Хамгаас илүү хайрлаж байсан аав нь одоо түүний хувьд айдаг хүн нь болох нь тэр. Ээж нь анхнаас нь л түүнийг нэг их тоодоггүй аав нь л өмөөрч хамгаалдаг байсан болохоор тэрээр аавдаа илүү амь.
Ээжийг нь явсан өдрөөс хойш аав нь эрүүл ховор байдаг болов. Тэгээд л түүнд агсан тавин элдэвээр хэлэн зодно. Харин эрүүл ирсэн үедээ юу ч дуугарахгүй ганц хоёрхон үг сольчихоод л нэг бол зурагт хараад хэвтчихнэ, эсэн бөгөөс сонин гарчиглаад суучихдаг болов. Иймэрхүү байдалтай өдөр хоног өнгөрсөөр охин сургуульд орох болоход тэр нэг өдөр аав нь урьдынх шигээ Чаминсайханыг сая нэг анзаарах шиг хичээлийнх нь бэлтгэлийг бэлдэн хоёул их л дотно байв.
Ээжийг нь явсан өдрөөс хойш аав нь эрүүл ховор байдаг болов. Тэгээд л түүнд агсан тавин элдэвээр хэлэн зодно. Харин эрүүл ирсэн үедээ юу ч дуугарахгүй ганц хоёрхон үг сольчихоод л нэг бол зурагт хараад хэвтчихнэ, эсэн бөгөөс сонин гарчиглаад суучихдаг болов. Иймэрхүү байдалтай өдөр хоног өнгөрсөөр охин сургуульд орох болоход тэр нэг өдөр аав нь урьдынх шигээ Чаминсайханыг сая нэг анзаарах шиг хичээлийнх нь бэлтгэлийг бэлдэн хоёул их л дотно байв.
Чаминсайхан тавдугаар ангид орох зун нь гэртээ гадаа угаалга хийж байтал гэнэт хашааных нь хаалга онгойн ээж нь ороод ирэх нь тэр. Чаминсайхан ээжийгээ хараад нүдэндээ итгэж ядан хөдөлж ч чадахгүй хөшиж орхитол ээж нь ч өөдөөс нь харж үл чадан хэсэг дальдчиж байсанаа
Миний охин ямар том болоо вэ? Алив ээж нь үнсэе...хэмээгээд гараа сунгахад Чаминсайхан хар хурдаараа гүйж очин энгэрт нь наалдан уйлчих нь тэр
За миний охин битгий уйл...битгий уйл ээжийн том охин тэрээр ингэж хэлээд нулимасыг нь арчиж өгөхөд өөрийнх нь нүдийг ч мөн нулимс бүрхээд ирлээ
Аав нь ажилаасаа ирээгүй байгаа юмуу?
Аав....аав дандаа согтуу ирдэг
Миний охин тэгэхээр нь айдаггүй биз дээ, айж болохгүй шүү ийм том охин чинь
Би сурчихсан юмөө...
Сайханаа үүнийг сонсоод битүүхэн шүүрс алдаад
Ээж нь та хоёртоо жаахан юм авчирсан юм май. Миний охион чи ээждээ...тэрээр үгээ гүйцээж чадсангүй үнэндээ түүнд хэлэх үг ч олдсонгүй. Гэрт орвол анх л түүний орхиж гарсан тэр гэр яг л янзандаа харагдахад босон ундуй сундуйг цэгцлэн байтал Чаминсайхан гарч бие засчихаад сандран орж ирээд
Ээжээ хурдан гараараа аав ирж байна....Сайханаа сандран бушуухан хувцасаа бөөгнүүлэн гарахаар завдтал хашааных нь хаалга дуугарах нь тэр. Тэрээр сандран хаачихаа мэдэхгүй байтал охин нь том өрөөний хаалга уруу заан
Та энэний араар ороод нуугдчих би аавыг буруу харуулж байя. Сайханаад өөрийг бодох завдал ч гарсангүй орж зогсов уу үгүй юу хаалга өшигчин Цэвэг ороод ирэх нь тэр
Аав чинь ирж байхад гарч авахгүй юугаа хийгээд байгаа юм бэ?
Ааваа би энд юм хийж байсан юм. Та ийшээ суу хоолоо ид
Аав чинь ингэж байгаад үхээд өгчихвөл чи яах юм айн. Эх чинь голоод хаяад явчихсан тэгээд байгаа эцэг чинь байхгүй болчихвол чамд сайхан уу...тэрээр ийнхүү орилон хийж өгсөн хоолыг нь асгаж цутган амаа олж ядан идэж байх хооронд Чаминсайхан ээжийнхээ нуугдаж буй газарлуу сэм харвал ээж нь бүр цаашаа шигдэн айсан, гэмшсэн нүдээр хулганан ширтэнэ.
Гөлөн гөлөн хийгээд тийшээ юугаа нуучихаад хараад байгаа юм хэмээх аавынхаа дуунаас цочин сандрахдаа бушуухан
Юу ч нуугаагүй ээ ааваа. За хоёулаа унтая гээд гэрэлээ унтраахдаа ээждээ гараараа хэмээн дохиход Сайханаа ойлгон толгой дохьлоо.
Сайханаа сая гэрээс гараад нэг уртаар амьсгаа автал дотор Цэвэгийн гэрэлээ асаа хэмээн хашхичих нь дуулдахад өөрийн эрхгүй голоод явсан охиноо өрөвдөн цурхиран уйлах нь тэр. Эвий хөөрхий минь энэ жаахан амьтаны буруу гэж юу байхав дээ. Одой л болохоос эрүүл саруул, эрхтэн бүтэн хүүхэд юм байгаа юм ш дээ хэмээн эх хүний харамлангуй сэтгэлээр бодоод хэцүү байсан тул харихаар тэр нэгэн голомтын хаалгыг зөөлөн хаан явлаа.
Чаминсайхан аавыгаа арайхийж унтуулчихаад ээжийнхээ авчирч өгсөн зүйлийг үзэх чин хүсэлд хөтлөгдөн үүднийхээ гэрэлийг асаан үзвэл дүүрэн амттан байсанд туйлаас баярлан бушуухан нэг шоколад задлан амандаа хийгээд амтыг нь мэдрэх гэсэндээ бага багаар шүлсээ залгин тамшаална. Уусаад дуусахаар нь дахин нэг нүдийг авч орондоо ороод идэхээр бэлдээд аавыгаа сэрээчихгүйн тулд гэтэн орж өнөөх амттанаа гайгүй сайн нуугаад сая нэг санаа нь амран хөлсөө арчаад таатай нь аргагүй инээмсэглэн бүх л зовлон гунигаа умартан жаргалтайгаар өнөө жаахан шоколадаа бултагнуулан шүлсээ бага багаар залгин иднэ. Идээд дуустал дахиад л идмээр санагдаад болох биш. Уг нь ингээд хадгалж байгаад хэдэн өдөр идвэл гоёо хэмээн бодсоноо тэртээ тэргүй өөр гоё амттай зүйлс байгаа болохоор хэмээн бодоод хүүхдийн нандин сэтгэлдээ дийлдэн өнөөх шоколадаа бүгдийг нь аван хажуудаа тавин идсээр сая нэг дуусгаад санаа нь амран нүд нь ч анилдсан тул унтаад өгөв.
0 Сэтгэгдэлтэй: