Чиний буруу бишийг би өөрөө мэдрэвч

Сэтгэлийн гүнд хайрлагдан сэмээрхэн үүрлэж төвхөнчихөөд
Сэргэлэн хонгор чи минь өөрөө зугтан одох юм
Сэтгэл гэдэг зүрхний шархлаанд би чинь эмзэглээд
Сэвэрч хатахгүйгээр нулимсан дусалд живэн шаналах юм

Хагцалын хатуухан үгээр зүрхний гүнрүү довтолчихоод
Хаашаа ч хамаагүй хэмээн чи шуудхан явчих юм
Хайртай бяцхан эрдэнийг минь хэнд ч харуулалгүй аваад
Хатан зүрхийг минь гуниг харуусалд даатгачих юм

Уулзах тусам сэтгэл хоёрдсон хүнд мөчүүдээс
Ухаан гаргаж намайг салгах гэж бодоо юу
Уужуу тайвнаар намайг зөвшөөрнө гэж итгээд
Уулзахгүй байсаар алсран одохоор шийдээ юу

Чиний буруу бишийг би өөрөө мэдрэвч
Чин зүрхний хайр үүнийг хүлцэж чадахгүй ээ
Чимэглэнт дуу хоолойг чинь сонсохгүй гэж бодохлоор
Чиргүүцэлдэн байж чамаас зүүгдэмээр л санагдаад байна шүү

Эх сурвалж: Тодбэх

0 Сэтгэгдэлтэй: