Нарантуяа сандарсандаа өөрийн эрхгүй эг маг хийн шууд очин суудалдаа суух гэтэл Энхээ түүний гараас татан өөрлүүгээ эргүүлээд
Чи зүгээр үү?
Зүгээрээ яасан?
Наад царай чинь бас бие засах гэж зөндөө удаад байхаар чинь санаа зовоод үзэх гээд очиж байлаа
Чи дөнгөж ирээд байсан нь тэр юмуу хэмээн яриаг нь сонсоогүйд баярлан бушуухан асуувал Энхээ толгой дохиод түүнд суудлыг нь арагшлуулан суулгав. Хэдий бүх зүйл жин тан байгаад баярлаж байсан ч яагаад ч юм хэрэг хийсэн хүн шиг бүлтэгнэн хоолоо ч олигтой идэж чадахгүй Энхээгийн асуусан асуултад ганц нэгээр хариулан сууж байтал Энхээ түүний энэ байдлыг хэдий нь ажиглаад
Нараа чи нээрээ зүгээр үү? Өнөөдөр нэг л биш байх шиг
Тиймээ надад өнөөдөр маш их хүнд өдөр байлаа их ч ядарлаа. Дээрээс нь чи уулзана гэчихээд зөндөө удаан алга болоод
Уучлаарай даа яагаад тийм хүнд өдөр байв найз минь?
Яахав ажилаасаа...хэмээснээ гэнэт түүнийг эхнэрийнх нь сургуульд ажиллаж болохгүй гэж хэлж байсан Эрдэнийн үг санаанд нь ороод за юу ч бишээ нэг их чухал юм биш хэмээн худлаа булзааруулав.
Ажил дээр чинь асуудал гарав уу. Ингэхэд чи хаана ажилдагаа надад ер хэлж байгаагүй юм байна ш дээ? Нарантуяа сандарсандаа юу гэхээ мэдэхгүй балмагдан өмнөх уснаасаа хэд сайн балгаад
Би чамд тусалъя гэхэд чи надад бас л ажилынхаа тухай ямар асуудал гарсанаа хэлэхгүй байсаар байгаад яриа булзааруулсан биз дээ тийм болохоор би хэлэхгүй мэдээ хэмээгээд тоглоом болгон өнгөрөөхөөр шийдэн хэлээ гаргавал Энхээ хамаг хүнийг цочтол чангаар инээд алдаад
Чи яг жаахан хүүхэд шиг юмаа. Яадаг яадаг гэнээ алив дахиад нэг хэлээ гарга даа. За байз би таах гээд оролдоод үздэг юмуу? Чи Англи хэл муугүй мэднэ гэсэн тэрийг чинь бодохоор чи нэг бол Англи хэлний орчуулагч, үгүй бол Англи хэлний багш байх. Ер нь багш юм байна сая яг л жаахан хүүхэд шиг хэлээ гаргаад. Одоо арван жилийн хүүхдүүд ч ингэхгүй чи хэлний цэцэрлэгийн багш болж таарлаа би таасан уу? Нарантуяа багш гэхийг дуулаад хүйтэн хөлс нь чийхарч байсан ч цэцэрлэгийн гэдэг үг нь түүний бодоод олоогүй санаа байсанд олзуурхан
Тиймээ чи таачихлаа. Би цэцэрлэгийн багш байсан гэвч өнөөдөр ажилаасаа халагдчихлаа. Чи яг мөрдөгч шиг л мэдэж байна шүү
Би мөрдөгч ш дээ хэмээн аяархан хэлбэл Нарантуяа суудал дээрээ огло харайн
Нээрээ гэж үү? Чи тэгээд яагаад дандаа энгийн хувцас өмсдөг юм хэмээн үнэн сэтгэлээсээ асуувал Энхээ нулимсаа гартал инээгээд
Чи нээрээ яг цэцэрлэгийнхээ хүүхэд шиг болчихож ээ. Хөөрхөн ч юмуу ийм эмэгтэйтэй урд нь таарч байгаагүй болохоор ёстой сонин байна. Би мөрдөгч бишээ битгий санаа зов. Яасан их сандарч байх юм яасан цэцэрлэгээсээ юм шууж байгаад баригдчихсан уу? Хэмээн инээсэн чигтээ нулимсаа арчаад асуувал Нарантуяа жинхэнээсээ уурлан
Чи ямар тоглоомтой юм бэ? Би тийм тоглоод орхичихмоор гэнэн охин шиг харагдаад байна уу? Хүн хүндээ итгэхээ больсон энэ нийгэмд чинь ядаж нэг ч гэсэн хүнд итгэж болохгүй гэж үү. Бид хэр удлаа гэж чи надаар ингэж тоглож байгаа юм? Тиймээ тийм би их итгэмтгий гэнэн хүн. Түүндээ ч болон хаяад гадаад явсан найз залуугаа над дээр ирнэ гэж хүлээж итгэж байдаг би ийм л тэнэг хүн одоо бах чинь ханав уу хэмээгээд хүүе гэхийн завдалгүй босон явтал Энхээ сандран хойноос нь очин араас нь тэвэрч аваад
Намайг уучлаарай даа? Тиймээ чиний хэлдэг үнэн бид хэр удлаа гэж би чамтай ингэж ярьж байгаа юм тиймээ. Дахиж би ингэхгүй үгээ бодолтой хэлж байнаа. Үнэндээ би чамайг хэзээний мэддэг өөрийн хүн шиг дотно санасандаа л ингээд хамаагүй ярьчихлаа уучлаарай даа
Чиний наад их уучлаарайг чинь би яах юм. Тэгээд л юм л бол уучлаарай, уучлаарай гэх юм
За одоо уур нь гарсан тиймээ. Хоёулаа эндээс гаръя. Гарч найзыгаа аргаданаа хүлээж байгаарай би гялс тооцоогоо хийгээдэхье хэмээгээд суудалруугаа гүйн явав. Нарантуяа Энхээг эргэх хооронд түрүүлэн текин дээр очин тооцоогоо хийгээд эргэтэл Энхээ
Би эр хүн тооцоогоо би хийх ёстой харин битгий ингээрэй гуйж байна
Нарантуяа юу ч хэлэлгүй сарвайсан мөнгийг нь аваад гарахаар цааш алхав. Энхээ тооцоогоо хийчихээд араас нь гарч ирээд
Чи бид хоёр ч хэзээний хосууд шиг ойлголцож байх шив ха ха ха
Юу нь тийм инээдтэй байна. Би лав ийм хостой хэзээ ч болохгүй
Амьдралд ам гарч болдоггүй юм даа бүсгүй минь. Би чамайг ингэх тусам чинь өөртөө дурлуулах гэж зүтгэх болно болох уу?
Харж л байя
Чи хэлсэн шүү хэзээ нэгэн цагт амаа асуулгаваа
За тэр яахав ээ. Чи ингэхэд Сан-Эр группт ажилладаг гэлүү? Танай групп ч ажил нь барагддаггүй байх даа тиймээ хэмээн Эрдэнийн зааж өгсөн үгийг хэлбэл Энхээ харин Нарантуяаг тайвширч гэхээс өөрийг бодолгүй
Яг үнэндээ найз нь нарийн ширийнийг нь хараахан мэдэх болоогүй л байна. Ямартаа ч ажил ихтэй юм шиг байна билээ
Юу гэсэн үг вэ? Чи яаж яваад тэнд ажилд орж чадсан юм тэр чинь их сонин байна хэмээн мөн л Эрдэнийн зааж өгсөн үгийг хэлбэл Энхээ санаа алдаад
Тэнд байхад манай гэрийнхэн чи ирээд Сан-Эр группт л ажилд орвол найдвартай гэдэг байсан юм л даа. Уг нь би төсвийн ажилтан болно гэж их боддог байлаа. Гэвч хуурай ахынхаа зөвлөсөнөөр энэ группыг сонгосон
Хуурай ахаа?
Тиймээ надад нэг хуурай ах байдаг юм одоохондоо чи үүнээс цаашхыг мэдээд хэрэггүй
Яагаад?
Чамд ямарч хэрэггүй зүйл уйтгартай ш дээ хэмээгээд инээсэнээ ашгүй чиний уур гарчихсан уу?
Би уурлаагүй ш дээ хэмээгээд инээвэл Энхээ түүний хацрыг хоёр хуруугаараа зөөлөн имчээд
Чи нээрээ яг жаахан хүүхэд шиг их эгдүүтэй хөөрхөн юмаа. Тэр шөнө би ямар азаар чамтай таарч ямар азаар тэр хоёр залуу чамайг хоргоовоо
За яршиг даа. Үнэндээ би Сан-Эр группт ажилд орохыг үнэхээр хүсдэг даанч миний сачий хүрдэггүй юм
Манайх ч шалгуур өндөртэй юм шиг билээ. Би аз болж Англид ерөнхийлөгчтэй танилцан тэнд байхад жижигхээн тус хүргэсэн болохоор ерөнхийлөгч намайг ажилд авсан
Чи ч азтай юмаа. Тэгээд чи яг юу хийдэг юм? Хэмээн дахин асуутал Энхээгийн утас нь дуугарав. Энхээ дугаараа харсанаа Нарантуяад хандан
Уучлаарай манай хуурай ах ярьж байна хэмээгээд түүнээс холдон явав. Энхээ эргэж хараад Нарантуяа түүний яриаг дуулахааргүй хол байгаад сая санаа нь амран
Байнаа сайн байна уу Шин ахаа?
Би үргэлж сайн байдаг харин чи ямар байна даа?
Би ч мөн адил сайн байгаа. Ерөнхийлөгчийн итгэлийг олж авах гээд л хамаг хүчээ шавхаж байна
Одоо болтол аваагүй байгаа хэрэг үү?
Эрдэнэ ерөнхийлөгч санасаныг бодвол их хашир хүн бололтой намайг арай болоогүй гээд л байлгаад байна
За яахав та нарын хэлдэгээр яарвал даарна. Ажилтай нь танилцаж байна уу ядаж?
Тэр харин тэгж байгаа шүү анхан шатны бүх ажиллагааг судалж мэдэх зорилгоор гар бие оролцож байгаа
Сайн байна сайн байна сайн сураад мэдээд аваарай. Хожмоо чамд их хэрэг болно
Энэ чинь юу гэсэн үг вэ?
Одоохондоо мэдэхэд арай эрт байна. Чи Эрдэнийн баруун гар болонгуутаа надад заавал мэдэгдэхээ мартаагүй биз. Тэр цагаас ажиллагаа эхлэх болно
Ойлголоо би үүргээ умартаагүй байгаа
Энэ чинь юу гэсэн үг вэ? Монгол хэлийг сурч ядаж байгаа миний толгойг битгий эргүүлээд байгаарай
Мартаагүй байгаа гэсэн үг. Уучлаарай хамаатныхаа нэг залуугийнд хэд хэд оччихсон чинь ийм хэллэг сурчихаж хэмээгээд инээхэд
Тэр хүний хэллэг сурах яахав. Өмнөх ажилаа л арван хуруу шигээ мэддэг болоодох. Мөн Эрдэнийн баруун гар бол хурдан тусмаа сайн
За ойлголоо би таньд тэр даруйд нь хэлэх болно
Чи үүргээ мартаж хэзээ ч болохгүй. Миний чамд явуулсан сургалтын төлбөр бас бус зардал чинь бүгд миний хар дансанд хадгалаастай байгаа. Хэрэв чи нүүр бууруулах юм бол чамайг би эндээ шоронд хийж аавыг чинь бас хөөрхөн сандаргахаа мэдэж байгааг мартаагүй биз
Яалаа гэж дээ та надад найдаж болно. Би бүхнийг маш сайн ойлгож байгаа за баяртай хэмээн утсаа таслаад хөмсөг зангидан уртаар санаа алдаад эргээд харвал Нарантуяа зогсож байсан газраа харагдсангүй. Гайхан утасруу нь залгавал хажууханд нь дуугарахад зочин гайхан тэр зүг яван хэрэв бүх яриаг дуулаад ойлгосон байвал зүйл дуусгахаас өөр аргагүй хэмээн шийдээд шийдмэг гэгч нь хурдан хурдан алхлан утсыг нь дуугарган яаравчлан алхлаа.

0 Сэтгэгдэлтэй: