Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /41-р хэсэг/



Совитски олж авсан материалуудаа эхнээс нь уншиж байтал Дэвид хүрээд ирэв.

За сайн уу Дэвид. Ажил хир урагштай байна даа?

Сайн ажил тун дажгүй байгаа шүү. Ямар ч байсан Кэтийг ам алдуулаад авсан. Рондо гээд найз залуугаа буруутгаж байна билээ

Аан тийм үү. Ингэхэд тэр Рондо гэж ямар хүн байна?

Яг одоогоор хар тамхины хэргээр саатуулагдаж байснаас өөр ноцтой зөрчил хараахан тэмдэглэгдээгүй байна


Хар тамхины хэрэг ч их ноцтой асуудал даа. Ингэхэд гэрчийн мэдүүлгийг үндэслэн баривчилсан уу?

Баривчлах гэсэн боловч олдохгүй байна

Энэ чинь юу гэсэн үг вэ?

Харин ямар нэг сэжиг аваад хаа нэг тийшээ зугтсан бололтой ер үзэгдэхгүй байна

Интерполоор зарласан уу?

Өнөөдөр л цацсан байгаа

Яаж яваад мэдчихсэн юм бол?

 Харин тэрийг олох гэж санал дэвшүүлцгээж л байна. Кэтийгээс Рондогийн тухай асуутал тэрээр юу ч мэдэхгүй нэг л өдөр ажлаасаа ирсэн чинь явчихсан байсан тэрнээс хойш ирээгүй гээд

Тэгэхээр хамаг учир тэр Рондод л байгаа юм байна. Хэрэв Рондог олж хэргийг нотлох баримтаар хүлээлгэж чадвал Санчир гэм буруугүй нь тогтоогдож магад юм

Бид түүний хаа байгаа газрыг олж илрүүлэхээр чадах бүхнээ хийж байгаа.

Рондо тэр өдөр гэрээсээ гараад хэрэг болсон газар шөнөжин давхиж хүрээд өөрийн эд мөрийн баримт байвал устгахыг хүсэн очсон ч нэгэнт хоцорчээ. Цагдаа нар аль хэдийн Пэтийн байшинд нэгжлэг хийж буй бололтой гадна доторгүй харагдахад амандаа хараал урсгаад бушуухан тэндээс холдов. Тэрээр хурдны замаар хар хурдаараа хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй давхих аж.

Новш гэж ямар хурдан шиншилээд ирэв ээ. Би маргааш нь л очиж шалгах минь яалаа. Одоо энд байж хэрхэвч болохгүй. Англи улсын нутагт л байвал хаана ч байсан намайг олохдоо л олно. Тэгээд би яах вэ? Гэнэт түүний толгойд Шин овогт ороход бушуухан хурдны замаас гаран зогсоол дээр машинаа тавин үүргэвчээ уудлан тэмдэглэлийн дэвтрээ гаргаад дугаарыг нь хайж эхлэв. Салгалсан гараар хурдан хурдан эргүүлэн гүйлгэн харж байтал жижиг хүрэн тэмдэглэлийн дэвтэрт тод улаанаар хүрээлэн тодруулсан дугаарыг удалгүй олж аван Шин овогтруу залгав. Аз болж Шин овогт нэг их удаан дуудуулсангүй.

Шин овогт оо би Рондо байна. Таны хэлснийг бүгдийг хийсэн. Би цагдаа нарт баригдаж явсан тэгээд ч газар дээрээ баригдсан юм чинь тэд учрыг нь олчих байх гээд санаа амар явж байтал миний нэг найз хэргийг дахин сөхөж давж заалдах шүүх хурал хийх гэж байгааг хэлсэн даруйд нь би эд мөрийн баримт үлдээсэн эсэхийг шалгахаар дөнгөж сая очтол цагдаа нар тэнд аль хэдий нь ирчихсэн байна. Одоо би яах вэ? Англи улсын нутаг дэвсгэрээс хурдан гарахгүй л бол мөд би баригдах болно

Байз байз яасан гэнээ? Чи жаахан удаан ярихгүй бол би гүйцэж ойлгохгүй байна

Бүтэлгүй новш ч бол доо хэмээн амандаа үглээд дахиад эхнээс арай аажууханаар үг нэг бүрээ зөөн хэлбэл Шин овогт дуугаа хураан дуугарсангүй хэсэг хугацаа болов. Рондо сандран

Шин овогт оо байна уу? Та намайг сонсож байна уу

Тиймээ би бодож байна битгий орилоод бай

Ямар ч мөнгөгүй, очих хүн ч байхгүй би яах болж байна. Энэ бүх хэрэг бүрэн илчлэгдэхээс өмнө энэ орноос гармаар байна

Чи тэгээд хэрхэн хилийн дээс алхах болж байна. Хэрэв цагдаа нар чамайг андаж байгаа л бол гарах бүх гарцад эргүүл тавьсан л байж таарна

Арай ч тэгж амжаагүй байх гэж бодож байна. Тэгэхдээ хашираас буруудахгүй. Надад мөнгө байвал би ямар нэг арга олон мөнгөөр шийдэж гарч болох л юм

Чи гурван цагийн дараа надруу залгаатах би тэр үед чинь яах ийх шийдээ хэлье. Ингэхэд миний талаар ямар ч ул мөр байхгүй биз дээ?

Таны надад явуулсан мөнгөний баримтаас өөр юм байхгүй гэж бодож байна

Бодож байна гэнэ шүү. За за ямарч байсан залгаарай би тэгэхэд нэг арга олохыг бодъё

Тохирлоо цаг яг одоо 20:35 болж байна би таньлуу 23:35 залгая. Түүнийг хэлж дуусаагүй байхад цаана нь утсаа таслах дуулдахад гайхан харвал утас нь аль хэдийн тасарсан харагдав. Ямар ч байсан Шин овогт нэг гарц хэлэх байх. Тэрээр нэгэнтээ санаа алдаад ихэд өлссөнөө сая л мэдэв. Арай энэ хавиар миний тухай мэдээлэл тарж амжаагүй байх хэмээн бодоод холгүйхэн байх шатахуун түгээх станц руу орвол тэнд халуун кофе, сэндвич зарж байлаа. Нэг том аяга халуун хар кофе, хоёр сэндвич, нэг том чипс, том цэвэр устай аваад машиндаа суун утсаа машиныхаа цэнэглэгчид залган хөгжмөө асаан радиогийн долгион мэдээн тааруулан тавиад сонсонгоо сэндвичээ том том үмхлэн идэв. 

0 Сэтгэгдэлтэй: