Жаргах гээд зовдог хорвоодАмьдрах гээд алддаг юмууУхаарлын төлөөс нь алдаа юм болУучлал гуйгаад ч яах юм билээ Амьдрал заримдаа алдаа юм шиг Алдаа заримдаа амьдрал юм шиг Хайрлах гээд алддаг хорвоодХагацаж байж ойлгодог юм ууХайрын үнэ цэнэ нь харамсал юм болХайрлаж дурлаад ч яах билээ Хайр заримдаа диваажин шиг Хяналтаас гарахаараа там юм шиг Бусдын адил уйлмаар байв чНулимс минь дуусчихсанБусдын адил мөрөөдмөөр байв чИтгэл минь хөрчихсөнЭх сурвалж: Миний Шүлгэн бороо
0 Сэтгэгдэлтэй: