Энэ өдрөөс хойш тэрээр хар тамхи гээч хорын хүчинд татагдах болов. Түүнийг ийнхүү улам донтон ороход Кэтий туслан хар тамхийг нь бүр олж өгнө. Санчирт аав нь мөнгө явуулахаа больж тэрээр санхүүгийн хямралд оров. Нэг өдөр мөн л үлбийн сууж байтал гаднаас Кэтий ороод ирэхэд Санчир баярлан авралын бурхан нь мэт санан өмнөөс нь царайчлангуй харвал харин энэ удаа Кэтий урд нь хэзээ ч гаргаж байгаагүй царай гарган хөмсөгөө зангидан
Чи түрүүн авсан тамхиныхаа мөнгийг хэзээ өгөх юм бэ? Би чамайг бодоод зээлээр авчихсан чинь одоо тэд намайг сүрдүүлээд байна
Хайр нь удахгүй өгчихнө. Чи дахиад зээлээд жаахааныг аваад ир би яг үхэх нь
Чадахгүй ээ чадахгүй. Чиний нөгөө баян цатгалан гээд гайхуулаад байсан чинь хаана байна
Чи мэдэж байгаа биз дээ аав ирээд бүх юм орвонгоороо эргэсэнийг
Тэгээд одоо яах болж байнаа? Намайг долоо хоногийн дотор мөнгө олж өгөхгүй бол ална гэсэн би...хэмээн хэлээд эхэр татан уйлбал Санчир мөрнөөс нь тэврэн энгэртээ наагаад
Би олноо заавал олно. Чи одоо хайрдаа жаахааныг олоод өгчих тэгвэл хайрынх нь толгой янзын сайхан сэргэг болоод бүгдийг зохицуулчихна. Кэтий хариу хэлэлгүй харин дуугүйхэн босож яван гал тогооны өрөөнд ороод нуусан тамхиа гарган өгөөд
Би чамайг дараа нь ингэх ч болов уу гээд нуучихсан байсан май тэгээд хэтрүүлэлгүй хэрэглээд мөнгө олоодох
Чи минь өнөөдөр ямар сонин ааштай байх юм гээд өөдөөс нь гайхан харвал Кэтий нүүрэндээ худлаа инээмсэглэл тодруулан байсанаа нүдээ хүйтэн болгоод доош тонгойн чанх нүднийх нь өөдөөс харж байгаад
Алуулна гээд зануулчихаад яваа хүн үүнээс өөрөөр яах байсан юм бол
За за ойлгож байна. Би одоохон хэмээгээд бушуухан нөгөөхөө нэрээд хэсэг манарч байсанаа маасайтал инээд алдаад утсаа гарган залгах гэснээ цагаа хараад: Яг одоо аав хамт байгаа Монголд маргааш өглөө болхоор залгая би ээжтэй яриад аавд хэлэлгүйгээр надад мөнгө явуулаач гэж хэлье. Манай ээж надад үгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Ингээд Монголд өглөө болж аав нь ажилдаа явах цагийг хүлээж байгаад найдвартай явсан байх гэсэн үеэр ээжрүүгээ залгав.
Ханд нөхрийнхөө үгэнд бүрэн итгэхгүй л байлаа. Хэдий тийм боловч хүү нь өнөөдрийг хүртэл ярихгүй болохоор бүр гайхаш тасран өөрөө хэд хэд залгасан боловч тэр тоолонд нэг бол утсаа авахгүй нэг бол хэлийг нь ойлгохгүй гадаад эмэгтэй аваад байсан болохоор үнэхээр ажилд орчихоод дарга нь яриулахгүй байгаа юм байна хэмээн бодоход хүрээд байсан тэр өдрүүдийн нэгэнд хүү нь гэнэт ийнхүү залгах нь тэр.
Сайн уу ээжээ?
Хүүе...энэ чинь миний хүү юу? Ээжийн хүү сайн биз дээ, яагаад таг чиг болчиховоо ээж нь хүүгээ санаад бүр байж ядах юм. Хүү дээрээ очоод ирье гэсэн аав чинь явуулахгүй юм. Хичээл сурлага өндөр үү?, Өлсөж ядраагүй биз дээ? Хэмээн ар араас нь угсруулан асууж байхдаа нулимсаа барьж дийлсэнгүй.
Би сайн байгаа. Сайн ч гэж дээ үнэнийг хэлэхэд жаахан ядарч л явна даа таны хүү чинь. Аавд битгий хэлээрэй аав ирчихээд амьдрал сур гарын мөнгө одоо өгч байхгүй өөрөө болго гээд явчихсан болохоор сурахын хажуугаар хоёр ажил хийгээд ч хангалттай мөнгө олж чадахгүй л байна. Дээрээс нь та хүүгээ наанаас чинь явахад өөрөөсөө битгий юм харамлаж өлсөөрэй гэсэн болохоор гайгүйхэн юм аваад идчихээр бусад өдөр нь хоосон хоноод бүр тэсэхээ байгаад таньлуу залгаж байна даа ээж минь хэмээн ээжийгээ хэнээс ч илүү мэддэг болохоор эмзэг газрыг нь олон худлаа ярьхад Ханд уулга алдан
Иш хөөрхий минь их ядарч яваа юм байна ш дээ миний хүү чинь. Би аавтай чинь орой ирэхээр нь нэг яриад үзнээ
Ээжээ гуйж байна хэрэггүй шүү. Би аавын итгэлийг тэгж алдаж уурлуулмааргүй байна. Яагаад хөхнөөсөө гараагүй нялх хүүхэд шиг ээждээ хэлж сэтгэлийг нь зовоогоод байгаа юм гээд сургуулийн төлбөр хийхгүй болчихвол хүүд нь бүр хэцүү
Иш миний хүүгийн хэлж бодож байгаа энэ Эрдэнийн бодож байгаа хоёрыг хэмээн амандаа үглэсэнээ: Тэгээд ээж нь одоо яавал дээр вэ? Хэмээн арга ядан асуувал энэ л асуултыг хүлээж байсан Санчир
Та хүүдээ ааваас нууцаар хэдэн доллар явуулчих тэгэх үү. Дараагийн цалин буутал
Тэгье тэгье тэгэлгүй яахав. Хаашаа яаж явуулдаг юм бэ? Миний хүү чинь ямар мөнгөтэй харьцаж байсан биш. Хар нялхаараа харийн оронд очоод гэрийн ажил ч хийж үзээгүй байж ажил хийхээр чинь аргагүй шүү дээ
Харин тиймээ ээж минь. Уг нь гар дээрээ мөнгө авах юм нэг мэдэхэд л дуусчихсан байх юм. Хэзээдээ юундаа үрээд дуусчихсаныг ёстой мэдэх юм алга
За хэд хэрэгтэй юм?
Ингээд Санчир дахиад л гэрээсээ мөнгө авах нүхээ олж чадав. Аавдаа битгий хэлээрэй хэмээн аминчилан гуйсан болохоор ээжийгээ яаж ч байсан хэлэхгүй гэдгийг тэрээр сайн мэдэж байлаа. Ээжтэйгээ ярин утсаа таслаад Кэтий уруу их л маадгар инээмсэглэн хараад арагш түшлэгээ налаад
Би чамд хэлээгүй юу. Жаахан сэргээш хэрэглэчихвэл мөнгө олно гэж. Ээж одоо надад мөнгө явуулж байхаар болсон. Одоо чи минь алуулна гэж айлтгүй. Үүнийг сонсоод Кэтийгийн нүд нь сэргэн ахиад өнөөх ялдам худал хоолойгоо гаргаад Санчирт эрхлэн
Хонгорыгоо би дутуу бодож байжээ уучлаарай. Алуулна гээд сүрдүүлгэ сонсчихсон чинь айгаад хэмээгээд наалинхайтан эрхлэн хүзүүнд нь мацвал Санчир ч үсийг нь арагш илбэн үнсээд
Намайг шагнахгүй юмуу хайраа
Мэдээж тэгэлгүй яахав. Тэрээр үлдсэнийг нь өгөөд ингээд дуусаж байна хонгор нь гараад нөгөө авдаг хүнээсээ авчихаад удахгүй мөнгийг нь өгнө гэж баталгаа гаргаж өгчихөөд хүрээд ирье
За тэг би энийг татаад амраад байж байя. Кэтий гэрээс гараад явсаар ядуусын хороололд ирэв. Тэр газрынхан Кэтийг бүгд таньдаг болох нь илт. Тэрээр замд таарсан нэгэнтэй толгой дохин мэнд мэдсээр хуучны хийцийн нэгэн байшингийн хаалгыг тогшвол дотроос онгорхой гэх бүдэг дуулдана. Бушуухан орон хаалгаа хаагаад яван орвол гэрт буй залуу цүнхийг нь аван өлгөөд Кэтийг хүзүүнээс нь атган биедээ наан шуналтай гэгч нь үнсэж эхлэхэд Кэтий ч хариу үнсэлцэв.
Чи яасан удаж байж ирдэг юм бэ?
Харин жаахан асуудал гараад
Нөгөө өгөөш юу болж байна?
Ямартаа ч аав нь мөнгө өгөхгүй гэсэн ч ээжээс нь авахаар болсон. Маргааш нөгөөдрөөс ирчих байх
Лавтай биз?
Тиймээ чи минь яажшуу байна даа? Алив би сайхан хоол хийгээд өгье
Би яахав ингээд байж л байна. Хэзээ гэртээ ирэх юм бэ?
Өгөөш яг одоо дахиж татахын тулд юугаа ч тавиад өгөхөөс буцахгүй дээрээ байгаа хэдэн юм салгаж байгаад ирье хонгороо
Чи өөрөө түүнд хайртай болчихсон юм биш биз ирэх дургүй байх чинь хэмээн Рондо хэлээд хөмсөгөө зангидан духаараа харвал Кэтий өөдөөс нь харан наалинхайтан инээгээд
За хаанаас даа. Энэ дэлхийн хамгийн сайхан залуу, дээрээс нь миний сэтгэлийг хөдөлгөж, намайг жаргалтай байлгадаг хүн чамаас минь өөр байхгүй хонгор минь битгий ай. Тэгээд ч тэр чинь юугаа ч мэдэхгүй баян айлын жаахан хүүхэд. Энэ арга чинь харин хамгийн цэвэрхэн мөнгө олох арга байна даа
Тэр хүү чинь хаанаас ирсэн гэлээ?
Монгол улсаас
Тийм улс байдаг юмуу? Би ер дуулж байгаагүй юм байна
Азид байдаг гэсэн
Тэндэхийн баян гэхээр тийм баян байж чадах уу?
Мэдэхгүй юм даа. Ямартаа ч одоохондоо бидний хүссэн мөнгийг ямарч саадгүй явуулж байхыг бодоход бас ч гайгүй юм шиг байна
Аан тиймүү тэгвэл өгөөшийг томхон юман дээр...чамайг минь эзэмдсэн хоног бүрийнх нь төлбөрийг ч нэмж авах болно...хэмээн өөртэйгээ ярин шүлстэйгээ хамт дотогш залгив. Ингээд Кэтий хайртай залуудаа хоол хийж өгөн хамт хооллочихоод
Хонгор минь би одоо явахгүй бол зөндөө удчихлаа. Сая гарахдаа байсанаа өгөөд гараад ирсэн одоо тэр хавиар нэг дэвж ч байж магад
Чи яг өөрөө сайн болчихож. Яарч байна гэж яв яв би саад хийхээ болъё
Би дахиж хэлэхгүй чи өөрийнхөөрөө л ойлго. Алив нэг тунг аваад ир би явлаа. Рондо Кэтийг ийнхүү уурлахад өөрийн бүсгүйгээ энэ янзаараа байвал алдчихаж магад хэмээн хормын төдий бодоод бэлхүүсээр нь тэврэн биедээ татаад эрүүнээс нь базан нүдрүүгээ харуулж байгаад
Хэрэв чи тэр бандиагаа дагаж намайг хаяж явах юм бол хаа байсан ч хамаагүй тэр хэлээд байгаа миний мэдэхгүй улс байсан ч шиншилж очиж байгаад хоёуланг чинь хорсолтой нь аргагүй зовоож алах болно мэдээ хэмээн хашгичив. Харин Кэтий Рондогийнхоо энэ их хайрыг хараад хүзүүгээр нь тэврэн энгэрт нь наалдаад
Чи минь наддаа ийм их хайртай байхад би чамаасаа хаа холдох вэ дээ. Битгий санаа зов хонгор минь би чамаасаа хаашаа ч явахгүй амлаж байна. Үүнийг сонсоод сая Рондогийн сэтгэл уужран уруул дээр нь хүчтэй гэгч нь сорон үнсэж байгаад буудал хүртэл гаргаж өгөхөөр гарав.
****
Ерөнхийлөгчөө таньд илтгэл байна
Илтгэ илтгэ
Ерөнхийлөгчөө та надад хэлэхдээ таны хүү мөнгө авахаар бол хэлээрэй битгий өг гэж тушаасан
Тэгээд
Магад энэ бас таньд хамааралтай байх хэмээн санаад илтгэж байна. Хатагтай Ханд одоо гурав дахь удаагаа данснаас мөнгө авах гэж байна
Яагаад одоо хэлж байгаа юм?
Би эхний удаад хатагтайг болохоор бас та хатагтайг хориглоогүй болохоор гаргасан юм. Харин энэ удаа нилээн их хэмжээний болохоор таньд хэлэхгүй бол болохгүй нь гэж бодоод. Үүнийг сонсоод Эрдэнэ гараа зангидан амандаа нэгийг хэлэн хэсэг азнаж байснаа
Ханд бол миний эхнэр энэ группын ерөнхийлөгчийн эхнэр. Тийм болохоор захиран зарцуулах эрхтэй хүн гэсэн үг. Хэзээ ч байсан хамаагүй хэлсэн бүхнийг нь гүйцэлдүүлж байх нь та нарын үүрэг биш гэж үү хэмээн хамааралгүй ажилтандаа уурлан хэлбэл өнөөх ажилтан магтуулна гэж яаран орж ирсэн нь талаар болж харин ч буруутгагдан загнуулсандаа бантан ойлголоо хэмээгээд гүйгээд гарав. Эрдэнэ ганцаар үлдсэн хойноо босон цонхон дээр очин хотын гудамжийг харан хэрхэхээ бодон зогсоно.

0 Сэтгэгдэлтэй: