одод тэнгэртээ үзэсгэлэнтэйе гялалзахыг би үзээд
огтоос хараагүй асан мэт баясахын учир юуных вэ....

мянга мянган өдрүүдийн тэртээ урьтад
марал шөнийн уртад мичидтэй дотносон ярилцаж
маргааш, маргааш бүүр холын мөрөөдөлдөө хөтлөгдөөд
мандахын цагаан гэгээнээр зүүдэндээ тэнд аялдагсан
од мичид чи элээгдсэн мянга мянган өдрүүдэд хаана байв
оргилуун их мөрөөдөл минь чи мянга мянган шөнүүдэд хаана нуугдаав.

хүсэлд орооцолдсон түмэн бодолоо ээрч нэг би хайлаа
хүлцэнгүйд бөхлөгдсөн мянган тэмүүлэлээ задалж нэг би эрлээ
одод минь би чамайг өөдөсхөн тархинаасаа олдонгүй
орчлонгийн бараан үүлэс чамайг зүрхний нүднээс минь нэгэнтээ халхалжээ

одод тэнгэртээ үзэсгэлэнтэйе гялалзахыг би үзээд
огтоос хараагүй асан мэт баясахын учир юуных вэ....

үүрийн гэгээ үдшийн гялааныг үзэхээс илүүд шунаагүй
үжин ижий хан аавынхаа энгэрт эрхэлэх дээдийн дээд жаргалд умбасан
үйхэд насны тэр ариухан насанд минь л одод чи үлдэж
үлэмжийн төгс гоо сайханыг чинь би тэнд л мэдэрч байж
үүнээс хойш зүрхэнд минь чи зураг болон бүдгэрчээ
үйлийн жинд дарагдаад толгой өндийгөөгүй алхалж

лан лангийн алтанд хохимой минь дарагдан доош гудайж
лац лацны хооронд омголон мөрөөдөл минь хашигдаж
алс холын огторгуйд айчилдаг ухаан минь толгодын дор бэлчисээр
амьдрал нэрт үхэлийн гинжинд оюун ухаантайгаа хамт цовдлогдож ээ...

одод тэнгэртээ үзэсгэлэнтэйе гялалзахыг би үзээд
огтоос хараагүй асан мэт баясахын учир юуных вэ....

0 Сэтгэгдэлтэй: