зөвшөөрч байгаа сайн хэрэг л дээ. Гэхдээ тэрийг бодит байдал дээр, амьдрал дээр ийм байна шүүдээ гээд гутраад, уурлаж гомдоод, юу ч хийхгүй дээшээ харж хэвтээд улам утгагүй болгоод байх ямар ч шаардлага байхгүй, байдлыг улам л дордуулна. Эсрэгээр нь өөдрөг, өөртөө итгэлтэйгээр засах гэж, зөв талруу нь эргүүлэх гэж хичээвэл үнэхээр амжилтанд хүрдэг юм шиг. Тиймээс ч явсан нохой яс зууна гэж бид яридаг байх. Нэгэнт өөдрөг сэтгэлгээтэй болоод хэвшцэн хүн бол асуудал бөгөөд хэцүү зүйл тааралдах тусам илүү хүчтэй, ухаалаг болж улам их амжилт, улам их аз жаргалд хүрдэг байх. Тийм болохоор бүгдээрээ шийдвэрлэг зоригтой, өөрийгөө дайчилдаг гол нь өөдрөгөөр аливаа нэгэн асуудалд хандаж шийдвэрлэж чаддаг болцгооёоо. Тэгэж чаддаг нэгэн байвал чададгүй нэгнээ ийм сэтгэлгээтэй болгож авцгааяаа. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ шүүдээ. Сайхан зүйлийн тухай бодоод, мөрөөдөөд, бичихийг оролдоод байжийхаар гадаа хүртэл сайхан бороо орсон маргааш бүх л юм чийглэг санагдаж, сэтгэл хөнгөрөө л сайхан байна аа. Яваан чангарнаа хөө.
0 Сэтгэгдэлтэй: