Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /19-р хэсэг/


Энхээ утсыг нь дуудуулсаар очтол Нарантуяа газар хэвтэж байх нь тэр. Саяхан л хараар бодож байсан Энхээ сандран дэргэд нь очин

Нараа...Нарантуяа сэрээрэй чи минь яачих нь энэ вэ...сэр л дээ хэмээн толгойг нь өвөр дээрээ тавиад салгалсан гараар утсаа гарган түргэн дуудахаар залгаж байтал Нарантуяагийн утас дуугарав. Тэрээр утсыг нь аваад дугаарыг нь хальт гүйлгэн хартал дугаараа нуусан байсанд бушуухан утсыг нь аваад Нарантуяа ухаан алдаад уначихсан байна хэмээн хэлээд буцаан хийн сандаран: Түргэн яачихав аа. Нараа чи сэр л дээ юу болчих нь энэ вэ хэмээн үглэн байтал түргэн ч хүрээд ирэв.

Сандрах зүйл алга даа залуу минь. Хямраад ухаан алдаж унасан бололтой. Одоо тайвширч байгаа сэрэхээр нь учрыг нь асууя хэмээн хүлээн авахын эмч хэлээд гарав. Энхээ Нарантуяагийн гарыг атган суусаар. Гэтэл нилээн байзнаж байгаад Нарантуяа нүдээ аажуухан нээх нь тэр.

Чи зүгээр үү?

Би хаана байна?

Одоо айлтгүй чи эмнэлэгт байна

Мэдэхгүй миний дотор муухай оргиод бөөлжихөөр замаас гаран огиулж байтал гэнэт толгой эргээд...тэгээд цаашаа юу болсоныг би санахгүй байна

Би утсаар ярьчихаад эргээд хартал чи байхгүй байсан. Тэгээд би утасруу чинь залгаж байгаад чамайг олон түргэн дуудсан. Битгий хямраад бай эмч тэрнээс болсон гэсэн шүү

Сонин юм даа юундаа хямрахав дээ

Надад дахиж уурлаж болохгүй шүү. Харж байгаа биз надад уурлангуут дотор чинь хямраад чи даахгүй ухаан алдаж байгааг. Би чамайг жаахан хүүхэд шиг гэж зөв хэлжээ хэмээгээд инээхэд Нарантуяа инээмэр аядан

Би өвчтэй байна хүүе битгий тоглоод бай л даа

За ойлголоо чи намайг их сандаргалаа шүү

Чи өөрөө ямар удаан утсаар яриад алга болчихдог юм бэ?

Харин би гэтэл жижүүрийн эмч ороод ирэв.

За эмэгтэй бие яаж байна?

Одоо зүгээр юм шиг байна

Урд нь ухаан алдаж байсан уу?

Үгүй анх удаагаа

Ямар учраас ухаан алдсан гэж бодож байна

Мэдэхгүй гэнэт л дотор муухай оргиод бөөлжих гэсэн юм гарахгүй байж байгаад гэнэт толгой эргээд сонин болчихсон

Таниас шинжилгээ авсан маргааш хариу нь гарна тэгхээр чинь юунаас болж ухаан алдсаныг чинь тодруулна

Аан за баярлалаа

Сахиур нь шөнөдөө хараад хоночих маргаашаас гайгүй бол тасагт шилжүүлнэ

Тэгье тэгье

Даралт чинь 130\90 байна хэд байдаг вэ?

Мэдэхгүй даралтаа үзүүлж үзээгүй

Болохгүй дээ за ямартаа ч өнөөдөртөө тайван сайхан амраарай маргааш хариуг чинь харж байгаад эмчилгээг чинь бичье хэмээгээд гарав. Нарантуяа эмчийг гарахад өөрийн эрхгүй нүд нь анилдан тэгсгээд унтаад өгөв.
 
Эрдэнэ Нарантуяаруу залгатал Энхээ утсыг нь аван байна уу хэмээн сандран дуугарахад дуугарч амжаагүй байтал түүнийг ухаан алдсан гэх нь тэр. Завхарсан юм бэ яагаад ухаан алдчихав. Арай согтоод уначихсан байсаныг нь Энхээ ухаан алдаад унасан гэв үү? Ямартаа ч тэр хоёр хамт байгаа юм байна учир нь олдох байгаа. Өөрөө ярихыг нь хүлээсэн нь дээр бололтой. Явж явж энэ Энхээ гайгүй хүн чанартай нөхөр юм шиг байна. Нэг бол залуу улсын гэгэлгэн сэтгэлээр Нарантуяад сэтгэл алдарчихсан байна уу? Түрүүн ямарч байсан нэг юм сонссон бололтой. Хэрэв чухал биш байсан бол надруу тэгж хажууд нь шахуу залгамааргүй юм хэмээн элдэв бодолд дарагдана. Маргааш нь ажил дээрээ иртэл Мөнхбат түүнийг хүлээж байсан бололтой удалгүй ороод ирэв.

Ерөнхийлөгчөө та сайхан амрав уу?

Өө сайхан сайхан. За юу болж байна?

Нөгөө тал бидний саналыг хүлээж авахгүй байна. Нэг их үнэ хэлээгүй угаасаа ханш нь тийм л байдаг гээд. Таны урилгыг дамжуулсан ойрдоо ажил их байна яг ажил хийлгэхээр тохирвол хүрч ирье гэж байна

Муусайн муу санаатангууд  та нар юу хараад л ингэж байгаа болдоо хэмээн амандаа үглээд

За би бүгдийг ойлголоо. Тэгж байгаад шийдвэрээ хэлье. Ямар нэртэй газар гэлээ хэмээхэд Мөнхбат хуурамч бичиг баримтаа түүнд үзүүлэн “ Лин-Пи” Хятад улсдаа нилээн дээгүүр ордог корпараци юм билээ хэмээвэл Эрдэнэ авч үлдээд

За би дахиад сайн шалгаадахъя тэгж байгаад чамайг дуудна. Эрдэнэ Мөнхбатыг гарсаны дараа хуулийн хамтрагч найзруугаа залган Хятад улсын Хөххотод байх Лин-Пи корпарацийг шалгаж өгөхийг хүсэв. Үдийн цайны дараа өнөөх найз нь утасдаж байна.

Эрдэнэ минь энэ корпараци дэндүү өв тэгш юм гээч хэмээгээд инээхэд Эрдэнэ

Тэр чинь юу гэсэн үг вэ?

Юу байхав ямарч асуудалгүй Хятад улсдаа нилээн дээгүүр бичигддэг корпараци юм байнаа гэсэн үг

Аан за баярлалаа

Тэгэхдээ энэ бол олонд тарсан мэдээлэлээрээ л ийм. Чамд тийм их хэрэгтэй юм бол би илүү мэдээлэл цуглуулаад өгөхийг бодъё

Тийм бол маш сайн байна

Би чадах хэрээрээ олоод өгөхийг бодъё хэмээгээд утсаа таслав. Эрдэнэ харин: Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж энэ дээ. Ямарчиг байсан өмнөхөө мартаагүй л явдаг юм байна хэмээгээд сая нэг жаахан тайвширан түшлэгээ налан уртаар амьсгаа аван суулаа. Гэтэл төд удалгүй хаалга тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв.

Ерөнхийлөгчөө балрах гээд байна яах вэ?

Юу болов?

Би сая дахиад Лин-Пи корпарацийн төлөөлөгчтэй ярин үнийн саналыг хэлтэл надад буулгадггүй. Тэгэхээр нь би тэгвэл манай ерөнхийлөгчид хандаад наад үгээ бичээд явуул гэсэн энэ факс сая ирлээ. Эрдэнэ харвал Хятад хэл дээр бичигдсэн байсанд Мөнхбатын өөдөөс харан

Юу гэж байна? Хэмээгээд өгвөл Мөнхбат өнөөх факсыг уншиж өгөв.

“ Монгол Улсын Сан-Эр группын ерөнхийлөгч Эрдэнэ танаа. Таны тавьсан хүсэлтийг бид уншиж танилцлаа. Таны санал болгосон үнийн санал дэндүү жишгээс доогуур байгаа тул бид хүлээж авч чадахгүй нь. Иймд та нэг бол бидний хэлсэн саналыг зөвшөөрөх үгүй бол бид таньтай гэрээ байгуулахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. БНХАУ Лин-Пи корпарацийн гүйцэтгэх захирал Хуаду”

0 Сэтгэгдэлтэй: