ЯГ НАД ШИГ, ЯГ НАД ШИГ ЧИ ГУНЬДАГ УУ?


Би чамайг нартай цуг
Сартай цуг бодсон

Бийрээр нүдийг чинь
Уруултай чинь зурсан

Бэх минь чиний тухай өдөржин асгарсан
Би чамайг нулимстай, инээдтэй чинь цуг дүрсэлсэн

Яаж сэтгэл чинь урсдагыг би
Уйтгарладагыг чинь би

Яг над шиг, яг над шиг болов уу
Гэж догдлог санасан.

Тэгээд чимээгүй гунихдаа яг миний зүрх шииг, чи
Тэнгэрийг тэвэрчихээд уйлдаг болов уу гэж бодоод санаа алдсан

0 Сэтгэгдэлтэй: