Одоо чи намайг танихгүй

Цаг хугацаа намайг өөрчилчихсөн
Цагаахан итгэл минь гандчихсан
Хүлээсээр суутал нас минь онгож
Хүсэл мөрөөдөл минь урсаж одсон
Хацарт минь наалдаж үлдсэн чиний ганц үнсэлт
Хачин хүйтэн салхинд хийсчихсэн
Чамайг харахаараа хөөрч догдолдог дэврүүхэн хүү
Чанагш урсах цагийн эрхээр намба сууж өтлөсөн
Зүрхэндээ эдгэж анидаггүй хайрын шархтай
Зүүдэндээ ч учирч чаддаггүй дурлалын хүлээстэй
Дуулаад ч уярч ханадаггүй сэтгэлийн манантай
Уйлаад ч гомдож чаддаггүй гашуун дурсамжтай
Гурван жилийн турш сэмэрч барагдаагүй сэтгэлдээ
Аль эртний мартагдаж өгдөггүй гунигтай
Хачин их өөрчлөгдсөн
Хайгаад ч чи намайг олохгүй
Огт өөр хүн болсон
Одоо чи намайг танихгүй...

0 Сэтгэгдэлтэй: