Тэр л худалхан төрхөнд чинь дасаж ер чадсангүй ээ... Наймайг уучил.


Сэмээрхэн чамайг хайрласан залуу нас минь даанч хөөрхий
Сэмэрч шархадаад эдгэдэггүй зүрх сэтгэл минь ч хөөрхий
Сэхээрэл ухаарал олохыг чинь дэндүү л удаан хүлээлээ
Сэрж чадаагүй нойрноосоо хагацаж ядан өндийлөө

Худал ярих тоолонгоор чинь итгэл өөрөө сэмэрлээ
Хуудуутай хуурмаг ийм амьдралаас энэ бие минь залхлаа
Хумхийн тоостой орчлонд чамтай л хамт амьдрах гэхдээ
Хуурмаг төрхөнд чинь дасах гэж эгэл сэтгэл минь хичээлээ

Тэсээд бараагүй тэвчээргүй намайгаа өршөө.. хонгор минь
Тэнгэр л мэдэх тэр жаргалыг чамтай л эдлье гэж бодсийм...
Тэсгэл алдам хүйтнийг ч үл ажирсан залуухан нас минь
Тэр л худалхан төрхөнд чинь дасаж ер чадсангүй ээ... Намайг уучил.

0 Сэтгэгдэлтэй: