Эрдэнэ орой нь гэртээ ирвэл Ханд гэрээс гараагүй бололтой чимээгүйхэн түүнд хоол цай аяглаж өгөөд дэргэд нь сурсанаараа суув.
Ханд минь үхэл хагацал тохиолдсон биш одоо ингээд яахав дээ. Өнөөдөр Нарантуяа надруу ярьсан хүүрүү минь явахаар болсоноо хэлсэн
Би хамт явнаа хэмээн гэнэт хэлэхэд Эрдэнэ цочсоноо
Чи минь очоод бүр л хямрахын нэмэр. Нарантуяа бүгдийг зохицуулаад байнга утсаар хэлж байна гэсэн
Тэгсэн ч гэсэн би нүдээрээ харахгүй бол яаж итгэж тайвширах юм хэмээн уйлчихав. Эрдэнэ түүний гараас атгаад
Өөрөө мэддээ хө. Хүү нь ч гэсэн чамайг хараад хэцүү л байна байх даа
Тэр хамаагүй ээ би очиж хүүгээ харна. Болбол аваад ирнэ. Би эх хүн ийм л үед хүүгээ гэхгүй юм бол юуных нь эх байдаг юм хэмээгээд санаа алдахад Эрдэнэ яагаад ч нэмэргүйг ойлгон
За тэгдээ тэгвэл та хоёр минь ханиндаа яваад ир. Харин чи минь байдлыг хараад буцаж ирнэ шүү
Би заавал хүүгээ авчирна хэмээгээд Эрдэнийн идээд дууссан аяга тавгийг хураан дахин хоол хийж өгтөл Эрдэнэ нэг идэхгүй гэх гэснээ сэтгэлийг нь бодоод чимээгүй болов.
Нисэх онгоцны буудал дээр Эрдэнэ жолоочийн хамт Ханд Нарантуяа хоёрыг гаргаж өгөхөөр хүлээн зогсоно.
За та хоёр минь сайн яваад хүрээрэй. Нарантуяа байнга холбоотой байдаг юм шүү. Ханд эгч нь очоод чамд утас аваад өгнө. Чиний тэнд байх бүх асуудлыг зохицуулсаны дараа Ханд багшийгаа нааш нь явуулаарай. Тэгэхгүй бол хүний газар хямраад яах ч юм билээ
Эрдэнэ минь би ямар жаахан хүүхэд үү? Надад санаа зоволтгүй би хүүгээ авч ирэхдээ л ирнэ хэмээгээд цааш алхав. Нарантуяа ч баяртай гэсээр араас нь алхтал ард нь Нараа хэмээн Энхээ дуудах нь тэр. Энхээгийн дууг сонсоод Эрдэнэ, Нарантуяа хоёр балмагдан байтал Энхээ ч гүйн ирсэнээ Эрдэнийг хараад зогтусчихна тэр.
Ерөнхийлөгчөө та энд юу хийж байгаа юм бэ?
Би эхнэрээ гаргаж өгч байна хэмээн маш тайван хэлтэл Энхээ асуусан харцаар Нарантуяагийн өөдөөс харвал Нарантуяа юу гэхээ мэдэхгүй доош харсанаа цааш алхав.
Нараа чи ерөнхийлөгчийг таньдаг юмуу тэ? Чиний гадаадад байдаг найз залуу чинь Санчир байсан юмуу? Тэгэхээр чи надаар тоглож байсан байх нь ээ хэмээн араас нь хашгирсаар үлдэв. Эрдэнэ хэрэг бишдэж байгааг ойлгон Энхээгийн гараас атган
Би чамд замдаа бүгдийг хэлье. Энд Нарантуяагийн буруу юу ч байхгүй гэсээр алхав. Ингэнэ чинээ санаангүй байсан Энхээ Эрдэнэд чирүүлэн эргэн эргэн харсаар явав. Тэд явсаар ажил дээрээ ирэн иртэл хоорондоо юу ч ярьсангүй. Тэр ч бүү хэл Эрдэнийн өрөөнд орсон хойноо ч хэн нь ч яриагаа хаанаас эхлэхээ мэдэхгүй хэсэг азнав. Эрдэнэ хонхоо даран нарийн бичигтээ хоёр аяга кофе захиад хүлээж байх хоорондоо ч юм ярьсангүй. Дэндүү удаан чимээгүй байсан энэ байдал хэн хэнд нь эвгүй байсан тул хоёул зэрэг тэгэхээр хэмээн дуугарав. Эрдэнэ халуун кофеноосоо нэг балгаад буйдан дээр нь толгойгоо барин суух Энхээгийн дэргэд очин мөрөөр нь тэврээд
Энхээ би чамайг ойлгож байна. Энэ бүхэн бүгд санаандгүй болсон юм. Нарантуяа та хоёрыг биенээ таньдагийг би өнгөрсөн долоо хоногт л мэдлээ. Санчир тэнд шоронд ял аваад явсаныг чи надад хэлэхэд би Нарантуяаг дуудан учираа хэлэн хүү дээр минь очин хэл болооч хэмээн хүссэн. Харин Нарантуяа юу ч хэлэлгүй уйлаад унахаар нь би гайхаад учирыг асуувал хэлэхгүй байж байсанаа
Санчир яваад намайг мартсан. Би одоо найзтай болсон танай группт ажилладаг Энхээ гэж хэлж билээ. Үнэндээ би сонсоод маш ихээр цочирдсон. Яагаад заавал миний туслах байдаг байна гэж их гайхсан
Би итгэхгүй байна. Энэ бүхэн надад зохиомол мэт санагдаж байна. Тиймээ би Нараад сайн болсон. Нараа миний тухай дандаа асуудаг боловч өөрийнх нь тухай асуухаар булзааруулаад өнгөрдөг байсан. Би ямар тэнэг юм бэ?
Битгий ингэдээ. Би чамд одоо юу ч гэж хэлээд чи угаасаа итгэхгүй. Санчир сурагч байхдаа Нарантуяа Хандын сургуульд багшилдаг байхад сэтгэлтэй болсоноос Ханд маань сургуулиасаа хөөн ажлаас нь хүртэл халсан юм билээ. Нарантуяа Санчирт гэрээр Англи хэл заадаг байсан
Би Нарааг хаана ажилдагийг нь асуухад хүртэл цэцэрлэгийн багш гээд л өнгөрч байсан. Тэгвэл яах гэж надад тэгж худлаа ярьж байгаа юм? Ямар хэрэгтэй гэж тэгж худлаа жүжиглэж байсан байнаа
Чи ч санасаныг бодвол тэнэг залуу биш байна. Энд чинь би их баярлаж байна
Энэ чинь юу гэсэн үг вэ?
Тиймээ чиний саяны хэлдэг бүгд үнэн. Анх би та хоёрыг учруулсан. Нарантуяаг өөрөө ч мэдээгүй байхад нь би чамтай учруулсан юм. Чамайг ажилаар уян оройтуулсан, Нарантуяаг чиний замыг цагийг нь тааруулан ирүүлсэн, мөн тэр хоргоодог залуус гээд бүгдийг би хийсэн
Яагаад? Хэмээн Энхээгийн дуу нь сулран түүний өөдөөс асуусан харцаар харвал
Учир нь би чамайг өөрийн итгэлт хүнээ болгохыг хүссэн. Хүссэн болхоороо би шалгасан. Нарантуяаг надад туслаач гэж би их удаан гуйж байж зөвшөөрүүлсэн. Тиймээ Нарантуяагийн чамтай харьцаж байсан харьцаа, хэлж ярьдаг үг бүгд худлаа. Нарантуяа миний хүү Санчирт хайртай. Тэр хоёр бие биедээ хайртай болхоор Нарантуяа өнөөдөр ийм шийдвэр гаргасан. Одоо бүхнийг ойлгов уу? Хэмээн дуугаа ширүүлэн хэлбэл Энхээ юу ч дуугаралгүй хивс ширтэн сууснаа
Одоо л бүхнийг ойлголоо. Ийм болоод л та намайг болоогүй гээд байсныг чинь ч ойлголоо. Тэгэхдээ би шалгуурыг давсан бололтой тиймүү. Учир нь та надад энэ бүхнээ хэлж байна
Тиймээ чи маш сайн давсан. Чамайг би аль хэдийнэ өөрийн талын хүн гэж итгэж дүгнэсэн
Та ч ёстой хэ хэ хэ би нээрээ хэлэх үггүй болдог байна ш дээ хэмээгээд инээхэд Эрдэнэ ч мөн инээд алдан мөрөн дээр нь алгадаад
Намайг хүний газар хэцүү нэртэд байхад чи ирж орчуулсан нь хэдийгээр чи шийдвэр гаргахгүй ч надад авралын бурхан шиг минь л санагдаж билээ. Түүнтэй адил би чиний авралын бурхан байхыг хүсэж байна
Та нээрээ ёстой хэлэх үг олддоггүй ээ хэмээн толгойгоо маажин инээсэнээ өмнөх бүлээссэн кофеноосоо нэг сайн балгаад
Би таньд нэг зүйлийг хэлбэл та надад итгэх үү?
Би чамд өөр шигээ биш ч хүү шигээ итгэдэг
Та надад сая бүх үнэнээ хэллээ. Тэгвэл одоо миний ээлж ирсэн шиг байна. Та харин уурлаж намайг харааж зүхэлгүй уужуу сайн бодоорой. Үнэндээ таны болгоомжлол буруу байгаагүй ээ. Тиймээ би нэг хүний хараанд байдаг юм. Тэр надад санхүүгийн туслалцаа үзүүлдэг байсан болхоор би өөрөө ч мэдэлгүй тэр хүний хараат болсон. Тэр хүн бол Хятад хүн. Санчирын тэнд үерхэдэг байсан хүүхэн Кэтий ч мөн тэдний хамсаатан. Тэр л биднийг уулзуулж танилцуулсан. Үнэнийг хэлэхэд саяханыг хүртэл би таны эсрэг байсаан. Нуугаад яахав. Би маш зоригтойгоор таньд энэ бүхнээ хэлж байгааг минь та сайн бодоорой. Шин овогт хэмээх Хятад тэндээ нилээн нөлөө бүхий хөрөнгө чинээтэй урт гартай хүн. Хэрэв намайг таньд энэ бүхнийг ярьсаныг мэдвэл тэр даруйд нь би түүний гарт үхэх болно...гэснээ нэгийг санав бололтой гэнэт дуугаа хураан босон хаалга онгойлгож харвал нарийн бичиг хүүхэн компьютер дээр нэгийг шивэн сууна. Санчир буцаж суудалдаа суугаад: Ерөнхийлөгчөө энэ тухай энд ярьмааргүй байна. Хана хүртэл чихтэй гэдэг байхаа би орой танайд яваад очье болох уу гэх нь тэр. Хэзээний биеэ барьж сурсан Эрдэнэ ч чухал зүйл хэлэх гэж байгааг ойлгон
Тэгдээ бодвол чи надад их чухал зүйл хэлэх гэж байх шиг байна. Орой 20 цаг гээд хүрээд ирээрэй би хүлээж байя хэмээгээд хөмсөгөө зангидан ширээндээ очин суув. Энхээ ч зөвшөөрөн толгой дохиод бостол хаалгийг нь тогшин зөвшөөрөл авсаар Мөнхбат ороод ирэв. Мөнхбат тэр хоёрыг хараад
Уучлаарай ерөнхийлөгчөө та завгүй байгаа бол би дараа ирье гээд гарах гэтэл Энхээ түүний өөдөөс тайлахын аргагүй сонин харцаар хараад
Зүгээр бид дуусчихлаа би гарах гэж байлаа хэмээгээд өрөөнөөс гарав. Эрдэнэ Мөнхбатын өөдөөс асуун харвал Мөнхбат
Ерөнхийлөгчөө энэ тухай дахин дахин ярьж байгаад уучлаарай. Сая Лин-Пи корпарацаас дахиад факс ирсэн
Би үгүй гэдгээ хэлсэн байхаа эсвэл чи явуулаагүй юмуу?
Явуулалгүй яахав таныг хэлсэн даруйд нь тэр чигт нь явуулсан
Тэгээд тэр чинь яасан хүний хэл ойлгодоггүй юм. Ерөнхийлөгч нь хэн гэлээ хэмээн асуувал Мөнхбат
Шин овогт хэмээх нь тэр. Эрдэнэ Шин овогт гэдэг нэрийг дуулаад сая Энхээгийн хэлэх гэсэнтэй холбоотой байж магад хоёулаа Шин овогт байх чинь хэмээн бодоод
Дахиад бич тийм хөрөнгө байхгүй. Банк байгуулаад тэндээ хамаг мөнгөө хийчихсэн их хурлын гишүүн болох гэж л гаргаж ирсэн хуурмаг санаа байсан юм гэж хэл
Тэгэхдээ ерөнхийлөгчөө
Чи ингэхэд хэнийх нь талд байгаад байнаа. Мөнхбат энэ үгийг дуулаад давхийн цочихыг хашир Эрдэнэ харин андсангүй. Мөнхбат ч уучлал эрсээр бушуухан гарав. Тэрээр өрөөндөө очин Шин овогтод факс бичлээ: Шин овогт минь ерөнхийлөгч нэг сэжиг авсан бололтой яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүр намайг хэний талд байна гэж асуусан. Сонин юм даа үнэр авах ямарч үндэслэл байхгүй. Нэг бол би хэт их ятгаад тийм сэдэл төрүүлчихэв үү. Зөвхөн сонгуульд өрсөлдөх гэж л энэ санааг гаргаж ирсэн одоо мөнгө байхгүй хамаг мөнгөө банкиндаа оруулсан гээд халгаахгүй байна хэмээн бичээд явуулсан хойноо асгарсан хөлсөө сая нэг арчив.
Эрдэнэ Энхээг ирэхийг тэсч ядан хүлээнэ. Тэгтэл ч хаалга тогшин Энхээ ирэв. Тэд ширээний ард суун одоо тэдэнд хэн ч саад болохгүй болхоор айх эмээх зүйлгүй ярилцахад болохыг мэдэн тухтайхан сууцгаав. Эрдэнэ байхуу цай аяглан өгөөд
За тэгээд? Хэмээн асуувал Энхээ үргэлжлүүлэн
Ерөнхийлөгч минь уучлаарай үнэнийг хэлэхэд Шин овогтын санаа бол би таны итгэлийг олж баруун гар чинь болох үүрэгтэй байсан
Яагаад?
Би таны баруун гар болж итгэлийг чинь олсоноор үйл ажилын бүх зохион байгуулалт бодлогийг мэдэн Шин овогтод тайлагнах байсан юм
Аадгийн шаар намайг унагаж манай группыг өөрийн болгох бодолтой байгаа юм байх даа адгийн новш юм даа
Тиймээ адгийн новш гэдгийг би сая л ухаарлаа. Би таниас урваж чадаагүй ээ чадах ч үгүй юм байна. Харин таниас урвасан нэг хүн таны дор ажиллаж байгааг таныг мэдээсэй гэж хүсч байна
Хэн байдаг билээ? Би чамаас өөр хүнийг шалгаж байгаагүй учир нь бүгд удаж байгаа хүмүүс
Мөнхбат
Юу!!!! Чи яаж мэдэж байгаа юм бэ?
Би санаандгүй тэдний өрөөнөөс базаад хаясан факс олоод сониуч зандаа хөтлөгдөн хайсаар байгаад Хятад хэл мэддэг хүнээр орчуулуулж уншуулсан
Мөнхбат ий.....
Тэнд та нэг үйлдвэр байгуулахаар Шин овогттой тохирчихоод больсонд ихэд уурласан байсан. Тэрийг чинь Мөнхбат яг л аавдаа хов зөөж байгаа хүүхэд шиг дамжуулсан байна билээ. Би ч Шин овогтын дор хэн байдгийг мэдэхгүй. Тэд өөр юу сэдсэнийг ч мэдэхгүй. Тэгэхдээ та болгоомжлоход илүүдэхгүй байх хэмээн хэлмээр байна
Тийм бий вий...би Мөнхбатад яаж итгэж байлаа. Хэзээнээс эхэлж тэр шушмаагийн улыг долоож байгаа болдоо. Манайд багагүй хугацаанд ажилласан. Ажилдаа үнэнч хамт олондоо нэр хүндтэй болхоор би ч гэсэн их итгэл хүлээлгэсэн юм
Энэ бүхний учрыг олоход би таньд өөрийнхөө чадлын хирээр тусалнаа
Энэ бүхэн ингээд байхад би одоо чамд яаж итгэх болж байна
Тэр таны л сэтгэлийн асуудал. Би таныг дагахаар болсоноо хэлсэн тийм ч болоод би энэ бүхнийг таньд хэлж байна. БИ ЧИНЬ ТАНЬТАЙ ИЖИЛ МОНГОЛ ЦУСТАЙ МОНГОЛ ЭР ХҮН.
0 Сэтгэгдэлтэй: