ИНЭЭД ТАНЫГ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ

Хэрэв та амьдралдаа сэтгэл хангалуун бус, стресст автагдсан бол инээд таныг эмчилнэ. Ер нь хүн амьдралдаа хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй шүү дээ.
Амьдралаас бүгдийг хожино гэж байхгүйгээс хойш та өөрийгөө дэмий зүйлд ядраах нь утгагүй.
Та хошин шогийн утгыг ойлгохдоо муу, марзан чамин ярианд дургүй ч хааяа инээж наргих нь таны ядаргааг арилгаж, амьдралыг арай хөнгөн хүлээж авах болно.

Yүний тулд:

  • Баяр баясгалантай хүмүүстэй илүү харьцаж, уйтгартай, үргэлж сэтгэл гонсгор явдаг, өөдрөг бус хүмүүсээс зайгаа барь,
  • Прокатнаас инээдмийн киноны хуурцаг авч найз нөхөд эсвэл гэр бүлтэйгээ үзэх таатай,
  • Хэрэв боломжтой бол өдөр бүр хэдхэн хормын зав гарган интернетийн хошин шогийн сайт руу орох,
  • Багын болон хамт сургууль төгссөн найз нөхөдтэйгээ хааяа уулзаж бай. Өнгөрсөн дурсамжаа ярихад инээх зүйл бишгүй байдаг,
  • Хошин шогчдын үзүүлбэр үзэхэд таны хамгийн эвгүй дурсамж ч мартагдаж болзошгүй
  • Онигоог төрөлжүүлэн цуглуул.

0 Сэтгэгдэлтэй: