Маргааш гэж өдөр байдгийг хэзээ ч бүү март /3-р хэсэг/

Эрдэнэ энэ удаа мөнгө явуулахгүй байхаар шийдэв. Тэгээд ч банкаа байгуулахад мөнгө хэрэгтэй байсан болхоор чадсан ч үгүй.

****
Санчир унтаж босоод иртэл толгой нь хагарах шахан өвдөж хамаг бие нь нүдүүлчихсэн аятай шархирна. Тэрээр нүдээрээ орчиныг гүйлгэн хараад ганцаараа байгаад баахан гайхан гараа хөдөлгөх гэтэл хүлээстэй чигээрээ байв. Тэрээр хүлээсээ тайлах гэж нааш цааш эргэн хөлбөрч байтал хэн нэгэн

Оролдоод хэрэггүй дээ залуу минь. Эцэг чинь чамайг хаясан бололтой

Надад аав гэж байхгүй

Битгий худал хэл. Монгол улсад “Сан-Эр” гэж том групп буй түүний ерөнхийлөгч танай эцэг гэж бид мэднэ

Тиймээ байсан бид аль эрт аав, хүү байхаа больсон

Больсон юм бол яагаад чамд мөнгө хэрэгтэй гэхэд хэлсэн бүхнийг өгч явуулдаг юм. Чи битгий худлаа яриад байгаарай

Би худлаа ярьсан бол тэр хүн тийм их мөнгөтэй юм бол яагаад намайг та нарын гараас гаргах гэж одоо болтол юу ч хийхгүй байгаа юм

Тэр...бид байгаа газрыг чинь хэлээгүй болхоор л тэр. Бас мөнгийг чинь авахдаа өөр өөр газрын шуудангийн хаяг өгдөг. Бид тийм тэнэг улс биш шүү хэмээгээд цочтол чангаар инээд алдав.

Тэгээд аав одоо та нарт мөнгө өгөхгүй бол намайг яах бодолтой байна

Тэр бидний хэрэг. Чамайг алчихсан ч болно

Тэгэхдээ алахгүй байвал хэзээ нэгэн цагт аав бодлоо өөрчилж намайг авахын тулд бас их мөнгө төлж магад л юм тэ...хэмээгээд инээвэл өнөөх залуу босон ирж үснээс нь татаад

Чи ямар их үгтэй новш вэ. Тиймээ тэрийгээ бид мэдэж байна чамайг алахгүй зовоох болно. Хэрцгийгээр зодуулан цустайгаа хутгалдан хэвтэж байгаа зургийг чинь авч явуулах болно. Санчир үүнийг сонсоод юу ч хэлсэнгүй. Аав хэдий мөнгөтэй ч битгий эд нарын хэлсэн бүхнийг нь өгөөсэй. Намайг яаж ч зодож жанчсан би тэсээд гарах болхоор битгий хэлсэн үгээр нь байж эдний бахыг хангаасай. Яаж яваад эдний гарт орчиховоо.

****
Санчир аавыгаа гаргаад нисэх онгоцны буудал уруу харгалзагч, Энхтулга нартай явж байхыг холоос харан нулимсаа арчин зогсоно. “ Ааваа хүүгээ уучлаарай. Би таныг тийм байдалтай угтан авч ийм байдалтай үдэхийг үнэхээр хүсээгүй юм шүү. Бүх юм хоромхон болчихлоо. Ямар азаар Кэтий энэ залууг таньдаг байсан юм. Ер нь энэ Кэтий ингэхэд яаж таньдаг юм бол. За тэр нь надад юуны хамаа байхав. Нээрээ аавын хэлдэг зөв шүү би хэтэрхий тансаглаад байна. Маргаашаас ажил олж хийдэг юм билүү. Ямар ажил хийдэг юм билээ байз миний чадах юм юу билээ? ” хэмээн өөртэйгээ ярин бодолд дарагдан аавыгаа далд орон ортол холоос харж зогсож байтал Энхтулга ч цагдаагаас салаад явахтай зэрэгцэн Санчир гүйцэж очоод

Найз нь хүргээд өгье. Чамд их баярласан шүү хө

Зүгээр дээ. Нэг их ажил ч болсонгүй

Энэ үлдэгдэл мөнгө нь. Аав юу гэж байна?

Чамайг харж хандаж яваарай ах дүү бололцоорой гэж захиж байна даа

Ха ха ха аав нээрээ за тэгээд ах минь намайг халамжлаад байж дээ

Би ч хэлсэн аавд чинь. Надад тэгж явах цаг зав их хомс тэгэхдээ хүний газар байгаа нутаг нэгт байна заваараа харж ажиг сураг тавьж явъя гэж

Манайхаар дуртай үедээ зочилж байгаарай. Чамд бол хаалга хэзээд нээлттэй шүү. Нээрээ ингэхэд чи Кэтийг яаж таньдаг билээ?

Энэ тийм чухал гэж үү?

Нэг их ч чухал биш л дээ зүгээр л сонин санагдаад

Ярьвал урт түүх. Товчхондоо хэлэхэд намайг энд ирсэний дараахан надад их тус болсон юм

Арай та хоёр үерхэдэг байсан юм биш биз дээ?

Хардах нь уу ха ха ха тэгээгүй ээ санаа амар бай. Танай Кэтий намайг тоохгүй юм билээ. Би бас эр хүн юм болхоор ханд хаяж үзсэн л дээ тоглоом болгоод л өнгөрсөн. Харин чамд хайртай болсон шиг билээ

Тэгж бодож байна уу?

За энэ маньд ямар хамаа байхав. Чиний л сонголт за би явлаа орой ажилтай наана нь амжуулах ажил байна

Баяртай хөгшөөн хэрэг болбол яриарай хэмээгээд байшингийнх нь үүдэнд буулгаад явав. Тэрээр гэртээ ирвэл Кэтий ирээгүй байсанд орон дээрээ тэрий хадан хэвтэж байсанаа унтчихсан байв. Хэн нэг нь зөөлөн татан дуудахад цочин сэрвэл Кэтий нь ирчихсэн өмнөөс нь өнөөх л ялдам хайр татам инээмсэглэлээрээ инээмсэглэн харсанаа доош тонгойн уруул дээр нь зөөлөн үнсвэл Санчир сая нэг уртаар амьсгаа аваад хайртыгаа тэврэн дээрээсээ хэвтүүлэн хариу үнсэв. Хэсэг үнсэлдэж байгаад хаалга тогших дуунаар хоёул хаалга уруу харсанаа Санчир очин хаалгаа тайлбал

Захиалсан пиццаг чинь авчирлаа

Бид пицца захиалаагүй ш дээ

Би захиалсан юм хонгороо мөнгөө аваад ир хэмээн Кэтий хэлтэл Санчир ч аан хэмээснээ мөнгө авчирахаар өрөөлүүгээ явав. Энэ завсар пицца түгээгч нэгэн ууттай зүйлийг Кэтийд сэм өгөөд толгойгоо дохиход Кэтий бушуухан пиццан доороо барин гал тогооны өрөө явтал Санчир мөнгөө өгөн хаалгаа түгжих дуулдав. Кэтий халаасгүй хувцастай байсан тул өнөөх боодолтой зүйлийг нуухаар шүүгээн доогуураа тонгойж байтал араас нь Санчир тэврээд авахад цочсондоо орилчихов.

Яасан хонгороо айлгачихав уу?

Тиймээ маш их. Дөнгөж сая хаалга хаагдах дуугарч байсан чинь

Харин би тэсдэггүй яг сайхан болж байхад гайтай пицца түгээгч хэмээгээд шүүгээнд шахан үнсэж эхэлтэл Кэтий өнөөх ууттай юмаа алдчих вий хэмээн ардаа чанга гэгч нь барьж байсанаа

Хайраа очоод ороо засаж бай. Би вино хийгээд яваад очье. Амттай байя тэгэх үү хэмээн нааланхайтан хэлээд Санчирыг түлхвэл Санчир ч нэг их юм бодолгүй бөгсөн дээрээс нь базаад хурдлаарай хэмээгээд гүйгээд явав. Кэтий хөргөгч онгойлгон хоёр жүнзэнд вино аягалаад нэгэн дээр нь саяны ууттай зүйлээс ахиухан хийн хутгаад баруун гартаа барин орвол Санчир аль хэдийн бэлдчихсэн түүнийг хүлээн инээмсэглэн хэвтэж байв.

Өнөө оройг сайхан амттай өнгөрөөхийн төлөө хонгороо хэмээн Кэтий өнөөх л нааланхай дуугаараа хэлээд баруун гартаа байгаа виногоо Санчирт өгөөд өөрийнхийгөө тулгахаар урагш сунгавал Санчир ч

Тиймээ чи минь үнэхээр янаг шүү яг энэ вино шиг амттай байхын төлөө хэмээн тулгаад нэг амьсгаагаар хөнтөрөөд Кэтийгийн гараас виног нь аван тавиад өөрлүүгээ татав.
 
Нэг сэрвэл тэрээр чармай шалдан орон дээрээ хэвтэж байв. Юу боллоо бид хоёр яалаа? Ямарч байсан галзуу секс хийж түүнийгээ хэзээ ч эдлэж байгаагүйгээр эдлэн өөрөө ч мөн амсаж үзээгүй таашаалыг амсаж байсан. Босох гэтэл толгойгоо даасангүй. Ам нь элсэн цөлд явж байгаа юм шиг л цанган аргана. Кэтий... Кэтий хэмээн хажуудаа хэвтэх Кэтийг хөнжлийнх нь гаднаас татвал сэрэх шинжгүй унтах аж. Кэтий миний ам цангаад, толгойгоо даадаггүй ээ чи бос л доо хэмээн хүчтэй татвал бас л сэрэх шинжгүй. Аан чи хайрдаа эрхлээд байгаа юмуу тэгвэл хэмээгээд нуруун дээр нь үнсэн сэрээхээр хөнжлөө сөхвөл Кэтийгийн нуруу улаан зулга болж зарим газраа ямар нэгэн зүйлээр ороолгуулсан бололтой гүвдрүү үүссэн харагдав.

Кэтий хайраа чи сэр л дээ...Кэтий үгүй ээ чи амьд тиймээ хэмээн хэлээд толгойг нь өргөн өөрлүүгээ харуулаад сул унжсан үсийг нь арагшлуулахын сацуу өөрийн эрхгүй нулимс нь асгарав. Кэтий чи сэр л дээ...алив утас хаана байнаа түргэн хэмээн үглэн харвал Кэтийгийн талын шүүгээн дээр түүний утас харагдахад ухаан жолоогүй утас уруу нь ухасхийтэл Кэтий түүний гарыг тэврэн авах нь тэр.

Чи амьд тэ...би чамайгаа яачихаа вэ?

Кэтий хариуд нь юу ч хэлэлгүй инээмсэглэн хараад энгэрт нь наалдаад уртаар санаа алдвал Санчир сандарсан чигтээ

Хонгороо түргэн дуудая чиний наад нуруу...Кэтий Санчирын аманд долоовор хуруугаа хүргэн өөдөөс нь инээмсэглэв.

Хэрэггүй гэж үү, чи үнэхээр зүгээр үү?

Тиймээ хонгор минь дэндүү жаргалтай байсан болохоор дуу ч амнаас гарахгүй байна

Тэгэхдээ чиний наад нуруу чинь өвдөхгүй байна уу?

Юу ч өвдөхгүй байна. Чи өчигдөр хаанаас хар тамхи олж авав. Тэрийгээ нэрсэний дараа чи ёстой яг л галзуу бар шиг гайхалтай байсан

Би хар тамхи татсан гэж үү?

Санахгүй байгаа юмуу?

Санчир хариу хэлсэнгүй: Сонин юм даа хар тамхи байх ямарч үндэслэл байхгүй. Тэгээд ч би хэрэглэж ч үзээгүй. Нэг орчихвол гарч чадахгүйгээ мэдэх болхоор сонирхож ч байсангүй. Кэтий надад худлаа ярина гэж байхгүй. Түүний нуруу дээрээс нь миний толгой яг... мэдэхгүй мэдэхгүй...

Миний хонгор юу бодов?

Зүгээр ам цангаад ярьж ч чадахгүй нь

Хонгор нь одоохон уух юм хийгээд ирье

Кэтий төд удалгүй хүйтэн шар айраг барьсаар хүрээд ирэв.

Энийг уучих тэгэхээр сайхан онгойно. Санчир нэг амьсгаагаар бүгдийг уувал үнэхээр дотор нь онгойн дахиад л галзуутаа хүсээд ирэх нь тэр. Кэтий ч цааргалсангүй тэд дахин балын амтандаа хэлхэлдэн шумбалаа.   

0 Сэтгэгдэлтэй: