Ээжээ хурдан ирээрэй №-3

Миний охин босоорой цэцэрлэгтээ явах болчихлоо. Нарангарвуу нойрмоглон уйлагнангаа нэг гараараа мөөмөө хайхад Чандмаа бушуухан хоосон мөөмөө аманд нь хийлээ. Ээжийгээ ниссэн тэр өдрийн орой овоо хөөрхөн байжийсан охин харанхуй болонгуут сэм сэм хаалга харах охиноо өрөвдөв. Нарангаравуу миний охин эмээдээ ир. Эмээ нь үлгэр уншиж өгье. Тэрээ дуртай үлгэрийг нь уншин өвөр дээрээ хэвтүүлбэл охин нь энгэрт нь наалдан цамцных нь цаанаас мөөмөө санаж буй бололтой бумбагар жижигхэн алгаараа даран нөгөө хөхөнд нь хацраа наан сууж байгаад нэг мэдэхнээ унтаад өгөв. Чандмаа охиноо үнсээд Сүхийн хажуугаар сэмхэн тавьтал охин яраглан нойрон дундаа мөөмөө хайн тэмтэчлээ. Тэрээр бушуухан хажууд нь хоосон хөхөө гарган аманд нь хийвэл охин нойрон дундаа шуналтай нь аргагүй бувар бувар хөхөх аж. Чандмаа бага хүүхдүү гаргаснаас хойш хэдийн хорин хэдэн жил өнгөрчээ. Тэгтэл одоо зээ охиноо хөхүүлээд хэвтэж байхдаа яагаад ч юм сэтгэл нь дагаад нялхраад ирэхийг мэдрэв. Сүү гарахгүй болохоор улам ховдоглон хүчтэй угзчин хөхтөл яагаад ч юм гижиг нт хүрэн гараараа Сүхийн гарыг базтал нөхөр нь гайхан өөдөөс нь харж:

Чи чинь яагаад байнаа, өвдөөд байгаа юм бол авчихаач

Үгүй хө чи хар л даа, тэр амыг нь хараа.....хэмээн жаргалтай нүдээр инээвхийлэв. Сүх эхнэрээ хараад өөрийн эрхгүй санаа алдчихав. Гучаанд жилийн тэртээ тас хар урт үсээ хоёр салаа сүлжсэн нүдэнд дулаахан, ухаалаг түүндээ өөрийн эрхгүй татагдаж анхны үрийн зулайгаа үнэрлэн хөхүүлж суухдаа харж байсан тэр баярын нүд өнөөдөр дахин үзэгдэх нь тэр. Гэнэт эхнэр нь өвдсөндөө доод уруулаа зуун хөхөө суга татан авлаа. Нарангарвуу охин ийнхүү сүү гарахгүй байсанд ийнхүү эмээгийнхээ хөхийг хазчихсан нь тэр аж. Байж ядтал өвдөн гараараа хөхөө дарсан ч тэрээр жаргалтай хэвээрээ. Охин уйлхад Сүх тэврэн амандаа эв хавгүй бүүвэйн дуу аялан өрөөн дотроо нааш цааш холхин байж унтуулав.

Тэр өдрөөс хойш эмээ охин өвөө гурав овоо учраа олон дасч эхлэв. Охин нойрмоглон уйлахад Сүх: За миний охин өвөөдөө босоод ир, ийм мундаг цэцэрлэгийн охин хэзээ уйлж байлаа....гэтэл жаахан охин нүдээ нухлан ээжээ...мөөмөө хэмээн уйлагнан дуртай дургүй өвөөгөө хүзүүдэн авлаа. Хувцаслаж байх хооронд нойрноосоо сэрж ядан буй охиноо эмээ, өвөө хоёр нь өхөөрдөн нэг нь тэвэрч, нөгөөх нь хувцасласаар ямартаа ч бэлэн болох нь тэр. Босоогоороо ороо налан унтах охиноо хараад хоёул өхөөрдөн инээлдээд Сүх тэврэн Чандмаа тортой хувцасыг нь аваад гурвуулаа урд хойноо ороод гарлаа. Цэцэрлэг дээр нь очин хувцасыг нь сольж байтал Ганбаа амьсгаадсаар хойноос нь ороод ирэв. Нарангарвуу урвайн байсан хүүхэд аавыгаа харангуутаа нойр нь сэргэн ааваа...чи хаачаад ирсэн юм бэ? Мөөмөө дахиад ирээгүй гээд хошуугаа унжуултал Ганбаа:

Аав нь гэрээ харж хоноод, өглөө охин дээрээ гүйгээд ирсэн чинь миний мундаг охин цэцэрлэгтээ явчихсан байна хэмээгээд халаасаа ухан мамбо чихэр гарган өгөхөд охин баярлан аваад тэр хэдийг баяртай гэсээр ангидаа гүйн орлоо.

Та хэд болмоор байна уу? Би охиноо авах уу...

Дажгүй ээ миний охин харин ч сайн охин. Мөөмөө эрээд жаахан хэцүүдэж байх шиг байна

Тэгнээ яг...шөнөжин ээжийгээ хөхөөд хоночихдог юм

Чи ер нь манайд ирж охинтойгоо хамт байвал яасан юм. Хоёул хоёулаа байхгүй болохоор.....

Гэрээ яах билээ, байдлаасаа болъё. Ээж, аав хоёр бас охиноо аваад энд хүрээд ир гээд байгаа.

Бид хоёр өгч явуулж чадахгүй ээ....хэмээгээд Чандмаа дуугаа хураачихав. Сүх хоолойгоо нэгэнтээ зассанаа орж цай уугаад явахгүй юу? Би ч ажилдаа явна замдаа буучиъя.

За тэгье. Булган яриагүй юу өдийд оччихсон баймаар юм. Би найзруугаа ярьсан утасаа авдаггүй.

Өчигдөр сайн явж ирлээ хүний утсаар ярьж байна гээд хальт ярьсан.

Өө тиймүү, яагаад надруу ярьдаггүй байнаа. Энд өр зээл тавиад явсанаа мэддэг л байгаа даа. Удахгүй хүү нь нэхэгдэнэ......

За тэрийгээ мэдэхтэйгээ байлгүй. Хүний газар очсон даруйдаа ажил төрөл олдохгүй хэцүү л байгаа биз хэмээгээд Чандмаа тас намжирдав. Сүх түүний тохойноос чимээгүй хэмээн нудчина.

0 Сэтгэгдэлтэй: