Холбооны цомын шигшээд Челси Холбооны цомын шигшээд


“Астон Вилла” – “Челси” – 0:3 (0:0)

Голы: Дрогба, 67 (0:1). Малуда, 89 (0:2). Лэмпард, 90+5 (0:3).

Хоёр долоо хоногийн өмнө л Премьер лигийн тоглолтонд тулсан Челси, Астон Вилла багууд өнгөрсөн шөнө ФА цом буюу Холбооны цомын хагас шигшээд тоглолоо. Өмнөх лигийн тоглолтонд Челси 7-1-ээр ялж байлаа.

Энэ удаа тоглолт эн тэнцүү үргэлжилсэн ба гоол орох хүртэл Астон Вилла яльгүй хурдтай тоглолтыг Челсигийн эсрэг үзүүлж байв. Ялангуяа 1-р үед Челсигийн Жо Коул, Дрогба нар аюултай довтолсныг эс тооцвол Вилла давамгай тоглож байсан. Харин завсарлагаанаар итали мэргэжилтний үг багийн тоглолтонд үнэхээр нөлөөлсөн бололтой.



хоёрдугаар үеэс илт сэргэсэн Чщлсичүүдийн анхны аюултай довтолгоог Деку 50 дахь минутад хийсэн. Харин Фабио Капеллогийн багт багтаж Африкийг зорихыг хичээн сайн тоглох учиртай ч төдийлэн сайн тоглоогүй Жо Коулыг 65 дахь минутад Саломон Калугаар сэлгэсэн. Сэлгээний дараахан буюу 67 дахь минутад Дидье Дрогба эхний гоолыг хийн Челсикүүд давамгайлж эхэллээ.89 дэх минутад Астон Виллагийн тэнцүүлэх гэж улайрч байх хооронд Малуда гоол хийснээр тоглолтын хувь заяа ерөнхийдөө тодорхой болсон. 90+5 дахь минутад Лампард эцсийн цэгийг тавьж Челси ФА цомын шигшээд шалгарч өнгөрсөн жилийн аваргаа хамгаалах боломжтой боллоо.

Тоглолтын шилдэг тоглогчоор ЗЯЭ-ийн Дрогбаг тодруулжээ.

Дрогба энэ тоглолтонд гоол хийснээр улирлын 32 дахь гоолоо, Лампард 21 дэх гоолоо хийлээ. Челсигийн хоёр цом авах хүсэл бодит боломжтой хэвээрээ л байна.

Өнөөдөр мөн Уэмбли цэнгэлдэхэд ФА цомын хагас шигшээн нөгөө хос болох Тоттенхэм, Портсмут багуудын тоглолт болно.


0 Сэтгэгдэлтэй: