Chelsea клубын танилцуулга, түүх


Челси Английн мэргэжлийн хөл бөмбөгийн клуб нь Лондоны баруун хэсэгт байрладаг. 1905 онд байгууллагдсан. Энэ баг нь Примьер лигт тоглодог бөгөөд ихэнх түүхэндээ Английн хөлбөмбөгийн дээд түвшинд тоглож байсан.


Челси нь 3 удаа Английн, 5удаа Хөлбөмбөгийн холбооны, 4удаа лигийн, 2удаа Европийн аварга болсон.

Энэ клуб нь 1955 онд лигийн аварга болж анхныхаа том амжилтыг гаргасан. Челси 1960 - 1970 оны хооронд маш олон тэмцээнд аварга болсон хэдийч түүнээс хойш 1997 он хүртэл нэг ч том тэмцээнд аварга болж чадаагүй билээ. Челсигийн хувьд сүүлийн арван жил нь түүхэндэх хамгийн сайн жилүүд нь болсон. Тэрээр 2005 - 2006 онуудад Примьер лигийн аварга болж, 2008 оны Европийн лигт аваргийн төлөө өрсөлдөж байсан юм.

Челсигийн цэнгэлдэх хүрээлэн нь 41841 хүний суудалтай Стамфорд гүүр хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм. Уг хүрээлэн нь баруун Лондонгийн Фулхам дүүрэгт байдаг ба Челси клуб нь байгуулагдсан цагаасаа эхлээд энэ цэнгэлдэх хүрээлэнд тоглосон билээ. Уг клубыг 2003онд Оросын газрын тосны соронз хочит Роман Абрамович худалдаж авсан юм.

Челсигийн ерөнхий хувцас нь тод цэнхэр подволк ,шорт бас цагаан оймс юм. Багийн сүлд нь нилээн олон удаа шинэчилэгдэж өөрчлөгдсөн ба одоогийн сүлд нь саваа барьсан арслан бөгөөд энэ нь 1950 онд хэрэглэж байсан сүлдний шинэчилсэн загвар юм. Энэ баг нь Английн хөлбөмбөгийн тоглолтыг нь хамгийн их хүн үзсэн жагсаалтын 5-д ордог. 2008-09онд улиралд дунджаар 41464 хүн тоглолтыг нь үзсэн гэдгээр Примьер лигт 5-д орж байсан.

Багийн түүх
Челси нь 1905оны 3сарын 14нд Фулхам зам дээр орших одоогийн багийн клубын төв хаалганы замын эсрэг талд байдаг бааранд үүссэн билээ. Тэд нар удалгүй хөлбөмбөгийн лигт орсон юм. Багийн амжилт эхний хэдэн жил нь сайн байгаагүй ба хамгийн том амжилт нь 1915 оны Хөлбөмбөгийн холбооны цомын финал үлдээд Шеффиэлд Юүнитэдэд хожигдсан явдал юм. Челси баг нь сайн тоглогчидтэй гэрээ хийсэн ба гайгүй сайн тоглодог гэсэн нэр алдартай болж байсан ч гэсэн дайны жилүүдэд Английн хөлбөмбөгт нөлөө үзүүлэхүйц амжилтыг бага зэрэг гаргасан билээ

1952 онд Английн хуучин Арсиналь багийн тоглогч Тэд Драке Челси багийн шинэ дасгалжуулагч болсон юм. Тэрээр энэ багийг шинэчлэх зорилготой байсан юм. Шинэчлэхдээ багийн сүлдийг сольж, бэлтгэлийн газрыг шинэчлээд зогсохгүй Челси багийг 1954-55 оны улиралд лигийн аварга болгож энэхүү багийн анхны том цомыг нь хожиход тусалсан юм. Дараагийн улиралд нь Европын хөлбөмбөгийн нэгдсэн холбооноос Европийн аваргийн цомын тэмцээнийг зохион байгуулсан ч гэсэн Челси баг нь ятгалганаас болоод энэ тэмцээнд оролцож чадаагүй билээ.

1960 онд Челси баг нь Томми Дочерти гэдэг шинэ авъяаслаг залуу дасгалжуулагчтай болсон. Дараагийн арван жилийн туршид энэ баг нь алдар нэртэй болохын тулд тоглосон ба энэ амжилтанд хүрэхийг дөхсөн ч хүрч чадаагүй билээ.1964-65 онд энэ баг нь Примьер лигт ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цом ба лигийн цом тэмцээнүүдийн финалуудад үлдээд лигийн цомын аварга болсон ч нөгөө 2 тэмцээнүүдэд нь 2-р байр эзэлсэн. 3 улирлын дараа Челси баг том тэмцээнүүдэд гурван удаа шөвгийн 4-т үлдэж, ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын тэмцээнд үзүүрэлсэн билээ. 1970 онд энэхүү баг нь Лийдс Юнитэдтэй дахин тоглолтонд 2-1 харьцаагаар хожиж ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын аварга болсон билээ. Дараагийн жилд Челси Риал Мадридийг дахин тоглолтонд хожсноор анх удаа Европын аварга болсон.

1970 оны сүүл 1980 оны эхэнд Челси багт тийм ч сайн жилүүд байгаагүй билээ. Уг багийн цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлээс болоод энэ баг нь эдийн засгийн дарамтанд орсон. Энэхүү дарамтнаас болж уг баг нь сайн тоглогч нараа зараад зогсохгүй 1-р лигээс 2-р лигт шилжсэн билээ. Дараагийн 10 –аад жилийн турш клубын амжилтад тахал мэт нөлөөлсөн хөгжөөн дэмжигчдийнх нь “хулигаан” зан их хор болсон юм. 1982 онд цэнгэлдэх хүрээлэнгээ үл хөдлөх хөрөнгийн наймаачдад зарснаараа өөрийн дэвжээгүй болох аюулд хүрсэн. Челси баг нь энэнээс болоод анх удаа 2-р лигээс 3-р лиг рүү шилжэхээ дөхсөн ч 1983 онд Жон Неал Челси багийг баг мөнгөөр гайгүй сайн баг болгоод 1983-84онд Челси баг 2-р лигт аварга болж 1-р лиг рүү шилжсэн хэдийч 1988 онд буцаад л 2-р лиг рүү шилжсэн ба дараагийн улиралд нь 1-р лиг рүү шилжсэн билээ.

Олон жилийн туршид үргэлжилсэн хууль ёсны тэмцэлийн дараа Батис дампуурах гэж байсан үл хөдлөх хөрөнгө зардаг байгууллагуудтөй гэрээ хийж 1992 онд Челси баг цэнгэлдэх хүрээлэнгээ буцааж авсан юм. Челси 1992 онд шинэ эрч хүчтэй Примьер лигт ороод ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын финалд үлдсэн боловч хүмүүс сайн баг болно гэж бодоогүй билээ. Тэгтэл 1994 онд уг баг нь Европын хамгийн сайн хөлбөмбөгчин цол хүртсэн Рүүди Галлитийг дасгалжуулагчаар авсны дараа шинэ гадаад тоглогчидыг нэмж авч 1997онд Челси ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын аварга болж Английн багуудын дунд сайн байр суурьтай болсон. 1998 онд Челси Галлитийг Гианлуса Виаллигаар сольсон ба шинэ дасгалжуулагч нь уг багийг лигийн аварга, цомын аварга болгоход болон Европийн аваргын тэмцээнд шөвгийн наймад ороход тусалсан юм. Удалгүй Виалли өөр нэг Италь болох Клаудио Ранеэри-гээр солигдсон ба шинэ дасгалжуулагч нь 2002 онд Челсиг ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын финалд 2002-03оны Европын аваргад оруулсан билээ.
2003оны долоон сард Челси багийн эзэн Батес багаа Оросын тэрбумтан Роман Абрамовичид 140 сая фунтээр зарсан нь Английн хөлбөмбөгийн хамгийн том наймаануудын нэг болсон юм. Бараг 100 сая фунтыг шинэ тоглогч нарт зарцуулсан боловч Челси нэг ч тэмцээнд аварга болж чадаагүй билээ. Энэнээс болоод уг баг нь дасгалжуулагч Рйнеэрийгээ Португал дасгалжуулагч Жош Моринхоогоор сольжээ. Шинэ дасгалжуулагчийнхаа дор Челси 2-р дайны дараа Англид 2удаа(2004-05 2005-06) дарааллан Примьер лигийн аварга болсон тав дахь баг болсон юм. Тэд нар 2007оны улиралуудад ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО-ны цомын аварга, 2005- 2007 онуудад лигийн аварга болсон юм. 2007оны есөн сард Моринхоо Аврам Грантаар солигдож, шинэ дасгалжуулагч нь Челсиг анх удаа Европийн аваргын финалд үлдээсэн боловч Манчистэр Юнитэдэд торгуулын цохилтууд дээр ялагдсан ба энэ явдлаас хэдхэн хоногийн дараа Челси Грантыг халаад Лүйц Филип Скорлог дасгалжуулагчаа болгосон юм.

0 Сэтгэгдэлтэй: