Сэтгэл шимширээд болох биш... намайг уучил анд минь
Сэмээрхэн чамаас холдсон үеээ дурсаад л болох биш...
Сэмэрч шаналсан мөчүүддээ алдаа оноогоо цэгнэхдээ
Сэхээрэл ухаарлын босгонд бүдэрч унаснаа анзаарсангүй
Сайрхах юмгүй амьдралаа энэ насандаа үдэхдээ
Сайхан хүний хайрыг дааж хүртэж чадсангүй ээ
Саатан саатан учирсан тэр хайрын чинь илчийг
Салан гэнэн явдлаараа баллаж орхисноо мэдсэнгүй дээ
Ухаарал нэгэнтээ ирэвч болоод өнгөрсөнийг яалтай
Урагшлах амьдралд минь сургамж, өнгөрсөн үедээ л түүх биз
Ухаалаг андыгаа гомдоосон хүмүүн заяаг ч яалтай
Учирахын тавилан байвал уучлал гуйхаас өөр ч яах вэ...
0 Сэтгэгдэлтэй: