Дэлхийд танигдсан Tiger брэндээс залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дэлхийд сурталчлах зорилгоор зохион байгуулдаг ‘Tiger Translate 2010’ наадам Улаанбаатар хотноо эхэллээ. Монголд гурав дахь жилдээ амжилттай зохиогдож буй уг наадам энэ жил цар хүрээгээ тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Наадамд Монголын залуу уран бүтээлчдээс гадна Дани, Англи, Австрали орны уран бүтээлчид ирж оролцох юм. Тiger Translate-2010 олон улсын наадам нь Монголд 8 сарын 26-наас эхлэн 9 сарын 3-ны хооронд үргэлжлэх бол энэ он дуусахаас өмнө Хятад, Шинэ Зеланд зэрэг улсуудад зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна.
Монголын шилдгийг дэлхийд уриатайгаар явагддаг уг наадам энэ удаа Тэнцвэр буюу Balance сэдвийн дор уран зураг, фото зураг, барималын чиглэлээр бүтээлүүдийг хүлээн авсан ба тус наадамд бүтээлээ ирүүлсэн 40 гаруй залуу уран бүтээлчдийн бүтээлийг I-Loft танхимд дэлгэн үзэгчдийн хүртээл болгож байна. Наадмын эхний шат буюу үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлээрээ шалгарсан 4 залуу уран бүтээлч наадамд оролцож буй Англи, Дани, Австралийн уран бүтээлчидтэй хамтран “Чингисийн хүрээ” жуулчны баазад 2 өдрийн турш өгсөн сэдвийн хүрээнд бүтээл туурвиж, авъяас чадвараа сорино. Энэ шатны ялагч нь 2010 оны 11 сард Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотноо болох “Tiger Translate 2010” дэлхийн наадамд эх орноо төлөөлөн оролцоно.
Tiger Translate 2010 наадмын бас нэгэн онцлог бол электрон хөгжмийн хөтөлбөр шинээр бий болгосон явдал бөгөөд энэ онд зохиогдсон цуврал арга хэмжээнүүдээс авъяас, ур чадвараараа тэргүүлсэн шилдэг Ди-Жэй-г мөн Шинэ Зеландад болох дэлхийн наадамд оролцуулах юм. Шилдэг Ди-Жэй шалгаруулах төгсгөлийн шоу I-Loft Function House-д 9 дүгээр сарын 3-нд болно. Энэ шоунд мөн Нидерландын алдарт Ди-Жэй Барт Клаессен зочноор оролцож, Монголын Ди-Жэй нартай хамтран тоглохоос гадна үндэсний болон электро хөгжмийн гайхамшигт хослолыг мэдрүүлэх тусгай тоглолтууд хөтөлбөрт орсон байна.
Tiger брэнд нь Монголын урлаг, спортын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид тэдгээрийн цар хүрээг тэлж, Монголын шилдгүүдийг дэлхийд сурталчлах үйлсээ улам бүр дэлгэрүүлэх болно.
Tiger Translate хөтөлбөрийн тухай
Tiger Translate хөтөлбөр нь Азийн залуу авъяаслаг уран бүтээлчдийг олон улсын хэмжээнд гаргаж ирэх, бусад орны цран бүтээлчидтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцох цаашлаад дэлхийн хэмжээнд уран бүтээлийг нь гаргаж ирэх зорилготойгоор зохион байгуулагддаг арга хэмжээ юм.
Анх 2005 онд Сингапур улсад Тайгер брэнд нь тусгайлан гаргасан шошго савлагаатайгаар гарч байснаар Tiger Translate хөтөлбөр эхэлсэн нь өдгөө дэлхийн 60 гаруй орныг хамраад байна.
Tiger брэндийн тухай
Азийн брэндүүдээс Дэлхийд хамгийн ихээр танигдсан 70 гаруй жилийн түүхтэй Тiger брэнд нь анх Сингапур улсад үйлдвэрлэгдэн гарч байсан бол одоо Европ, Америк, Латин Америк, Австрали мэтчилэн 60 гаруй орныг хамарч дэлхийд танигдсан брэнд хэдийнээ болжээ.
Тiger брэнд АНУ-д зохиогддог шар айргийн Дэлхийн цомын тэмцээний Алтан медаль, Лондонгийн Олон улсын шар айраг үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнгээс “Шилдэг шар айраг”-т олгодог Аваргын цом зэрэг 40 гаруй алтан медалийг хүртсэн бөгөөд, хамгийн отгон шагнал нь АНУ-ын Чикаго хотноо болсон “Дэлхийн шар айргийн аварга шалгаруулах тэмцээн-2010” -ийн алтан медаль юм.
Илүү дэлгэрэнгүйг www.tigerbeer.com цахим хуудсаас сонирхоорой
0 Сэтгэгдэлтэй: