Хайрын зул бөхдөггүй /4-р хэсэг/



Зуны амралт юу юугүй хаяанд ирэхэд Хишигээ нэг л бодлогширонгуй дуугүй байх нь улам ихсэв. Хишигээ, Шинээ хоёр сүүлчийнхээ шалгалтыг өгчихөөд гэртээ ирэн иртэл Хишигээ олигтой юм ярьсангүй ганц нэг үгээр асуусанд нь хариулан бодлогширон алхах аж. Шинээ ч мөн Хишигээг дуугарахгүй болохоор нэг их ч юм ярьсангүй гараас нь хөтлөн амандаа дуу аялан алхах аж. Хишигээ гэртээ ирээд хувцасаа ч солилгүй орон дээрээ доош хараад хэвтээд өгөв.

Хишигээ чи өвдөөгүй биз наад царай зүс чинь...

Өвдөөгүй ээ

Тэгээд яагаад нэг л сонин болчихов оо. Нэг бол шалгалтаа тааруухан өгчихөв үү?

Үгүй дээ хэмээгээд санаа алдчихав. Шинээ бүр яах учраа олохгүй дээш харуулан хоёр хацраас нь барин нүдрүү нь сэтгэл түгшингүй хараад

Яаснаа хэлэл дээ найздаа. Чи үнэнээсээ нэг л биш байна

Шинээ одоо ингээд хичээл тарлаа. Чи зун гэрлүүгээ харих уу?

Мэдэхгүй ээ сайн шийдээгүй л байна. Энд түр ажил олдвол ажил хийж дараа жилийн сургалтынхаа төлбөрийг хийнэ гэж бодож байгаа. Үүнийг сонсоод Хишигээгийн нүд нь дороо сэргэн

Нээрээ юу ямар сайхан мэдээ вэ. Би чамайг зун гэрлүүгээ явчихна тэгээд чамгүйгээр яаж зуны гурван сарыг өнгөрөөнөө гээд л шаналаад байсан байхгүй юу хэмээгээд өнөөх л эгдүү хүрэм инээдээр инээгээд Шинээгийн өвөр дээр нь гаран суугаад хүзүүгээр нь тэврэн мөрөнд нь наалдан эрхлэв. Шинээ ч хариу өхөөрдөнгүй инээмсэглээд хайртынхаа үсийг илбэн байснаа уруул дээр нь үнсвэл Хишигээ цамцаа сөхөн гараа өргөн өөдөөс нь талимааран харвал Шинээ зугуухан хувцасыг нь нэг нэгээр нь тайлж эхэллээ.

Сайхан байсан шүү хайраа

Тиймээ надад ч гэсэн сайхан байлаа

Чиний хөдөө явахгүй гэдэг чинь хамгаас сайхан байлаа хэмээгээд чимээгүйхэн инээмсэглэн сугыг нь дэрлэн биед нь наалдвал Шинээ хайртыгаа чанга тэврээд

Одоо би эхнэртэй болж байна. Тийм болохоор жаахан хүүхэд шиг амрангуут л гэрлүүгээ гүйгээд байж болохгүй биз дээ

Тийм шүү тэгэлгүй яахав. Чамдаа баярлалаа хайраа.

Маргааш орой нь тэр хоёр хагас бүтэн сайнд амрангаа зар сонин аван ажилд авна гэсэн заруудыг эхнээс нь үзэн таалагдсанаа дугуйлж сууна.

Хишигээ энэ ажил зүгээр юм шиг байна. Барилгын туслах ажилтан авна гэж байна цалин ч гайгүй биз хэмээн Шинээг хэлтэл Хишигээ

Надад бол энэ л зүгээр санагдаж байна тэгээд ч цэвэрхэн юм хэмээн саяхан шинээр нээгдэж буй кафед зөөгч авна гэсэн зарыг заав.

Намайг авах уу ха ха ха. Харин чи минь наад газраа асуугаад үзвэл яасан юм

Би ажил хийнэ гэж үү?

Хоёулаа л хамт ажил хийе өөрсдөө зун ажил хийгээд сургалтынхаа төлбөрийн ядаж талыг нь олчихвол аав ээжүүдэд хичнээн дэмтэй билээ. Шинээгийн энэ яриаг Амар бие засах гэж яваад сонсчихов. Хүргэнээ илт таашаан охиноо юу гэхийг нь чагнан хэсэг азнавал

Чи өөрөө л ажил хий би энэ жилдээ чадахгүй

Яагаад?

Би жирэмсэн юм шиг байна

Юу вэ, чи худлаа яриагүй биз хэмээн баярлан тэврэн авбал Хишигээ

Тийм л юм шиг байна гэхдээ баталгаатай биш шүү. Ойрноос хуурч байгаа хоол үнэртэхээр дотор муухай оргиод байдаг болсон. Бас өлсөхөөр уур хүрээд нэг л өөр болоод байгаа

Хоёулаа тэгвэл маргааш эмнэлэг явъя. Үгүй ээ нэг дэх өдөр эмнэлэг орчихоод энэ барилгын туслах ажилтан авна гэсэн газар шууд очоод уулзчихъя. Үүнийг сонсоод Амар сурсанаараа хоолойгоо засвал Шинээ, Хишигээ хоёр хоёул зэрэг аавруугаа баяртай нүдээр харвал Амар

Шинээгийн хэлдэг зөв шүү. Одоо та хоёр хоёулаа оюутан байж бүл нэмэх гэж байна. Биднийг гээд ирж байгаа амьтаныг буцааж болохгүй шүү мэдээ. Шинээ миний хүүгийн ажил хийнэ гэдэг чинь түмэн зөв гээд ариун цэврийн өрөөрүү оров. Буянаа нөхрийнхөө ярианаас хагас дутуу ойлгож сонсоод Хишигээгийн өөдөөс асуусан харцаар харвал Хишигээ инээмсэглэн мөрөө хавчаад

Ээжээ би жирэмсэн болсон юм шиг байна. Гэхдээ баталгаатай биш нэг дэх өдөр бид хоёр явж үзүүлнэ. Буянаа юу ч хэлэлгүй охиноо анх л харж байгаа юм шиг цоо ширтэн дээрээс нь доош харж байснаа эргээд том өрөөрүүгээ явлаа.
 
Шинээ, Хишигээ хоёр эмчдээ үзүүлэхээр хүлээн сууна. Дугаар нь болоход Хишигээ эрүүл мэндийн дэвтэрээ барин дотогш орлоо. Шинээ харин араас нь амжилт гээд гадуур хувцасыг нь тайлан барьвал Хишигээ инээдээ барьж ядан
 
Мангар юмуу чи амжилт байхдаа яахав дээ
 
Харин тийм нээрээ юун амжилт вэ ха ха ха

Сайн байна уу эмч ээ би үзүүлэх гэсэн юм хэмээн Хишигээ мөн сандрахдаа яах учираа олохгүй хэлбэл өөдөөс нь эмч инээмсэглэн хараад

Тийшээ ороод хувцасаа тайлаад орон дээр гарч бай би тэмдэглээтэхье. Хишигээ банзалтай явж байсан тул дор нь дотоожоо тайлан орон дээр гаран хэвтлээ. Удалгүй эмч орж ирээд

За тэгэхээр юу үзүүлэх гэж байгаа билээ?

Эмч ээ би жирэмсэн болж уу гэдгээ үзүүлэх гэсэн юм

Тестээр шалгаж үзсэн үү?

Үзсэн хоёр зураас гарсан

Аан за эмч нь одоохон хэмээгээд үзлэгийн ширээн дээрээс бээлий аван гартаа углаад үзэж эхлэв.

Шинээ сууж ч чадалгүй нааш цааш холхин алхана. Нэг дэх өдөр болоод тэрүү өрхийн эмнэлэг хүн ихтэй байлаа. Тэгтэл ч Хишигээ гараад ирэв. Царайг нь харвал ямарч баярласан шинжгүй харагдахад Шинээ яагаад ч юм уур нь хүрэх шиг сонин болоод ирэх нь тэр. Хишигээ эмнэлэгээс гартал нэг ч үг дуугарахгүй байснаа сая нэг

Шинээ чи яагаад надаас юу ч асуухгүй байгаа юм бэ?

Юуг нь асуудаг юм. Угаасаа наад царайн дээр чинь биччихсэн байхад

Юу бичсэн байна гэж?

За за юу ч бишээ ямар уддаг юм энэ эмч гуай. Хурдлахгүй бол ажилд өөр хүн авчихвал яана. Өнөөдөр ч их азгүй өдөр бололтой. Хишигээ инээдээ барьж ядан Шинээг ийнхүү уурлах тусам хэлэхгүй гүрийхээр шийдлээ. Тэд явсаар хэлсэн газар иртэл дахин нэг ч үг дуугарсангүй. Хишигээ автобуснаас буугаад Шинээг сугадан

Чи уурлаад байгаа юм уу даа?

Үгүй үгүй

Тэгээд яагаад нэг ч үг дуугарахгүй байгаа юм

Мэдэхгүй ээ юм ярьмааргүй байна хэмээгээд гараа угз татан автал Хишигээ

Миний хүү битгий аав шигээ ийм муухай ааштай болоорой гээд гэдэсээ илэв. Шинээ алхаж байснаа зогтусан

Чи сая юу гэсэн бэ?

Хүүгээ битгий чам шиг муухай ааштай болоорой гэж хэллээ

Чи тэгэхээр жирэмсэн чинь үнэн болж таарах нь ээ

Тиймээ нэг сар гарантай байна гэсэн

Ямар гоё вэ? Би ингээд аав болох нь хэмээгээд хоёр гараа дэлгэн дэвж буй мэт хоёр гурав алхан хоёр өвдөгөө тулан зогсов. Хишигээ тачигнатал инээгээд

Чи нээрээ мангар байхаа яаж байгаа юм хүмүүс харчихлаа ш дээ

Харж л байг. Би хүүгээ бөх болгоноо

Хүүхэн байвал бас бөх болгох уу?

Хүүхэн байвал загвар өмсөгч юмуу жүжигчин болгоно

Хи хи ёстой санаагаараа авч өглөө дөө

Тэгнэ чи харж л байгаарай. Чи тэгээд ийм сайхан мэдээг ямар удаан хэлэхгүй явж чаддаг байнаа өөдгүй гэдэг нь

Чи өөрөө асуусан биш тэгээд ч чамайг дуугарахгүй байхад би юу гэж түрүүлж хэлэх юм

Чи л өөрөө эмчийн өрөөнөөс гарч ирэхдээ лаг чухал царайлаад л баярласан шинжгүй гарч ирээ биз дээ

Чамаар тогломоор санагдаад

Чи бол намайг элбэгхээн хуурчихаж дөнгөх юм байна л даа

Хэ хэ за юу гэж дээ. Тэр хоёр ийнхүү хөгжилдөн ярьсаар том хашаа хатган тусгаарласан баригдаж буй барилга дээр ирэн үүдний манаачид хэрэг зорилгоо хэлэн асуувал богино долгионоороо ярьж байснаа хаана очихыг нь зааж өгөв. Намхан махлаг дөч орчим насны залуу тэднийг угтан авлаа.

За тэгэхээр хэн чинь ажилд шалгуулах гэж байгаа билээ?

Би хэмээн Шинээ дуугарвал

За туршлага байгаа юу?

Би одоо оюутан ямарч хар бор ажлыг хийчихнэ ахаа. Сүх Шинээг дээрээс нь доош гүйлгэж харж байснаа хажууд нь зогсох найз охиныг нь мөн хараад амжив. Хөөрхөн биетэй урт сормуус нь гойд зохьсон тэр охиныг энэ ажилд орохоор ирж байгаа залуугийн найз охин гэхэд дэндүү гоёдох мэт санагдсаныг нуух юун. Хэдий эртний зар туслах ажилчид гүйцсэн хэдий ч энэ залууг авчихвал энэ хөөрхөн охиныг дахин харах боломж гарч бүр цаашилбал нүд нь талимааран жоготой байгааг нь харвал илүү танилцаж ч болох юм хэмээн хормын төдий тунгаагаад хоолойгоо засаад

Уг нь манайх хүнээ аваад гүйцчихсэн. Чи нилээн дээр тавьсан зар харж. Тэгэхдээ яахав чи азтай байна. Найз охин чинь авахаас өөр аргагүй болтол намайг царайчилж харлаа. Одоо ингээд шууд ажилдаа орж болно явцгаах уу

Баярлалаа таньд. Бид хоёр өчигдөр л хүүхэдтэй болсоноо мэдээд ажил хайсан минь энэ

Менежер Сүх хэмээн хэлээд урд нь гаран алхав. Шинээ Хишигээг үнсээд орой уулзая хэмээгээд араас нь даган явлаа.

0 Сэтгэгдэлтэй: