ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ


.

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ



.

ИНТЕРНЕТ ЕРТӨНЦ ДАХЬ ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ 50 НУУЦ ҮГ

Сvvлийн vед дэлхийн хамгийн алдартай блог сvлжээнvvд хакеруудын дайралтанд єртєх нь ихэссэн байна. Yvний шалтгаан нь программын ямар нэгэн алдаанд бус хэрэглэгчдийн нууц vгийг тайлахад дэндvv хялбархан болсонд оршиж байгаа ажээ. Хакеруудын довтолгоонд єртсєн сайтуудын 188,279 хэрэглэгчээс бусад буюу 1.3 сая хэрэглэгч маш амархан тайлагдах нууц vгтэй юм байна. Америкийн єдєр тутмын The Wall Street Journal сэтгvvл дэлхий дээр хамгийн тvгээмэл хэрэглэгддэг 50 нууц vгийг эрэмбэлсэн жагсаалтыг гаргасныг доор нийтэллээ. Хэрэглэгчдийн ашигладаг нууц vгнvvд ихэвчлэн 123456, 12345678 гэх мэт тоонууд болон дараалсан vсэгнvvд гэх мэт байдаг болохыг та дараах графикаас харах боломжтой бєгєєд хэрвээ єєрийн бvртгэлээ хэн нэгэнд алдахыг хvсэхгvй байгаа бол нилээн тєвєгтэй нууц vгийг сонгох хэрэгтэй юм гэдгийг давхар сануулан хэлье.

.

ХАЙРЫН 4 МӨРТҮҮД


Өөрт чинь би дурлачихжээ уучлаарай!

Өр зүрх минь тэмүүлэх болжээ өршөөгөөрэй!

Өдөр бүр санах болжээ итгээрэй!

Өрөөл бусдаас харамлах болжээ ойлгоорой!
* * *

Хайрандаа чи намайг дасгасан

Хоолойндоо чи намайг шингээсэн

Зүрхэндээ чи намайг өлгийдсөн

Зүүдэндээ чи намайг өмчилсөн

* * *

Чи минь миний чимээгүй ирсэн хайр

Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр

Гарыг чинь атган суумаар байна

Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд

Ганцаардлыг мартан амьдармаар байна

* * *

Хайртай гэдэг үгийг харцнаас минь уншаагүй гэж үү?

Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?

Үе үехэн зүрхний минь зохилтыг мэдрээгүй гэж үү?

Үеийн хөвгүүдээс харамлаад байхад ухаараагүй гэж үү?

* * *

Дураараа чамдаа эрхлэх гэж

Дуртай үедээ үнсэх гэж

Хамтдаа алхаад инээх гэж

Хааяа санаад уйлах гэж

Чамдаа би зоргоороо дурлахсан

Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан...? :х

* * *

Чинийхээ дэргэд байгаад л баймаар

Чив чимээгүй дэргэд чинь суугаад л баймаар

Дуу хоолойг чинь сонсоод л баймаар

Дулаахан харцыг чинь ширтээд л баймаар

* * *

Зөөлөн уруулаар чинь үнсүүлэхсэн

Зөрүүд зан гаргачхаад аргадуулахсан

Зөндөө их саначхаад тэврүүлэхсэн

Зөвхөн чамаар хайрлуулахсан

* * *

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор

Бусдад дурлахаас би эмээдэг

Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор

Хааяа би хайраас айдаг

* * *

Аниргүйхэн найзлахдаа дотносно гэж бодсонгүй

Аятайхан ааш чинь таалагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайгаа боддог болжээ

Нээрээ би чамд дэндүү дасжээ...

* * *

Уулзмаар санагдах нь дассаных байх

Уйлмаар санагдах нь санасных байх

Уурлаж гомдох нь итгэснийх байх

Учраад баясах нь хайрласных байх... тийм үү?

* * *

Хөөрхөн төрсөн царайнд чинь

Хөгжилтэй эгдүүтэй занд чинь

Хүнлэг ариун сэтгэлд чинь

Хөл алдан дурласан юм аа би!

* * *

.

ЧАМГҮЙ БОЛ БИ ЦАГ ХУГАЦААГҮЙ ШАНАЛАЛ

Санахдаа би...
Зуун жилийн ганцаардал дунд
Зулын гол шиг бөхдөг
Тас харанхуй ноёлох тэр харууслын дунд
Тарчлаан л байдаг.

Санахдаа би...
Хил хязгааргүй оронзайд
Цаг хугацаагүй шаналдаг
Хэн ч мэдэхгүй тэр харууслын дунд
Хэсэгтээ л там шиг дүрэлздэг

Санахдаа би...
Нурсан балгас шиг сарны гэрэлд
Нуугдсан гомдол болж асгардаг
Наран ургахгүйгээр үргэлжлэх тэр харууслын дунд
Нас минь нэг нэгээрээ хорогддог.

.

АМЬДРАЛ ЗАРИМДАА


Жаргах гээд зовдог хорвоод
Амьдрах гээд алддаг юмуу
Ухаарлын төлөөс нь алдаа юм бол
Уучлал гуйгаад ч яах юм билээ

Амьдрал заримдаа алдаа юм шиг
Алдаа заримдаа амьдрал юм шиг

Хайрлах гээд алддаг хорвоод
Хагацаж байж ойлгодог юм уу
Хайрын үнэ цэнэ нь харамсал юм бол
Хайрлаж дурлаад ч яах билээ

Хайр заримдаа диваажин шиг
Хяналтаас гарахаараа там юм шиг

Бусдын адил уйлмаар байв ч
Нулимс минь дуусчихсан
Бусдын адил мөрөөдмөөр байв ч
Итгэл минь хөрчихсөн
Эх сурвалж: Миний Шүлгэн бороо

.

АМЬДРАЛ НАДАД ХАЙРТАЙ


За баахан блогоор хэсэж шаваагаа ханатал сэтгэгдэлээ үлдээлээ. Заримыг нь уурлаж, заримыг нь зоригжуулж нэг л их мундаг хүн, хэхэ, нөгөө миний сэлэм гялс, дайсны толгой бөндгөс ... гэдэг шиг та нарыг унтсан хойгуур жаал ярьж өгөв өө. Зүгээр л хараа дээгүүр, нуруу тэгш явж өөрсдийнхөө ирээдүйг зоригтой бүтээцгээе маргааш бичье гэж хойшлуулах гэснээ бас л ажил амжихгүй гэдэг шалтгаанаар хойшлуулахыг хүссэнгүй.

Энэ бодол минь эрхэм блогчдийн надад хайрлаж байгаа урмаас гаралтай юм шүү. Би үүнийг нуух юун. Ийм байнаа нөхөд өө.

Та бүхэнд чин сэтгэлээсээ талархсан: Надаас Урсах Чөлөөт Үгс блог, Хөтлөгчийн хамт. :-).

Үг боломж цаг хугацаа зүүд мөрөөдөл амжилт аз нөр их хөдөлмөр чин сэтгэл амжилт хайр сэтгэл өөрийгөө хүндлэх хүндлэл найз нөхөд энх тайван итгэл найдвар шударга чанар

!шунал бардамнал уур хилэн!

Энэ хэдэн үг блогчдийн маань хаанаас нь ч ханхална. Тиймдээ би тогтоож уншсан. Би бялдуучлах гэсэнгүй шүү. Яг тохиолдсон зүйлээ бичиж бас ярьж хэлж сууна. Ямар ч үед ямар явснаа мартаж болдоггүйн байна.


.

"Шинэ жилийн баяр" чухам ямар утга учиртай вэ?

Би ингэж бодлоо. Шинэ жилийн баяр чухам хэзээнээс эхэлсэн юм бол? Манай улсад хэдийнээс тэмдэглэж ирсэн юм бол гээд л бодож бодож нэг ийм дүгнэлт гаргалаа. Шинэ жилийн баяр бол хуучин оныхоо ажил, амжилт амьдралынхаа бүх л зүйлийг дүгнэж цэгнэсэн ирэх жилийнхээ ажил амьдралыг төлөвлөсөн, зорилго тавьсан тийм л утга учиртай баяр юм байна даа гэж би бодсон шүү .Тэхээр өнгөрч буй 2010 он маань надад тийм ч их муу он байгаагүй ээ. Ирэх жил ч гэсэн надад илүү сайхан байна гэж би төсөөлж зорьж явна. Учир нь миний сайн сайхан өөдрөг амжилттай явах нь надаас л шалтгаалах учраас тэр. Тэхээр миний гарт миний ажил амьдрал амжилтын бүх түлхүүр байгаа юм байна. Тиймээ сайхан амьдрал сайхан бодлоос л эхэлдэг бололтой.

Уншсан хэн бүхэнд талархлаа илэрхийлж ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсээд хундага тулгая.

Шинэ жилийн мэнд хүргэе!

Чин сэтгэлээсээ баярлалаа.


.

ХАГАЦАЛ

Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч

.

"МОНГОЛ УЛСАД ГЭМТЭЛ СОГОГИЙН АЛБА, ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ" БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛ

"МОНГОЛ УЛСАД ГЭМТЭЛ СОГООГИЙН АЛБА"
"ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ"
БАЙГУУЛАГДСАНЫ 50 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДСЭНИЙ ТӨВИЙН НИЙТ ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЛАГСАДАД АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

.